В.Путин Ерөнхийлөгч Х.Баттулгатай БИЕЧЛЭН УУЛЗАХААС татгалзжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 02

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар 2020 оны арваннэгдүгээр сараас хойш ОХУ-д албан ёсны айлчлал хийх хүсэлтийг манай Гадаад хэргийн яаманд удаа дараа тавьжээ.

Гадаад яамны зүгээс хүсэлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлж байгаа ч Тамгын газрын зүгээс тоймтой хариу өгөхгүй байгаа аж. 

Хариу хүлээж цөхөрсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир ОХУ-ын ЕТГ-ын дарга А.В.Вайнод айлчлалын асуудлаар албан захидал хүргүүлсэн боловч одоогоор манай талаас тодорхой хариу аваагүй аж. 

Энэ талаар холбогдох эх сурвалжуудаас тодруулахад, 2018 оны арванхоёрдугаар сард хийсэн Монгол Улсын Ерөнхий сайдын албан ёсны айлчлалаар хоёр тал гол асуудлуудаа тохиролцсон учраас ОХУ-ын Ерөнхийлөгч Монголын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзах шаардлагагүй гэсэн байр суурийг Гадаад хэргийн сайд Лавров Монголын гадаад хэргийн сайдтай утсаар ярих үедээ илэрхийлжээ.

Монгол Улсад энэ оны зургаадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болох ба одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга өрсөлдөхөө зарлаад байгаа. Харин түүнийг анх дэвшүүлсэн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа одоогийн Ерөнхийлөгч хууль шүүхийн байгууллагыг хувийн зорилгоор ашигладаг, өөрт нь болон охинд нь эрүүгийн хэрэг үүсгэн дарамталсан, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээгүй гэх шалтгаанаар намаасаа дахин нэр дэвшүүлэх боломжгүй гэж зарласан. Мөн 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй гэсэн маргаан Үндсэн хуулийн цэц дээр нь өрнөж байгаа.

Х.Баттулга нь 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо улстөрчдийг гадаад улсад данс, компанитай байхыг хорьж, гаднаас их хэмжээний мөнгө оруулж ирэн, иргэдэд тараана гэх амлалт өгөн, сонгогдсон. Гэтэл өнгөрсөн оны сүүлээр түүний зүүн өмнөд Ази дахь нууц компаниудын баримт, гадныханд зарсан олон тооны ашигт малтмалын ордуудын наймаа илэрч, олны дунд шуугиан тариад байгаа аж. 

Мэргэжилтнүүдийн зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ мэт мухардмал байдал нь түүний ОХУ-д хийхээр төлөвлөсөн айлчлалын хувь заяанд нөлөөлж байгаа гэж үзэж байна” хэмээн ОХУ-ын https://cont.ws/@konstant.pav сайт мэдээлжээ. 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nizdaa(174.225.1.50) 2021 оны 04 сарын 02

Zindaa pizdaa

0  |  0
Z(202.126.89.62) 2021 оны 04 сарын 02

Бүү харлуул

1  |  0
Уншигч(66.181.183.114) 2021 оны 04 сарын 02

Бас нэг хар хэрээ нөгөө хар хэрээнийаээ харыг нь гайхав

0  |  0
zochin(64.119.17.17) 2021 оны 04 сарын 05

manay jenko ch olon ulsad ner khund muutay , olon ulsyn khariltsaany medleg taaruu , deerees ni khel muu , orosyn putyn meregjliin tagnuulch khun mani eriig yamar khun be gedgiig mongolchuudaas iluu medej baygaa daa

1  |  2
Баатар (109.89.151.254) 2021 оны 04 сарын 02

Негее стратегийн туншлэлийн гэрээ энэ уу одоо. Оросууд нэг иймэрхуу л гэрээ байгуулна даа. Ийм учраас оросууд холбоотнуудаа алдаад дуусаж бгаа. Казакстан хуртэл зайгаа барьж эхэлсэн. МАНы хятадын талын баримтлагчдын баяр хеер эхэлжээ янз нь. Оросууд монголыг гуйх едер ирнээ. Еронхийлегчийг ч ингэж харлуулж амжихгуй ээ. Авилгачид сэтгуул зуйг тэр чигээр нь хелслен дайраад амжилтгуй бгаа юм бна даа. МАНыг сонгоод юу сайжрав ухэрнуудээ. Хэлэх уг явах эрхийг чинь хог болгосон. Эруул мэндээр чинь бизнес хийж тоглож бна. Ардын хуухэд эцэг эхэлж тэвэрч унсэж чадалгуй ухуулж хориулж бгаа нь еедгуй.

0  |  0
Б(66.181.179.250) 2021 оны 04 сарын 02

Өө хөөрхий жижиг улсын жижиг ерөнхийлөгч байх ч там юм доо..эсүүл царай хараад, нэг юм мэдрээд уулзахгүй бна уу

0  |  0
үнэн(64.119.24.58) 2021 оны 04 сарын 05

ЮМ ГУЙХ ГЭЖ Л ИРЭХ ГЭЖ БАЙГААГ. ЗА ТЭГЭЭД ЮУ ГЭЖ БАЙГААГ НЬ ПУТИН САЙН МЭДЭЖ БАЙГАА Л ДАА. МАНАЙХЫГ БОДОХОД ТАГНАЖ ЧАГНАХ ЭРХТЭЙ, ХҮЧ ХЭРЭГЛЭХ ЭРХТЭЙ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГТАЙ ОРОН МОНГОЛД ЮУ БОЛЖ БАЙГААГ САЙН МЭДЭЖ БАЙГАА ДАА

1  |  0
Зочин(122.201.21.129) 2021 оны 04 сарын 02

Ногоо 20 сая долларын хэрэг юу болсон бэ Баттулгыг муулах гээд оросын ундэсний аюулгуй байдал буюу Путиныг доромжилчихсон уу МАН ыхан Баттулгаар зогсохгуй хэнийг ч хулээж авахгуй байхаа Харин спутникээ огч байгаа нь яамай

1  |  0
худлаа(64.119.22.43) 2021 оны 04 сарын 02

худлаа худлаа цаагуураа уулзаж л байгаа

0  |  0
Зочин (202.9.46.49) 2021 оны 04 сарын 02

Уулзахгуй л бна биз хаяаач зоног овгонийг монголчууд мучу сайн ч еронхийлогч болон улс ороныг нь ул тоож байхад хамгаалахын оронд уулгалаад улам нэмж муулаад гадны зоног овгонийг шутчихсэн ийм болоод 39-49 оны хооронд орос алуурчтай нийлж цус нэгтэнгуудээ хядсан мон ийм болоод нэгдэж хогжихгуй бгаан бусад орны ард тумэн нэгдээд эсэргуунэ яана даа монголчууд минь дандаа хол бомбог шиг хуний угээр усчинэ

1  |  0
H(64.119.22.116) 2021 оны 04 сарын 02

Khazgar khyrgen khadamsag aa! Yanadaa Jenku mini? Dolignood l khamag daalgavrii ni bielyyleed, uls tymnee khorlood khorlood khogiin savandaa butsaad orloodoo! Orosiin tagnuul elchingiinkhen Yamarkhuu khyn gedgii ni todorkhoi kheleed ogoo biz! Jenko unaval Ardchilsan namaas gishyyn bolson 4 gishyyn shuud shorond yavnadaa! Koorkiis!

0  |  2
Top