Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дууссан гишүүнийг чөлөөлөх, шинэ гишүүнийг томилох хуулийн дагуу явж байсан УИХ-ын үйл ажиллагаанд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан. Ингэснээр Үндсэн хуулийн 33.1-т зааснаар УИХ гишүүдийн 3/2-ын шийдвэрээр хоригийг хүлээж авах эсэхийг энэ долоо хоногт шийдэхээр болсон. Яаж ч шийдсэн Үндсэн хуулийн есөн гишүүний олонх Х.Баттулгын үзүүлж буй шууд ба шууд бус нөлөө, шахалтад автан Үндсэн хуулийн зөрчил үүсгэхгүйгээ мэдэх шударга хуульчид олонтой. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшиж чаддаггүй юм аа гэхэд Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийн зургаан жилийн хугацаагаа хадгалж үлдэхээр улстөрийн түвшинд дараагийн тактиктдаа шилжжээ.
Амралтын өдрөөр УИХ-ын дарга асан О.Гончигдорж Монгол Улсын Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх 6 жил болсон тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2021 онд биш 2023 онд болох ёстой гэсэн үндэслэлээр Цэцэд хандсан талаараа өгсөн ярилцлагуудаа хэвлэлүүдээр тараажээ. Энэ нь улс төр судлаачид болон хуульчдын дунд Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр дахин 2 жил улиран үлдэх эсэх маргааныг дахин өрнүүлээд байна.
Хэрэв энэ маргааны дахин үүссэн тохиолдолд мөн л Үндсэн хуулийн зөрчил үүсгэх бөгөөд Үндсэн хуулийн заалтын нэг хүнд зориулан янз бүрээр хэрэгжүүлэх улстөржилт нь Үндсэн хуулийн хямралыг дээд цэгт нь хүргэхээр болоод байна.
Х.Баттулгын хувьд дахин Ерөнхийлөгчөөр нэр дэвших гэсэн эцсийн тактик нь болж мэдэхээр байна. Анх АН-аас Ерөнхийлөгчид дахин нэр дэвших боломжгүйгээ мэдмэгцээ АН-ыг тамгатай тамгагүй хоёр талцуулж, АН-ын дүрмэнд “өрсөлдөгчгүйгээр” нэр дэвших өөрчлөлт оруулсан нь Дээд шүүх дээр унасан.
Хоёр дахь нь, ХҮН-аас “өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхтэй эсэх” гомдлыг Цэцэд өгснийг Цэцийн гишүүдэд нөлөөлөн өөрт ашигтай шийдвэр гаргуулах гэж оролдсон. Цэцийн нэр бүхий гишүүдээр “дахин нэр дэвшиж болно” албажаагүй шийдвэр гаргаж, хуурамч мэдээлэл тараасныг Цэц үгүйсгэсэн. Бас л унасан.
Харин одоо Үндсэн Хуулийн Нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчөөр зургаан жилээр ганцхан удаа л сонгогдоно гэсэн заалтыг өөрт үйлчлүүлэхээр УИХ-ын дарга асан Р.Гончигдорж тэргүүтэй улстөрчдийг хөдөлгөж эхэлжээ.
Их шунасан хүнд төрийн жолоо бүү атгуул гэдэг. Энэ үг яг одоо өрнөж буй улс төрийн үйл явдлаас харахад ганцхан хүнд, Ерөнхийлөгч Х.Баттулгад зориулсан мэт сэтгэгдлийг жирийн иргэдэд төрүүлж бас л дахиад хуульч, улстөрчдийн дунд маргаан талцал үүсгэж болзошгүй байна.
Сэтгэгдэл ( 19 )
МАН ч улайр ч л байна. Олон түмэн нүдтэй. Нэг талыг буруутгаад ашиг бага. Тэнэг биш мэдрэгдэж байна.
Баттулга уначихвал Гончигдорж хамт 461-д төрийн асрамжинд очих болно. Дархан хотын хамаг л өөдтэй өнгөтэйг эхнэр Хишигт нь хамж авсан, олон хүний хөрөнгийг булаасан энэ хэрэг дарагдаад хааяа нэг оволзоод чимээгүй болоод байдаг.Эрүү, иргэний шүүх бүгд Женко, Гончигоо хоёрын мэдэлд байгаа.Баттулга ойчвол Гончигоог тоох хүн бараг л үлдэхгүй боловуу,Гончигоо эртнээс мэдээд Цэцрүү Дээд шүүх рүү зүтгээд алинч бүтээгүй харамсалтай юм болсон
Үнэхээр улайрч бнаа ямар их шунал вэ арай дэндэж бнаа эсвэл буунгаатаа шоронд орно гэж бодохоор ингэж амь хайргүй улайрч бна уу
Олон машин тэрэг барьж чаддаг САУЛЕ-д таалагддаг монгол улсын иргэн КАЗАХ хүн зүгээр дээ....
Gonchig odoo hoich ye mongol is bod jenko gedeg horlon suitgegcheer mongoliig suitguileh yamar sanaa ba medseer baij
Батлага Путин биш, Монголчууд орос шиг тэнэг биш учраас хэзээ ч биелэхгүй мөрөөдөл, сэнтий биш наар хүлээж байгаа наад хар малгайтыг чинь
монгол улсын хөгжлийг санаатайгаар саатуулж, хохирол учруулсан гэх үндэслэлээр энэ хүнийг яллагдагчаар татаж шалгах ёстой юм бишүү ??? юун дахин нэр дэвших вэ???
Gonchigdorj bas yu ve k
Цагаандаа гарчээ анх дэвшихдээ би дахиж нэр дэвшихгүй гээл намхйг дэмжээрэй гэж ярьж байсан яасан бэ үүнийг эзэнд нь хүргэё би тэгээгүй гэж үрийх байхдаа юу ч гэх дээ эргүү хүн юм намаа бодох ухаан алга бна
Өөр хүн хийж болдоггүй ажил юм уу? Тийм сүрхий сольж болохгүй бурхан шиг хүн юм уу? Яагаад заавал тэр нөхөр зүтгээд байгаа юм бэ? Бусад нь нэр дэвшиж өрсөлдөцгөөгөөд олонхийн санал авсан нь болог л дээ
энэ эсэргүүцээд байгаа хүмүүс баттулгаас өөр олигтой хүн олоод өгөөч цар тахлын үе эхлэхээр хариуцлагаас зугтсан хүрэлсүхийг үү монголын хамаг баялагын офшоорт хийсэн батболдыг үү ми ноёныг үү ямарч дэмжлэггүй ганбааг уу\n
Энэ одоо ингэж улайрч байхаар больмоор юм үндсэн хуулиа зөрчиж болохгүй дээ Улайрах тусам хүмүүсийн дургүй зэвүү улам л хүрнэ
буугаад л буруу замаар явах болохоороо цаг хожиж хөөн хэлэлцэх хугцаа хожих л арга юмдаа ер нь ИХ д ийм нөхөд олон байгаа
Одоо ч больё оо өөрийн байдлаа мэддэггүй юм бэ дахин сонгогдох гээд үхээд байх юм
МАН, МАХН, ХҮЗҮҮГҮЙН ХОНГИЛЫН Хамжигчид нар бүгд эсэргүүцэж байгаа бол Х.Баттулгыг дахин сонгох нь ЗӨВ юм байна гэдэг нь улам их батлагдаж байгаа юм. Х.Батулга харин өөрийг нь тойрон хүрээлсэн ЗИКА вирус, Буурал Гансүх гэсэн ЛУЙВАРЧДААСАА салах хэрэгтэй л дээ.
Бүүр байж ядан байн байн босон харайж хаана очихоо мэдэхгүйл бна даа
Энэ ямар сонин ерөнхийлөгч вэ. Албан тушаалтай аль байдаг аргаараа зууралдаад нүх сүв хөөцөлдөөд гүйчихдэг. Нэр нүүрээ ч бодохгүй цэц дээр өөрөө хүртэл гүйж очсон байдаг.Путин шиг улсаа удирдаж байгаа бол бас яахав гэхсэн.
Нарийндээ бол Монгол улсын бүх ерөнхийлөгч нараас арай дөмөг нь одоогийнх нь л санагддаг. Их л олон буруу гарын хүний эрх ашгийг хөндөх шиг боллоо.
bi gadaad amdardag Mgl hun ene erunhiilgch battulga gej garaad Mgl.d yu uurchlugdsun be un.dur urgachtai yavj bga m edee bnau? negnee zodloo virus garlaa darga nar iin ehnert huulin uichlehgui Mgl hun Mgl doo amrahd hund bolthon bhad ene erunhiilgch dahij garaad yu hiih ve⁉️