Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэддээ хандан мэдэгдэл хийлээ.
Тэрбээр "Монгол ахан дүүс ээ, Эрхэм хүндэт иргэд ээ. Коронавирус нь дэлхийн эдийн засаг, улс орнуудын Засгийн газарт хүндхэн сорилт учруулж хүн төрөлхтөнд амьдралын цоо шинэ хэв маягийг ганцхан жилийн дотор авч ирлээ. Дэлхийн II дайнаас хойш хамгийн олон буюу 2.9 сая хүний амийг энэхүү цар тахал авч одлоо. Цар тахлаас улбаалж дэлхийн эдийн засаг огцом зогсолтод орж, 4.9 хувиар буурсан нь 2009 оны дэлхийн санхүүгийн хямралын хүндрэлээс гурав дахин хүндрэлтэй байна гэсэн тооцооллыг судлаачид гаргажээ" хэмээн мэдэгдлийнхээ эхэнд онцоллоо.
-ХҮН АМАА ВАКЦИНЖУУЛАХ НЬ БИДНИЙ ЭХНИЙ ЗОРИЛТ-
Түүнчлэн "Миний бие Ерөнхий сайдаар томилогдоод хүн амаа вакцинжуулах нь бидний эхний зорилт гэж хэлж байсан. Цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээсээ эхлээд үе шаттайгаар Засгийн газрын эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүхий л боломжоо дайчлан ажиллаж байна. Хүн төрөлхтөн цар тахлыг даван гарах цорын ганц зам нь вакцинжуулалт юм. Дэлхийн хүн амыг долоон тэрбум гэж үзэж, өдөрт 16 сая хүнийг вакцинжуулахад нийт иргэдийг хос тунгаар хамруулахад багадаа хоёр жилийн хугацаа орно гэж тооцоолжээ. Одоогоор дэлхийн нийт хүн амын 1.8 хувь нь хос тунт вакцинд хамруулаад байна. Энэ нь олон улсад вакцины хомсдол үүсгэж байна. Улс орнуудын Засгийн газар бүхэн иргэдээ вакцинжуулахын тулд хичээнгүйлэн ажиллаж байна" гэв.
-ДОЛДУГААР САР ГЭХЭД НИЙТ ИРГЭДЭЭ ХОС ТУНГААР ВАКЦИНЖУУЛЖ ДУУСНА-
Үүнээс гадна "Монгол Улсын Засгийн газар хоёрдугаар сарын 23-ны өдөр дархлаажуулалтыг эхлүүлснээс хойш өнөөдрийн байдлаар 346 мянга 745 хүн ам буюу насанд хүрсэн хүн амынхаа 16.3 хувийг дархлаажуулаад байна. Засгийн газраас 4, 5 дугаар сарыг үндэсний хэмжээнд дархлаажуулалтын сар болгон зарлаж байна. Өнөөдрөөс дархлаажуулалтын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, үндэсний хэмжээнд вакцинжуулах ажлыг эхлүүлж байна. Та бид хамтдаа хичээж, иргэдийн оролцоо өндөр байж чадвал тавдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн насанд хүрсэн бүх иргэн, зургаадугаар сарын 1-н гэхэд хөдөө орон нутгийн нийт иргэдээ тус бүр эхний тунд хамруулж долдугаар сарын 1-н гэхэд нийт иргэдээ хос тунгаар вакцинжуулах томоохон зорилт тавин ажиллаж байна. Дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, ковидгүй зуныг хамтдаа угтацгаая" хэмээн мэдэгдэж, уриаллаа.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 24 )
Вакцинд хамрагдах хүн амынхаа 30% иас хэтрүүлэхгүйгээр Хятад вакцин тарихыг шаардаж байна, Монгол хүний удмын сан генэнд нөлөөлж болзошгүй ,
Вакцинжуулалт бизнес болчихсон юм бишү. Вакцин хийлгэсэн хүмүүс ч гэсэн халдвар авч бна. Халдварын тархалтыг зогсооход анхаарахгүй бгаа нь ямар зорилготойг таашгүй. Шинж тэмдэггүй халдвартай хүмүүс хаа сайгүй тараагаад л явж бна. Халдвартай хүн, гэр бүл, байгууллагад хорио тогтоохоо боьсон. Халдвар гарсан байгууллагын ажилтнуудыг зүгээр хүлээлгэж бгаад тарааж бна. Халвар авсан хүнийг анхаарахаа ч больсон. 2-3 өдрийн дараа ирж гэр бүлийхнээс нь шинжилгээ авч бна. Нөгөө яриад байдаг сүргийн дархлаа гэдэг юма гогтооё гэж шийдсэн юм бол вакцин гэж цавчаа хийхээ больцгоо.
Чаддагт нь боломж олгоно уу,чацга аа.
ene muu heleed baigaa humuus odoo bolimoor ym ene hun chin ajilaa hiigeedl baina shdee
Вакцин хийлгэсэн 5 дахь өдрөөс нь хүндрэл өгсөн хамаг бие янгинаж өвдөөд уок болон нокд 119 дугаарт залгаж мэдэгдсэн ямарч хариу арга авч өгөөгүй би чихрийн шижинтэй хүн юм аа. Өөрөө л дур мэдэн имупорфин ууж байгаа. Нийслэлийн эрүүл мэндийн газар нь утсаар зөвөлгөө өгч чаддагүй чадваргүй хүмүүс байх юм.
Эргуу . Оюунэрдэнэ хамгийн туруунд Хун амынхаа эруул мэндийг бодох естой. Худалаа эдийн засаг4 сая жуулчин гэж попордохоо боль. Овчин их тархсан нь чамтай холбоотой. Хариуцлагаа ухамсарлаж хайрт ах шигээ огцор.
Зун ковидгүй байж чадөх уу?
Засгийн газар короновирусыг хяналтаас бүрмөсөн алдаж, Үндэсний аюулгүй байдалд ноцтой хор уршиг учруулах нөхцөл байдал үүссэн тул улс оронд онц байдал тогтоохыг Монгол улсын Ерөнхийлөгчөөс шаардаж байна.
Монгол улсад хүмүүс (төрийн болон компанийн албан тушаалтанууд) хэзээ шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болох вэ? Хүмүүсийг шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болгодог цор ганцхан шалгарсан арга энэ дэлхийд байдаг аж. Тэр нь МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) юм. МЕРИТ зарчмаар албан тушаалд дэвшээгүй хүмүүс 1000 хууль гаргалаа ч гэсэн хэзээ ч шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болдоггүй аж. Сүүлийн 30 жилд Монгол оронд МЕРИТ зарчим алдагдаад Монгол улс мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
Улс оронд МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, авилгал, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
Өдөр өнгөрөх тусам дэлхийн хамгийн шилдэг вакцин бол агуу их Орос улсын бүтээсэн ”Спутник” вакцин гэдэг нь амьдрал дээр нотлогдсоор байна. Гэтэл ДЭМБ-ын ов мэхэнд бяц базуулсан Монголын Засгийн газар, ЭМЯ-ныхан дэлхий хамгийн чанаргүй Хятад, Энэтхэгийн вакцинуудыг монгол хүмүүст хүчээр тариулсаар байна. Одоо АНУ, Орос хоёр улс төр, эдийн засаг, цэрэг зэвсэгийн талаар ид өрсөлдөн тэмцэлдэж, АНУ нь Орост төрөл бүрийн хориг тавьж байгаагийн нэг нь Оросын вакциныг ДЭМБ хүлээн зөвшөөрөхгүй байгаа явдал юм. Учир нь ДЭМБ бол АНУ-аас санхүүждаг, АНУ-ын бууны нохой байгуулага юм.

Zov vaktsinaa exelj songochixood daraa ni ingej shoudaach dee !!!
Ингээд л хошгируулаад байдаг новш доо
Ямар байхад нь аваад ямар болгов Ахиж улс төр сонгуульд чи биш шүү баяртай популистаа
амь хорлогч л гэж хэлмээр байна
Ковидын вакцина тарихад анхаарах зүйл хэт нуршуу асуумж тариулаад 30минут суух хор тарисан биш 30 параа яана гэж гм
Зун болохыг хүлээж чадахнуу, өдөрт 600 илэрдэг болчихлоо. Удахгүй 1000 давах болно! Үхэл ч нэмэгдэх болно! Нэг ч гэсэн хүний амь чухал, эдийн засагаа аврах гээд эрүүл мэндээ сөхрүүллээ ш дээ. Цаг бол алт цаг алдаад байна аа, яаралтай хөдөлгөөн багасга!!!
Ам ангайвал дэлхийд тэргүүлнэ гэх ч махан толгойтой,маажиг хөлтэй эрхэмүүд 3-хан сая иргэдээ дагуулаад дэлхийн 7 тэрбум хүнтэй уралдаад хаана хүрнэ гэв дээ ккк Хийрхэл гэж үүнийг л хэлэх байх.Мөрөөдөх,тэмүүлэх нь муу зүйл биш ээ гэхдээ юм бүхэнд хэмжээ,хил хязгаар бий.Хэмжээ,хязгаараасаа давчихвал гамшиг болноо
Ажилд нь амжилт хүсьё.маш сайн байна
ЧИНИЙ ХУЦАХ ЧИНЬ ИХДЭЭД БАЙНА. АЖИЛ ХИЙ.