Хятадын 00-д реклам үзсэн тохиолдолд ариун цэврийн цаас өгдөг болжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 24

Өмнөд хөршийн зарим нутгийн 00-д цаас авахын тулд реклам үзэх шаардлагатай болсон байна. Ухаалаг дэлгэц бүхий цаасны хайрцгаар үйлчлүүлэхийн тулд богино хугацааны реклам үзэж буй нэгэн эмэгтэйн бичлэг сошиалаар тархаж, олны ярианы сэдэв болоод байгаа ажээ.

Энэ нь Хятадыг чиглэсэн аялал жуулчлалын их хөдөлгөөнөөс ашиг олох, мөн алдагдал хүлээхгүй байх заль гэнэ. 2017 онд иргэдийг нүүр царайгаар таних үйлчилгээ нэвтрүүлсэн. Үүний дараагаар царайгаа таниулсан нэг хүнд 60 сантиметр урттай цаасыг 00-д гаргаж өгдөг болсон. Энэ нь нэг дор урт цаас аваад буйг зогсоох гэсэн арга байлаа.

Дараагийн цаасыг авахын тулд 9 минут хүлээх ёстой тул өгснийг л ашиглахаас аргагүйд хүрсэн юм. 2019 онд 9 минутын хугацааг 10 минут болгож, уртасгасан.

Тэгвэл одоо технологийн дэвшлийг ашиглаж, дараагийн алхмаа хийсэн байна. 00-д орсон хүн QR код уншуулаад реклам хэдэн секунд үзсэнийхээ дараа цаас авах боломжтой болгожээ. Хэрвээ реклам үзэхгүй бол 0.5 юань төлж ариун цэврийн цаас авах юм байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top