Ерөнхийлөгч Х.Баттулгад өөрт нь "ШАДАРЛАДАГ НӨХӨД"-ийг албан тушаалд үлдээх сонирхол байна  

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 04 сарын 07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь хэзээ мөдгүй дуусгавар болох гэж байгаа Х.Баттулга замаа засаж, ойр тойрны гэсэн бүхнээ бүхий л салбарт "шургуулж үлдээх" сонирхолтой байгаа нь ээлж дараалан ил болж эхэллээ. Тэрбээр өөртэй нь хамгийн ойр шадарладаг, өөрийнх нь төлөө юу ч хийхээс буцахгүй, үгээ хэлдэг нөхдийг төрийн өндөр албан тушаалд, эсвэл дараа нь өөрт хэрэгтэй суудалд үлдээхээр улс төр хийж байна гэхэд болно. 

Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ойрын дөрвөн хүнээ Элчин сайдад зүтгүүлж байгаа "сураг" дуулдаж, улс төрийн шахалт үзүүлж байгаа гэх мэдээлэл түгсэн билээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн зөвлөх Л.Болд, Я.Санжмятав, С.Ламбаа, Г.Уянга нарыг  Элчин сайдаар томилох сайд нарын нэрсэд багтаах саналыг эрх баригч намд тавьсан гэдэг. Энэ ч утгаараа Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах зарлиг гаргаж, улс төрийн шахалт үзүүлж байхыг үгүйсгэхгүй. 

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой дээрхтэй адил "баримт"-ыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ил болгожээ. Учир нь, Монгол Улсын төрийн тэргүүн Х.Баттулга өөртэй нь хамгийн ойр, шадарладаг Л.Түвшинжаргал гэгч нөхрийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилох санал оруулж, нэр дэвшүүлээд байгаа талаар дурджээ. 

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны тавдугаар сарын 20-нд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн мэдүүлсэн "Анхан болон давж заалдах шатны шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай” 61 дүгээр тогтоолд Л.Түвшинжаргалыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах санал гаргасан баримт ил болоод байна.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(124.158.96.86) 2021 оны 04 сарын 10

Юү вэ,нөгөө зэвсгийн наймаачин. монголын том хулгайчдын нэг Лу.Болд,нөгөө ховын хутгуур шар Уянга нар монголыг гадаад улсад төлөөлөх гэнэ.Монголыг мөхөөж модыг нь бариулах нөхөддөө.Найз Эрдэнэчимэгийнхээ төрсөн өдрийг төрийн ордонд тэмдэглэж архидахдаа найзынхаа согтуу бичлэгийг хийж хадгалж байгаад 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Эрдэнэчимэгийн өрсөлдөгч Бат-Ялалтад худалдчихсан хуншгүй зангаасаа болоод хүн чанар нь танигдаж түүнээс хойш 2016,2020 сонгуульд Чингэлтэйд нэр дэвшээд ад үзэгдэн сонгогчид түүнд бөгсөө харуулсан..Ийм шулмас гадаадад монголын эрх ашгийг хамгаалж чадахуу.

0  |  0
zanaa(66.181.177.71) 2021 оны 04 сарын 08

Boldoos busad n ymar gadaad heltei ym be? Olon ulsiin hariltsaand tusiig oloh bol uu??? Harin J.Baysah .S.Oyun nariin GH gadarlah olon ulsiin heltei humuusiig tomilvol ulsad tustai ym bish uu? Uynga nar ochison ulsiinhaa talbaid jagsaal tsuglaan ZB ym uu?

0  |  0
ганболд(202.9.47.1) 2021 оны 04 сарын 07

еөнхийлөгчөө 2 жил сунгаж ажиллуулаад яввал сонгуулийн зардал хэмнээд маргаан хэрүүл багасаж оюу толгойн асуудлаа цэгцэлж ард түмнээ бодооч ээ.\nэдийн засаг халдвар тархалт гээд чухал асуудал тулгараад байхад бүх ард түмний санал асуулгаар шийдэж болох бол уу.

0  |  0
Эмээ(202.21.108.24) 2021 оны 04 сарын 07

Баттулгаа! Одоо амар даа. Хувийнхаа хөрөнгөнөөс наддад өгөх биш. Сайхан аялж амар. Ямар нхд шиг 300000 төгрөгийн тэтгэвэртэй биш.

1  |  0
zochin(66.181.184.43) 2021 оны 04 сарын 07

Olon ulsad Mongol ulsiin nuur tsarai boloh elchin saidaar tomilchih mergejliin hun naad 4 hunees chini oor alga uu boliod ogoorei

1  |  1
Зочин(202.70.40.107) 2021 оны 04 сарын 08

Уянга гэж хөлсний бичээч авгай юун элчин сайд болох мөрөөдсөн гар бэ

3  |  0
Зочин(202.70.40.107) 2021 оны 04 сарын 07

Уянга гэж хөлсний бичээч авгай юун элчин сайд болох мөрөөдсөн гар бэ

2  |  0
Grl(66.181.184.37) 2021 оны 04 сарын 07

Hurdan toniloosao\n

1  |  0
Ард(64.119.23.22) 2021 оны 04 сарын 07

Бүгд женкод үнэнч шадар туслахууд байна даг

1  |  0
Я(103.26.195.45) 2021 оны 04 сарын 07

ЭНЭ ХУЛГАР ЗАЙЛААСАЙ МУУ НОВШ

2  |  0
Top