Э.Бат-Амгалан: Туслахаас халдвар илэрсэн тул уулзалтаа цахимаар хийж байна

2021 оны 04 сарын 07

"Далайд дусал нэмэр" аяныг санаачлан хэрэгжүүлж байгаа УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн туслахын шинжилгээний хариу эерэг гарч, батлагджээ.

Тэрбээр энэ талаар "Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Олон нийтийн сүлжээнд миний болон УИХ-ын гишүүн С.Чинзоригийн туслахуудаас коронавирусний халдварын эерэг тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэл гарчээ. Манай ажлын алба нийт 5 алба хаагчтай бөгөөд 1 зөвлөх, 1 туслах, 3 бие төлөөлөгчтэй үйл ажиллагаа явуулдаг. Бид цар тахлын эсрэг "Далайд дусал нэмэр" аяныг санаачилж, 100 гаруй ААН, иргэдийн 110 сая төгрөг, шаардлагатай хүнсний багц, амны хаалт зэргийг дүүргийнхээ 20.000 өрхөд түгээгээд байна. Үүнтэй холбоотойгоор манай Ажлын албаны залуучууд цаг тухай бүрд нь ковидын эсрэг шинжилгээ болон дархлаажуулалтад хамрагдаад байна.

Манай ажлын албанаас явуулж буй энэ их ажил, хичээл зүтгэлийн хажуугаар туслахаас маань коронавирусын эерэг тохиолдол бүртгэгджээ.  Үүнтэй холбогдуулан би бөгөөд манай ажлын алба цаашид цахимаар ажиллах шаардлагатай болсон бөгөөд УИХ-ын чуулган, холбогдох байнгын хорооны хурал, хуваарийн дагуу уулзалтыг цахим хэлбэрээр хийж байна. Өнөөдөр л гэхэд Монгол Улсад шинээр 575 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд иргэд та бүхнийг халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, дархлаажуулалтад хамрагдаж, ковидгүй зуны төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна. Ковидгүй зуны төлөө хамтдаа!" хэмээжээ. 

-

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(66.181.178.60) 2021 оны 04 сарын 07

ЭНД ТЭНДГҮЙ ЗУГААЛАХАА БОЛИОЧ. КАРАНТИН ТОГТООЧИХООД БАЙХАД ДЭГЛЭМЭЭ БАРИАЧ . дУСАЛ НЭМЭР ЧИНЬ ӨВЧИН ТАРХАХ НӨНЦЛИЙГ БҮРДҮҮЛЭЭД БАЙНА МАСК ЗҮҮНЭ ГЭЖ БАЙХГҮЙ. ЁСТОЙ ХӨЛДҮҮ.

0  |  0
Top