Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.03.31/ боллоо. Хуралдаанаар хатуу хөл хорио тогтоохгүй, халдвар тархах эрсдэлтэй зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах шийдвэрийг гаргалаа.
Үүнтэй холбогдуулан яг одоо Төрийн ордонд Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан болон Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан халдвар тархах эрсдэлтэй зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 03-наас 14 хоног хязгаарлах шийдвэрийг гаргасан талаар хэллээ. Ингэхдээ хязгаарлалтад өртөж байгаа аж ахуйн нэгжүүдэд зарим дэмжлэгийг үзүүлэх чиглэлээр судалгаа хийж, Засгийн газарт танилцуулахыг Сангийн сайдад үүрэг, чиглэл болгосон талаар тодотголоо.
Харин Сангийн сайд Б.Жавхлан "Эдийн засгийн идэвхжил, төсөөлөл эерэг байгаа. Тиймээс аж ахуйн нэгж, иргэд маань төрөөс гаргаж байгаа шийдвэрийг маш сайн сахих хэрэгтэй. Эдийн засгаа бодож, эрүүл мэндээ хамгаалах зорилтодоо Засгийн газар тууштай байна. Эдийн засгаа дэмжиж авч явахгүй бол эрүүл мэндээ ч хамгаалах боломжгүй болох эрсдэл бий. Аль болох зөв блансаа олж явах нь зөв байна. Иргэд, аж ахуйн нэгж болон төр бүгд жигд хичээж ажиллах шаардлагатай байна" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 2 )
Б.Жавхлан сайдыг дэмжиж бна, их зөв ухаантай, амьдралд ойр шийдвэр гаргадаг.\n
Улс оронд МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, авилгал, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.