Маргаашнаас 18-49 насныхан ВАКЦИНД хамрагдаж эхэлнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 04

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтын үйл ажиллагаатай танилцсан бөгөөд Засгийн газраас дөрөв, тавдугаар сарыг вакцинжуулалтын сар болгож байгаагаа хэлсэн. Энэ хүрээнд өдөрт 30 мянга орчим хүнийг вакцинд хамруулж одоогийн явцыг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. 

Тухайлбал, маргаашнаас  буюу дөрөвдүгээр сарын 5-наас 18-49 насны иргэдийг вакцинд хамруулж эхлэх талаар Засгийн газрын ХМОНХГ-ын дарга Ц.Ганзориг мэдээлжээ.

Тэрбээр "Дөрөвдшгээр сарын 5-наас 18-49 насны иргэд вакциндаа очоод хамрагдаарай. Тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн иргэд вакцины эхний тунд бүрэн хамрагдана. Улаанбаатарын 6,895 өндөр настай хүмүүс асаргаанд байдаг тул гэрт нь очиж вакцинд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Өдөрт 30 мянган хүн хамрагдана" хэмээн жиргэжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top