М.Тулгат: АН-ын хуваагдал Дээд шүүхэд бүртгүүлснээр шийдэгдэнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 01

Ардчилсан намын "4:11" уулзалт өнөөдөр (2021.04.01) боллоо.

Уулзалтын үеэр намын даргын цахим сонгуульд ялалт байгуулсан М.Тулгат сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Тэрбээр “Намын эв нэгдэлтэй холбоотой асуудлыг хүн бүр асуудаг. Бид тодорхой хүчин чармайлт гарган, яриа хэлэлцээ хийгээд явж байгаа. Албан ёсны баримт бичиг нь байгаа учраас зөв талаас нь тайлбарлахыг хичээж байгаа” гэдгийг онцоллоо.

-Намын даргын хувьд цаашид юу хийх вэ?

-Албан ёсоор ёсчлон батлагдаад, тамга тэмдгээ авсны дараа энэ асуудлыг нээлттэй ярина гэж бодож байгаа.

-АН-ынхан хоёр талд гарсан хэвээр байна. Тэгэхээр та бүхний үйл ажиллагаа дүрмийн талаасаа хүчин төгөлдөр байж чадаж байна уу?

-Манай улс бол хуулийн засаглалтай орон. Аливаа байгууллага өмчийн бүртгэлтэй, хууль ёсны гэрчилгээтэй байдаг. АН хуулийн этгээдийн гэрчилгээтэй. Тэр гэрчилгээн дээр С.Эрдэнэ АН-ын дарга хэвээр байгаа. Дүрмийн заалтаар бол сонгуульд ялагдал хүлээсэн дарга хариуцлагаа хүлээж, огцорно гэсэн заалттай. Тэр утгаараа сонгуулийн дараа С.Эрдэнэ дарга намын даргынхаа тамгыг Ц.Туваан дэд даргад шилжүүлсэн. Ингээд намын шинэ даргын сунгааг зарлах ёстой байсан ч тамга хүлээж авсан Ц.Туваан товлосон зүйлүүдийг хойшлуулж, өөрийнхөөрөө явсан. Иймд албан ёсны бүртгэлтэй байгаа намын дарга дүрэм зөрчигдөөд байгааг эсэргүүцэж, өөр ашиг сонирхолд үйлчилж байгааг сөрж гарч ирсэн. Ингээд өнөөдрийн нөхцөл байдлыг хөндлөнгөөс харсан хүмүүс “Хариуцлага хүлээсэн хүн яагаад эргээд зууралдаад байгаа юм” гэж шүүмжилдэг. Харин ч С.Эрдэнэ дарга намын шинэ даргаа тодруулах үйл явцад хувь нэмрээ орууллаа.

-Нөгөө талаас сонгогдсон О.Цогтгэрэлтэй та уулзсан уу. Хэн нь хүчин төгөлдөр дарга болох нь шүүхээр эцэслэгдэх үү?

-Албан ёсны нэг л АН байгаа. Гэсэн хэдий ч манай намын шинэ залуу манлайлагчид маань нөгөө талд сунгаа явуулсан. Түүнээс нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ялсан гэх мэдээлэлтэй байгаа. Бид буруу зөрүү ойлголтоо нэгтгэхийн тулд хүчин чармайлт гаргаад явж байгаа. Энэ асуудал шийдэгдэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Хамгийн гол нь бид дүрмийнхээ дагуу Их хурлаа зохион байгуулж, Дээд шүүхэд бүртгүүлснээр асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(192.82.88.159) 2025 оны 03 сарын 13

Хөөргөн сүржин хөөрхөн далдага бөгс долоогч байна лээ.Тулгат чи эхлээд хүн болчих.Дараа нь дарга бол.

1  |  0
Баавар(124.158.68.160) 2025 оны 03 сарын 13

Та нарын хэн нь ч Дээд шүүхэд бүртгүүлж чадахгүй.Ард иргэд та нарын энэ тэнэглэлийг шоолон харж байгаа.Зарим нь баярлаж хундага өргөж байж ч мэднэ.АН төрийн эрх барих болгондоо улсын эдийн засгийг унагааж баахан хөрөнгө идэж уугаад засгаа өгсний маргаашаас эхлээд би дутуу идсэн, чи илүү идсэн гэж та нар хоорондоо маргалдан шүүхдэлсдэг.Тэр зан чинь хэвээрээ

1  |  0
Баавар(124.158.68.160) 2025 оны 03 сарын 13

Та нарын хэн нь ч Дээд шүүхэд бүртгүүлж чадахгүй.Ард иргэд та нарын энэ тэнэглэлийг шоолон харж байгаа.Зарим нь баярлаж хундага өргөж байж ч мэднэ.АН төрийн эрх барих болгондоо улсын эдийн засгийг унагааж баахан хөрөнгө идэж уугаад засгаа өгсний маргаашаас эхлээд би дутуу идсэн, чи илүү идсэн гэж та нар хоорондоо маргалдан шүүхдэлсдэг.Тэр зан чинь хэвээрээ

1  |  0
Top