Ардчилсан нам (АН)-ын гишүүд Ц.Туваан нарын зохион байгуулсан намын даргын сонгуулийг эсэргүүцэж, АН-ын зарим гишүүд мэдээлэл хийлээ.
МоАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ү.Батчулуун:
-Би цаасан сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүний нэг юм. Уг нь цаасаар санал өгөх нь бодитой. Би Төв аймгийг төлөөлж ажилласан хүн. Сонгуулийн дүн гарахын өмнөхөн Жаргалант сумын Засаг дарга саналын хайрцаг аваад алга болчихлоо гэсэн. Нэлээд удаж байгаад иртэл О.Цогтгэрэл гэдэг хүнд 130 гаруй санал, үлдсэн нэр дэвшигчид 10 гаруйхан санал өгсөн байна гэсэн. Иймд хүмүүс гомдол гаргасан, энэ хэсгийн санал хураалтыг хүчингүй болгосон. Ц.Туваан УИХ-ын гишүүн учраас үүрийн дарга нарт "Заавал О.Цогтгэрэлийг ялуулна шүү" гэсэн үүрэг өгсөн байгаа юм. Зүгээр нэг намын дотоод сонгууль ингэж явж байхад улсын хэмжээний сонгууль ямар болох билээ. Мөн өнөөдөр Ц.Туваан нар ҮБХ-ны хурал зохион байгуулахаар тов зарласан ч ирц хүрээгүй тул завсарлаад байгааг энд цугласан гишүүд хэлж байна.

Сэтгэгдэл ( 1 )
УБ хотод бас тийм үүрэг даалгавар өгсөн. Хорооны намын үүрийн дарга тэгээд би саналаа өгсөн.