Зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины хэргийн асуудлаар УИХ дахь Хүний эрхийн дэд хороо хуралдаж байна.
Хуралдааны үеэр цэргийн дэглэлтээс болж байлдагч амиа алдсан талаарх мэдээллийг ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг өглөө.
Тэрбээр "2016-2020 оны байдлаар цэргийн алба хааж байх хугацаанд хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг 62 бүртгэгдсэн. Цэвсэгт хүчинд орж ирж байгаа хугацаат цэргийн алба хаагчид бүх нийгмийн давхаргаас ирдэг. Амьдрал залгуулахад хүндрэлтэй газраас ч ирдэг. Энэ хүмүүстэй жилийн хугацаанд ажиллан, төлөвшүүлээд явуулахад хүндрэл гардаг" гээд амь насаа алдсан тохиолдлын талаар мэдээлэл өглөө.
- 2019 онд Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байрлал дээр танкийн хороотын захирагч н.Энхбаярын өгсөн үүргийн дагуу тус хороотын механик жолооч, дэд ахлагч н.Ванданлхагва хороотын 17 цэргийг хөнжил, гудас үүрүүлэн, гүйлгэсэн байна. Үүнээс үүдэж н.Алтантулга бие нь муудаж, амь насаа алдсан. Энэ асуудлын дараа тухайн алба хаагчид 6 сараас 5 жилийн ял сонссон байна.
- 2019 онд Зэвсэгт хүчний 327 дугаар ангид өвс хадлангийн ажилд гарсан бие бүрэлдэхүүн дунд байсан байлдагч н.Наранбаяр өвс ачсан машин дээрээс унаж, нас барсан. Энэ хэрэг шалгагдаад явж байгаа.
- 2021 оны гуравдугаар сарын 28-29-нд шилжих шөнө Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга Г байлдагчаа зодож, амь насыг нь хөнөөсөн. Тухайн офицер чөлөөлөгдөөд, хуулийн дагуу шалгуулж байна.
Сэтгэгдэл ( 13 )
Ganzorig bol mundag general, tsereg hynii yosoor heneesch aij imeej bogs doloohgui ynenig helj bn, respect
100 yamaa 60n uhna.
Энэ Ганзориг мэтийн ярианаас л цэрэг арми хэр их шоронжсон дарамттай болох нь ойлгомжтой.
Монгол хүн монгол хүнээ хүндлэхгүй болчихвол улс орон маань яах болж байнаа.
Бахархаж яриад яах вэ дээ, та нарын ажлын үзүүлэлт. Ийм боловсон шоронжсон армид юу хийсэн гэж Генерал болов оо, ажилаа өгөөд зайлах хэрэгтэй. Монгол цэрэгүүд гэж хоол тэжээлийн дутагдалд орсон Хойд Солонгосын цэрэгүүд шиг гундуу, нүдэндээ галгүй байдаг, тэгсэн байнгийн дарга, атманууддаа архи хоолны мөнгийг өгөх дарамт, зодуур, яраглалд байдаг байсан нь ил боллоо, жигшмээр бна
zailaa hujaa
Ганзориг чинь харин ч шударга хүн байна. Яг үнэнийг л хэлж байна. Армийн энэ бугшсан зүйл тийм амар арилахгүй.
Цэргийн хүүхдүүд амь насаа алдахгүй ,дэглүүлэх ,дарамтлуулах байдал давтагдахгүй байлгахад ямар ажил хийх талаар ярихын оронд ярьж байгааг нь ээ. Ийм юм яриад ,сонсоод сууж байх ч гэж дээ
Энэ генерал бол renjer, хугацааны цэргийг 2 жил болговол зүгээр, эмэгтэйчүүд ЦАХаах дэмий
энэ Ганзориг илүү дутуу юм ярьж байхаар шууд огцор .
Mелочь ярьсан жул генерал шүү юм өөрөө зайлан чинь дээр байхаа.
Хөнжил гудасаа үүрч гүйснээр бие нь муудна гэж юу байх вэ дээ
нялцгар болж дээ. цэргийн албыг 3 жил болговол зүгээр юм бол уу.