Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хотын дарга Д.Сумъяабазар нар өнөөдөр /2021.04.02/ нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцаж байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч гэж байж болохгүй. Тэр ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд анхааруул. Том толгойлсон нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Л.Халтар сайд шаардлагатай бол ажлаас нь чөлөөлөөд яв. Ер нь, их олон юм сонсогдоод байгаа шүү" хэмээн ярилаа.
Түүнчлэн "Энэ салбарт болохгүй байгаа зүйл олон байна. Нийтийн тээвэрт халдвар тархах эрсдэлтэй байна. Хүмүүс нийтийн тээврээр зорчих төдийлэн дуртай биш байгаа нь судалгаагаар харагдаж байна. Энэ ч утгаараа хувийн машинаар зорчих нь агаарын бохирдлыг үүсгэж байна. Бид өөр арга барилтай байх ёстой. Хүн нийтийн тээврээр зорчих нь тухтай байхаас гадна цаг хэмнэдэг байх шаардлагатай байна. Бүгдээрээ машинаараа явдаг, нийтийн тээвэрт хүн суудаггүй байвал Улаанбаатар яваандаа тэг зогсолтод орно. Цагт нэг автобус очдог биш 15 минутад л очдог байх хэрэгтэй. Өдөр тутмын 98 чиглэлд 950 автобус үйлчилгээ үзүүлдэг гэх судалгаа байдаг. Гэвч иргэд нийтийн тээврийн үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байна. Дараагийн алхам нь зориулалтын халаагч, агааржуулагчтай автобус байх хэрэгтэй. Дээр нь автобусанд халуун хэмжигч байршуулах шаардлагатай байна. Үүнийг Хотын дарга судалж, шийдэж өгөх хэрэгтэй" хэмээн онцоллоо.
Сэтгэгдэл ( 16 )
irgenii nisehd mergejiliin udirdlaga dutaj bna
Монгол улсад хүмүүс (төрийн болон компанийн албан тушаалтанууд) хэзээ шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болох вэ? Хүмүүсийг шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болгодог цор ганцхан шалгарсан арга энэ дэлхийд байдаг аж. Тэр нь МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) юм. МЕРИТ зарчмаар албан тушаалд дэвшээгүй хүмүүс 1000 хууль гаргалаа ч гэсэн хэзээ ч шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болдоггүй аж. Сүүлийн 30 жилд Монгол оронд МЕРИТ зарчим алдагдаад Монгол улс мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
халтар, бямбасүрэн ч гэх шиг. эд одоо энэ салбарыг хөгжүүлэх хүмүүс мөн үү? чааваас даа
Худал мэдээлэл. Ямар ч автобусны асуудал байгаагүй.
Нэг дүгээр эгнээгээр автобусанд саад болоод байгаа тээврийн хэрэгслэлийг л өндөр торгуултай болгох хэрэгтэй бнаа.
Нийтийн тээвэрээс эрээвэр хураавар копаниудыг зайлуул!Чадавхийн сайжруулхыг бодох нь зөв.Өнөөдөр нийтийн тээвэрт явж байгаа автобусуудын 90хувь нь чанарын шаардалга хангахгүй.
Yu guzaad bga novsh bee
Зам нэм . Тэнэгтэхээ зогсоо. Уб олон сая хүнтэй хот зүв зүгээр болоод байна. Нууц нь өргөн замтай. Байшин барилга нь хоорондоо зайтайх. Замаа өргөн болго. Зам шахсан газруудыг улс худалдаж ав. Дахин тэнд бүү газар зар. Даргац нар аа
Ямар ч салбарт бодит чадвартай хүмүүсийг гэрээт ажилтнаар ажиллуулдаг болох хэрэгтэй. Тийм хууль журам гаргахгүй бол нэгэнт аргалж бгаад ажилд орсон хоосон толгойтууд цалингаа сахиад суудлын орон тоо бөглөөд байж бдаг ш тээ.
Уг нь ингэж болохгүй. Тодорхой шугамаараа явах ёстой. Нийтийн тээвэр үнээр новшийн байгаа. Автусны жолоочид гэж фераригаар уралдаж бйна гээд итгэчихсэн гарууд хүмүүсийг нийтийн унаан дотор эрүүдэж байна. Гэхдээ асуудлыг зарчмын дагуу шийд. Наад нэг их зарлиг лүндэн, тунхглалын чанартай имэйжээ боль. Ямар Хүрэлсүх биш дээ, чи.
Хулгай хийгээд байвал соль хал
Чөлөөлөх хэрэгтэй наад гахаыгааа
Чадалтай зоригтой шулуун шударга хүн таалагдсангүй юу өөрийнхөө хэнийг оронд тавиулахна уу ЕС аа больж үз мэргэжлийн хүн нисэхийг мэддэг юм
Zov2
Манай нийтий тээврийн үйлчилгээ халдвар тархахад нилээд үүрэг гүйцэтгэж байна уу.уу.уу...ццц
zuvuu