Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд ТАВИГДАХ ШААРДЛАГА

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 06

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг ирэх зургаадугаар сарын 9-нд зохион байгуулна. Шинэ Үндсэн хуульд "Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо оршин суусан, Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэж зааж өгсөн билээ. Энэхүү өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн, баталсан байдаг.  Тэгвэл уншигчдынхаа "СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛ"-д зориулж энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлагыг онцолж байна. 


НИЙТЛЭГ ШААРДЛАГА
 

  1. Монгол Улсын уугуул иргэн байх,
     
  2. Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан,
     
  3. 50 нас хүрсэн байх,

ТУСГАЙ ШААРДЛАГА
 

  1. Банк, бусад хуулийн этгээд болон иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр төлбөргүй байх,
     
  2. Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх,
     
  3. Аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийг хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх,
     
  4. Сэтгэцийн эмгэгүй байх,

ХОРИГЛОХ НЬ 
 

  1. Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүнийг нэр дэвшихийг хориглоно.
     
  2. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно гэж заажээ. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.185.40) 2021 оны 04 сарын 07

Монгол улсын Ерөнхийлөгч 5-аас доошгүй гадаад хэлтэй, улс эх орон ард түмнийхээ дунд ажил албыг хамгийн дороос нь эхэлсэн, эх орон ард түмнийхээ амьдрал, эдийн засаг, түүх уламжлалыг толгойдоо хийсэн хүн байх хэрэгтэй. Бас дээр нь эх орныхоо хөгжил, цэцэглэлтийг 30 жилээр төсөөлдөг хүн байх хэрэгтэй. Боловсролын хувьд магистраас дээш болж өгвөл эрдэмтэн хүн байх хэрэгтэй.

0  |  0
зочин(192.82.75.78) 2021 оны 04 сарын 06

Засгийн газар короновирусыг хяналтаас бүрмөсөн алдаж, Үндэсний аюулгүй байдалд ноцтой хор уршиг учруулах нөхцөл байдал үүссэн тул улс оронд онц байдал тогтоохыг Монгол улсын Ерөнхийлөгчөөс шаардаж байна.

1  |  0
зочин(192.82.75.78) 2021 оны 04 сарын 06

Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /Нэрт улс төрч П.Ж.Рурке/\n\n

0  |  0
зочин(192.82.75.78) 2021 оны 04 сарын 07

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэг талаас байгалийн баялагийг ард түмнээс дээрэмдэн авсан Сү.Батболд, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын дээрэмчдын бүлэглэл, нөгөө талаас байгалийн баялагийг эдгээр дээрэмчдээс салган авч ард түмэнд өгөх гэсэн одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга нарын эх орондчдын бүлэглэл гэсэн хоёр бүлэглэл үхэх сэхэхээ үзэх гэж ана мана тулалдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд МАН-ынхан Зоригийн хэрэг, ҮАБЗ-ийн хэрэг, шүүгчдийн хэрэг, Оюутолгойн гэрээ, Ковид-10 тэрбумын санхүүжилт, Үндсэн хуулийн шинэчлэл зэргээр ард түмнйи тархи толгойг өдөр шөнөгүй, өглөө оройг

0  |  2
Зочин(122.201.22.7) 2021 оны 04 сарын 07

Дээр нь боловсролын зэрэг зайлшгүй шаардлагатай. Бүхэл бүтэн улсын ерөнхийлөгч хүн бага, дунд боловсролтой байж болохгүй. Доктор биш юмаа гэхэд заавал мастер зэрэгтэй байх ёстой. Мөн гадаад хэлний мэдлэг!!! Бусад улсын ерөнхийлөгч нар 2-3 хэл чөлөөтэй эзэмшсэн байдаг шүү дээ.

2  |  0
zochin(66.181.187.44) 2021 оны 04 сарын 06

Ard tumnii zugees daraah shaaardlagiig tavimaar baina.\n Hudlaa heldeggui baih\nHulgai hiideggui baih\nHagalan butargadaggui baih\nIchdeg baih\nZa tegeed hamgiin gol ni bichig uzeg sain tailagdssan baih.

2  |  0
Top