Нийслэлийн сонгуулийн хороо байгуулагдлаа

2021 оны 04 сарын 01

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо гуравдугаар сарын 29-ний 40 дүгээр тогтоолоор Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг баталсан. Энэ дагуу Нийслэлийн сонгуулийн хороог есөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар өнөөдөр /2021.04.01/ Нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг танилцуулж, даргаар томилогдсон Нийслэлийн ЗДТГ-ын  даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Оюунчимэгт сонгуулийн хорооны тэмдгийг хүлээлгэн өглөө.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(139.5.216.250) 2021 оны 04 сарын 01

Ерөнхийлөгчийн тухай шинэ хуулиар тухайн орон нутгийн тамгын газрын дарга удирдахаар болсон учраас зөв юм.

0  |  0
Энэхүү(66.181.183.114) 2021 оны 04 сарын 01

Болохгүй шд хууль зөрчиж лөөшд

0  |  0
Засаг(202.179.27.171) 2021 оны 04 сарын 01

Хуйвалдааны баг.

0  |  1
Top