Алдарт "Motorola Razr" эргэн ирнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 15

Та бидний сайн мэдэх "Motorola Razr" загвар шинэчлэгдэж худалдаанд гарахаар боллоо. 2000-аад оны дунд үед өндөр технологи, өвөрмөц загвар, өнгө, дууны шинэчлэлээрээ ялгарч байсан Razr загвар нугалардаг, мэдрэгчтэй дэлгэц зэргээ шинэчлэн 2020 онд худалдаанд гарахаар болжээ.

Нугалардаг дэлгэц, 6.2 инчийн POLED дэлгэц, 2.7 секундийн хугацаанд дэлгэцээ өөрчилдөг систем, өндөр нягтралын камер зэргээрээ зах зээлд өрсөлдөх бусад загвараас дутахгүй өрсөлдөх чадвартай гэж компанийн зүгээс мэдээлжээ. Шинэчлэгдсэн Razr загвар 2020 оны нэгдүгээр сард Хойд Америкийн зах зээлд худалдаанд гарах аж.

Харин Өмнөд Америк, Ази болон бусад зах зээлд 2020 оны нэгдүгээр улиралд багтан худалдаалагдах юм байна. Үнийн хувьд 1499 ам.доллар байхаар тооцжээ. Судлаачид үүнийг хэтэрхий өндөр үнэлгээ гэж үзэж байгаа ч технологи, үйлдлийн системийн хувьд сайшаасан байна.

Америкийн электрон барааны Motorola компани 2004 оны долоодугаар сард "Razr" загвараа албан ёсоор худалдаанд гаргаж байсан юм. Худалдаанд гарсан даруйдаа эрэлттэй гар утасны нэг болж ердөө хагас жилийн дотор 130 сая ширхэг борлогдсон нь тухайн цаг үеийнхээ оргил амжилт байсан билээ.   

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.105) 2019 оны 11 сарын 22

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Top