Ерөнхийлөгч шүүгчид өөрийн дэмжигч болоод туслахаа томилох нь зөв үү!

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 08


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосны дагуу Ерөнхийлөгч шүүгч нарыг томилдог. Нэг талаас мэргэжлийн байгууллага санал болгож, нөгөө талдаа аль нэг намыг төлөөлдөггүй албан тушаалтан томилж байгаа үйл явц. Гэвч сүүлийн үед шүүгч нартай холбоотой асуудал босож ирэх болгонд шүүх байгууллага Ерөнхийлөгчийн нөлөөнд орсон мэт таамаглал гардаг болоод байгаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямбаатар ч нэгэнтээ чуулганы хуралдааны үеэр “Төрийн ордны зүүн жигүүрийн гуравдугаар давхарт шүүгч нарыг томилохдоо халагдах өргөдлийг нь бичүүлж авдаг” тухай хэлж байлаа. Тэгвэл бүр өөрийн дэмжигч болоод шадар туслахаа шүүгчээр томилоход бэлэн болсон талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлжээ. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Шүүхийн Ёс зүйн хорооны дарга Т.Мөнх-Эрдэнэ Шүүхийн шинэ хуульд их “харшилтай”. Угтаа Шүүхийн хууль нь шүүгчиддээ хариуцлага тооцдоггүй энэ мэт нөхдөөс улбаатайгаар шинэчлэгдсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн шадар туслах Л.Түвшинжаргалын хамт шүүгч болгож “шагнах” гэж байгаа” гэсэн байна.

Улмаар албан бичгийн зургуудыг дэлгэжээ. Тэнд дурдсанаар бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны хоёрдугаар сарын 25-ны 15 тоот Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалтд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай тогтоолд “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тогтоох нь, Тэрбиш овогтой Мөнх-Эрдэнийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсүгэй” гэжээ.

Ингээд ШЕЗ-ийн дарга Э.Батбаяр тамгаа дарж, гарын үсгээ зурсан байна. Мөн 2020 оны тавдугаар сарын 20-ны ШЕЗ-ийн 61 дүгээр тогтоолоор анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах нэрсийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ. Тэр албан бичгийн хавсралтад нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд Лүндэнбазарын Түвшинжаргалыг томилуулах саналыг оруулсан байна.


 

Т.Мөнх-Эрдэ­нийн хувьд Засгийн газар, Улсын онцгой комиссын үйл ажиллагааг шүүмжилдэгээрээ зартай. Зарим эх сурвалж түүнийг Ерөнхийлөгчид нэлээд тал олсон хүн ч гэдэг. Л.Түвшинжаргалын тухайд бол Ерөнхийлөгчийн шадар туслах гэхээр ойлгомжтой биз дээ. ШЕЗ-өөс саналыг хэдийд ч өгч болно. Хэдэн жилийн хойно ч хамаагүй шүүгчийг томилох нь Ерөнхийлөгчийн эрх юм. Тэгэхээр энэ хоёр хүнийг Ерөнхийлөгч өнөө маргаашгүй шүүгчээр томилсон ч гайхах юм байхгүй. Бас нэг анхаарал татаж байгаа зүйл бол тэднийг санал болгож байгаа ШЕЗ-ийн дарга Э.Батбаяр. Санаж байвал энэ хүн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Улсын Дээд шүүхийн шүүгчид С.Батхүлэг гэгчийг томилуулах асуудлыг УИХ-д танилцуулахаар оруулж ирсэн нь баахан дуулиан тарьж байлаа. “Голомт” банканд арав гаруй жил ажилласан ажлын туршлагатай хүнийг шууд УДШ-ийн шүүгчээр томилохыг оролдсон уг явдлыг УИХ-ын гишүүд эсэргүүцэж, зогсоож байсан юм. Тухайн үед түүнийг нэр бүхий УИХ-ын гишүүд Ерөнхийлөгч Х.Баттулга, “Голомт” банкны гар хөл боллоо гэж шүүмжилж байсан нь хэвлэлийн хуудсанд үлджээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.21.100.164) 2021 оны 04 сарын 27

Битгий хуц хэн хэнийгээ томилох нь чаммд ямар хамаатаатай юм.Бүрэн эрх нь байгаа бол битгий хуц за .\n

0  |  0
zochin (58.108.51.214) 2021 оны 04 сарын 09

Er-iin zuvluh geheer l shuugch, elchin bolj baidag gej uu

0  |  0
mongoljaal(64.119.24.194) 2021 оны 04 сарын 08

boli tolgoi muu bn tulga

0  |  0
Мэргэжлийн хүн(202.126.88.218) 2021 оны 04 сарын 08

Элбэшдорж мөнгө авч өөрийн гэсэн болгоноо томилж байхад юу ч дуугараагүй одоо юу яриад унав.

0  |  0
Top