ШУУРХАЙ: УОК-ын хуралдаан эхэллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 08

Халдварын тархалт, цар хүрээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тул Эрүүл мэндийн яам (ЭМЯ) наас хатуу хөл хорио тогтоох саналаа Улсын Онцгой комисс (УОК) болон Засгийн газарт хүргүүлээд байгаа билээ. Уг асуудлаар УОК хуралдаж эхэллээ. 

Засгийн газрын өчигдрийн /2021.04.07/ ээлжит хуралдаанаар ирэх бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 10-наас эхэлж хатуу хөл хорио тогтоох эсэх асуудлыг хэлэлцсэн ч ямар нэгэн шийдвэр гаргаагүй юм. Учир нь, Засгийн газар Улсын Онцгой комиссын саналыг сонсох шаардлагатай гэж үзсэн байдаг. 

Тэгвэл Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.04.08/ уг асуудлаар шийдэлд хүрч, Засгийн газарт саналаа хүргүүлэх юм.

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өчигдөр орой мэдээлэл хийсэн. Энэ үеэр Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар "Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас 14 хоног хөл хорио тогтоох саналыг Засгийн газарт уламжилсан. Засгийн газраас Улсын Онцгой комисст чиглэл өгсөн. Энэ нь хөл хорио тогтоохгүйгээр халдвар хамгааллын дэглэмийг бариад явах ямар боломжит хувилбарууд бий тухай байсан. Улсын Онцгой комсс маргааш /өнөөдөр/ хуралдаж тодорхой шийдвэр гаргаж, Засгийн газарт танилцуулан эцэслэн шийдвэрлэнэ" хэмээн мэдэгдсэн байдаг. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
M(66.181.161.92) 2021 оны 04 сарын 08

Ene DARGA TEGEED OIR ZUUR GARCH ORJ BOLNO SALXIND HUUHDEE GARGAJ BOLNO GESENUU. UXAAN SANAA N ZUGER BOLU. BID CHIN YASAN AZGUI XUNUS VE.

0  |  0
g(66.181.161.78) 2021 оны 04 сарын 08

amraa batsaan avgaigaa hadmiinda shaaj hevtehgui yuga hiij yava yum

0  |  0
Top