БНСУ-ын “LG Electronics” корпорац өнөөдөр /2021.04.05/ гар утасны зах зээлээс гарч буйгаа мэдэгдлээ.
Ёнхап агентлагийн мэдээллээр, энэ бизнес нь алдагдалтай байгаагаас гадна өрсөлдөөн ихтэй тул ийм шийдвэр гаргасан байна.
Тус компани үүрэн утасны үйлдвэрлэлээ Вьетнамын “Vingroup” корпорац болон Германы “Volkswagen” компанид зарах хэлэлцээ хийсэн ч тохиролцоонд хүрч чадаагүй байна.
“LG” утасны үйлдвэрлэл 2015 оноос эхлэн алдагдал хүлээж эхэлсэн бөгөөд нийт алдагдлын хэмжээ 4.4 тэрбум ам.долларт хүрчээ.
Өдгөө “LG” компани гар утасны дэлхийн зах зээлийн хоёр орчим хувийг эзэлж байна. Өнгөрсөн онд тус компани 23 сая гар утас нь нийлүүлсэн бол “Samsung” корпорац 256 сая утас нийлүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )