Хүүхдийн мөнгийг 20-нд биш ирэх БААСАН, ДАВАА ГАРАГТ олгоно

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 31

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.03.31/ боллоо. Хуралдаанаар хатуу хөл хорио тогтоохгүй, халдвар тархах эрсдэлтэй зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах шийдвэрийг гаргалаа.

Үүнтэй холбогдуулан яг одоо Төрийн ордонд Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан болон Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Хүүхдийн мөнгө сар бүрийн 20-нд буудаг. Энэ удаад 20-нд буудаг хүүхдийн мөнгийг ирэх баасан, даваа гарагт олгох боломж бий. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэгдэнэ. Мөн өмнөх Засгийн газрын үед гаргасан хөнгөлөлт, шийдвэрүүд үргэлжилж байгаа гэдгийг сануулах нь зөв байх" гэх мэдээллийг өглөө.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top