АН-ын удирдлагууд хоёр хуваагдаж, хоёр тамгатай, хоёр байртай болсон. Цаашлаад хоёр талд сонгууль зохион байгуулж УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, М.Тулгат нар ялалт байгуулаад байгаа юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн С.Одонтуяа ардчиллын эмэгтэйчүүдээ төлөөлж уриалга гаргажээ.
Тэрбээр "АН-ын даргын сунгаа явагдаж О.Цогтгэрэл,М.Тулгат нар ялалт байгууллаа. АН-ын дээвэр доор хамтдаа ардчиллын төлөө явахад 2 залуутай мөр зэрэгцэн явж байсны хувьд эдгээр залуусаа сайн мэднэ. Ардчилсан намаа шинэчилж, улс орныг хөгжил дэвшилд хүргэж, ардчиллын галаа улам бадрааж чадах гишүүд гэдэгт итгэл төгс байдаг. Гэхдээ 2 залуу маань зөвхөн хамтдаа, зөвхөн нэг баг, болж байж том зорилгоо биелүүлж чадна. Яг өнөөдрөөс эхлээд, яг одооноос эхлээд энэ тэрний нам, тэр тэрний нам, энэ дүрмийн дарга, энэ дүрмийн бус, манай тал дийлнэ, танай тал дийлэхгүй гэдгээ ардаа орхих хэрэгтэй. Намын их хурлын өмнө хэлэлцэж ярилцацгаая. Уулзаж ойлголцоцгооё. Гишүүд маань цөхөрч байна. Ард түмэн ядарч байна. Ардчилал бөхөж байна. Жижиг гомдлуудаа мартаж, том зорилгын төлөө нэгдэцгээе. Ардчиллын эмэгтэйчүүд бид гуйж байна. Бид уриалж байна. Бид шаардаж байна" гэжээ.

Сэтгэгдэл ( 4 )
Энэ авгай 2 нөхөртэй болно гээд уйлаад дуулаад үхэж байгаа гэлүү.Бас өөр шигээ эрчүүдийг 2 эхнэртэй бол гээд бүүр хууль батлуулна гээд салбалзаад байгаа гэсэн үү? Тэгвэл хүүхнүүдээ 1 эхнэрээ тэжээж чадахгүй байгаа чачаганууд их баярлаж байгаа байхдаа.Хүүхнүүд энэ авгайн саналыг дэмжээд байна уу? Тийм таатаа байна уу? ЮУ бодож байнадаа их дураараа авгай юмаа тэээ нэг гэрт 2 хүүхэн 1 эр амьдрах болж байгаан байлгүй ёмтой ХУЦВАА ОДОНТУЯА ГУАЙ
АН-ус гэж юу гэсэн үг вэ. лав монгол үг биш.Латин үг- хошног юмбайна АН минь баас чацга цувуулдаг эрхтэн-нам болжээ харамсалтай байна. Одоо сонгогдсон хоёрыг юмуу эсвэл С.Эрдэнээ дарга Ц.Туваан гишүүн хоёрыг зодолдуулъяа.Хэн ялсны хүслээр болгоё.Туваан барьж авбал багалзуурдаад алчихаж мэднэ.Гэхдээ Эрдэнэ хүн нухаж байсан туршлагатайлдаа.
tanay namd ard tumen yamarch khamaaguy , khogiin lalaruud
ard-chi-lalarl ANuusaa dotood bolon gadaa ruu zugtsan hulgaich naraa avchir,