Л.Оюун-Эрдэнэ: Автобус болгонд ХАЛУУН ХЭМЖИГЧ байршуулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 02

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хотын дарга Д.Сумъяабазар нар өнөөдөр (2021.04.02) нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцаж байна. 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Энэ салбарт болохгүй байгаа зүйл олон байна. Нийтийн тээвэрт халдвар тархах эрсдэлтэй байна. Хүмүүс нийтийн тээврээр зорчих төдийлөн дуртай биш байгаа нь судалгаагаар харагдаж байна. Энэ ч утгаараа хувийн машинаар зорчих нь агаарын бохирдлыг үүсгэж байна. Бид өөр арга барилтай байх ёстой. Хүн нийтийн тээврээр зорчих нь тухтай байхаас гадна цаг хэмнэдэг байх шаардлагатай байна. Бүгдээрээ машинаараа явдаг, нийтийн тээвэрт хүн суудаггүй байвал Улаанбаатар яваандаа тэг зогсолтод орно. Тухайн буудал дээр нэг цагт нэг автобус очдог биш 15 минутад л очдог байх хэрэгтэй. Өдөр тутмын 98 чиглэлд 950 автобус үйлчилгээ үзүүлдэг гэх судалгаа байдаг. Гэвч иргэд нийтийн тээврийн үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байна. Дараагийн алхам нь зориулалтын халаагч, агааржуулагчтай автобус байх хэрэгтэй. Дээр нь автобусанд халуун хэмжигч байршуулах шаардлагатай байна. Үүнийг Хотын дарга судалж, шийдэж өгөх хэрэгтэй" хэмээн онцоллоо. 
 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SALV(202.9.46.118) 2021 оны 04 сарын 02

HALUURAAD KORONOGIIN SHINJ ILERSEN OVCHTON BHGUI.NAAD HALUUN HEMJIGCHIIN BIZNESEE BOLIOCH.

0  |  0
zochin(202.126.89.200) 2021 оны 04 сарын 02

ene zaluu setgel huhluluur ajil hiihee bolimoor yum. alban tushaaldaa uneheer juldaj baina.

0  |  0
Зочин(202.126.90.129) 2021 оны 04 сарын 02

Автобусны жодооч нэртэй зэрлэг залуусаа яаж хүмүүжүүлэхээ л бод.\n2рт энэ ямбий новшийн автобуснуудаа яаж шүү нэг юм солихоо л бод.\nТэгээд энэ явж байгаа заваан автобуснуудаа байнга цэвэрлэж ариутгахаа болох гэсэн 3 гол асуудал байдаг. Би өдөр бүр явдаг тул мэдэж байга

0  |  0
Иргэн(66.181.187.144) 2021 оны 04 сарын 02

Юу яриад байнаа. Эхний ээлжинд цэвэрлэгээ, ариутгал чухал байна ш дээ. Суудлын бүрээс, цонх хана туурга хир буртаг тоос шороо бүр дагширсан юм явах юм. Удирдлагууд нь юу хийж суудаг юм бүү мэд. Тусдаа цалин хөлс аваад цэвэрлэгээ хийдэг хүмүүс бдаг гэж сонссон худлаа бхйгаа даа.

0  |  0
Зочин(43.242.243.130) 2021 оны 04 сарын 02

Тэрний оронд ариутгал халдваргүйжүүлэлт цэвэрлэгээ сайн хий

2  |  0
Иргэн(66.181.181.27) 2021 оны 04 сарын 02

Вакцинаа түргэл. Халуун хэмжигчээ шахах нь уу. Огтоос хэрэггүй.

0  |  0
зочин(66.181.181.176) 2021 оны 04 сарын 02

Наад тэнэг санаагаа боль. Зах дэлгүүрүүд тавьсан халуун хэмжигчээ ашиглахгүй байхад автобусанд яарч яваа хүмүүс яаж халуунаа хэмжих вэ. Түрүүнд нь тавьсан камеруудынхаа үр дүнг эхлээд гарга.

5  |  0
Top