Өнөөдөр (2021.04.01) Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ) 12:00 цагт хуралдаж, дараагийн ээлжит бус Их хурлын товыг зарлах аж.
Их хурлаар АН-ын цахим сонгуулиар хамгийн олон санал авсан М.Тулгатыг ёсчлон батлана гэлээ. Ингэснээр Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх алхам нээгдэх аж. Шүүх АН-ын өргөдлийг хүлээж авснаас хойш 10 хоногийн дотор хариу өгөх ёстой. Хэрэв ирэх долоо хоногт багтаан дээрх процесс явагдвал дөрөвдүгээр сарын дунд үед АН хууль ёсны даргатай болох тооцоолол байна.
Өнөөдөр хуралдах ҮБХ-гоор сонгуулийн дүн, Их хурлын товыг зарлах, Их хуралд бэлтгэх ажлын хэсэг байгуулах, Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх ажлын хэсэг байгуулах зэрэг дөрвөн асуудлыг хэлэлцэх аж.
Мөн маргааш АН-ын үйл хэрэгт гавьяа байгуулсан гишүүддээ “Чингисийн одон” гардуулах юм байна.

Сэтгэгдэл ( 1 )
Ануусын лаларууд бүгд зайл. Дотоод, гадаад зугтсан хулгайч нараа олж авчир