Т.Ганболд: Ерөнхийлөгч Х.Баттулгад итгэл үзүүлэх эсэхийг шийдэж өгнө үү!

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 08

Бие даасан үзэл бодолтой нам бус иргэд гэгдэж буй  “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд, иргэн Т.Бат-Оргил, Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар нар Монгол Улсын иргэний хувиар УИХ-ын дарга Г.Занданшатар болон МАН-ын дарга У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

ТЭДНИЙ ТАВЬЖ БУЙ ШААРДЛАГА

-Монгол Улс ардчилсан тогтолцоог сонгосон хэдий ч ядуурал, ажилгүйдэл хэрээс хэтэрч, баян ядуугийн ялгаа илт болсоор өнөөдрийг хүрлээ. Энэ үйл явдлын гол буруутан нь МАН, АН гэж үзэж байна. Нийт сонгогчдын 40 орчим хувийн саналаар 100 хувийн эрх мэдэл авч, бүлэглэл фракц болж, шинэ цагийн үзэл баримтлалыг уландаа гишгэлээ. Иймд эрх мэдлийн төлөөх байгалийн баялаг дээр эзэн суух гэсэн бүлэглэлүүдийн оромж, зэвсэг болсон өнөөдрийн улс төрийн намуудыг татан буулгаж, нэршлийг нь ашиглахгүйгээр шинэ гараанаас эхлэн боломж олгох. 

Шүүх прокурорын байгууллагад нөлөөлж ирсэн Ерөнхийлөгч Х.Баттулгад итгэл үзүүлэх эсэх асуудлаар УИХ-ын чуулганы хуралдаан зохион байгуулах.

Монгол Улсын эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэрийг гаргах чадваргүй хүмүүсээр танхимаа бүрдүүлсэн УИХ-ыг тарааж, шинээр сонгууль зохион байгуулах шаардлага хүргүүллээ. Энэхүү шаардлагын хариуг дөрөвдүгээр сарын 22-ны өдөр ирүүлэхийг хүсчээ. Шаардлагыг хүлээн авахаас татгалзах, хариу өгөхгүй бол дараагийн арга хэмжээг авна.

Ийнхүү шаардлага хүргүүлж буй шалтгаанаа дараах байдлаар тайлбарлалаа. 

 “Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд

-Бид 1990 онд хөгжил, дэвшилтэт үзэлтэй, эдийн засаг нь өндөр улс орны түвшинд хүрнэ гэсэн бодлоор ардчилсан үзэл санаан дээр нэгдэн, нийгмээрээ уухайлж, цоо шинэ цаг үе рүү орсон. Бид 1990 онд энэ нийгэм рүү шилжихдээ даргад илүү их таатай, дарга сайд нар тусгай хангамжтай, ард иргэддээ хаалттай, хүний эрх, эрх чөлөө хангалтгүй байна гэж үзээд, шинэ цаг үе рүү орсон. Өнөөдөр эргээд харахад социализмын цаг үе нь сайхан байсан мэт бодогдох хүртэл гажуудуулж байна. Сонгуулиас сонгуулийн хооронд ард иргэддээ амлалт өгдөг. Одоо нэг өөрчлөгдөх болов уу гэсэн бодлоор найман удаагийн УИХ-ын сонгуулийг үзлээ. Эрх мэдэлтнүүд яаж амласнаасаа буцаж, ард иргэдээ нүдэн дээр нь ил тод хуурч, басамжлан, дүлий мэт тоохгүй байж чадаж байна вэ. Сүүлд гэхэд цэрэг амь насаа алдсан явдалд Батлан хамгаалахын сайд нь хариуцлага хүлээсэнгүй. Тэр бүү хэл, ядуу айлын хүүхдийг зодож хүмүүжүүлэх ёстой гэсэн утга агуулгатай зүйлс яриад явж байх жишээний. Төсвийн мөнгийг хөшөө, барилга байгууламж нэрээр угааж байна. Төсвийн мөнгөөр 5,1 их наяд төгрөгийн КОВИД-19-ийн эсрэг хөтөлбөр хэрэгжүүлсэн ч өнөөдөр 13-хан аймагт PCR аппараттай байна. МАН-ынхан залуу үеэ урдаа барьж байх шиг байна. Гэтэл тэр залуу үед нь дэвшилтэт санаа байхгүй гэдэг нь харагдаж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvc(88.116.92.142) 2021 оны 04 сарын 08

ooroo darga boloh geed uheh nee

0  |  0
зөв зөв шаард(192.82.75.69) 2021 оны 04 сарын 12

Уг асуудал Т.Ганболдоо бус хэн хүний хэлдэг ярьдаг шаарддаг асуудлыг ил тод тавьж дээш нь хүргүүлжээ. Энд нэг их эмзэглэх хэрэггүй харин чбидний өмнөөс тавьсанд бхярлах хэрэгтэй. Эгзэгтэй үе ирүүт л ”зоригийн хэрэг, Оюун толгой,таван толгой,цахилгаан станц шүүх,прокурууд гээд элдэв сэдэв хөөргөдөж хөргөчихөөд эцэслэн шийдсэн ганц ч хэрэг байхгүй, бүр 3 шатны шүүхээр эцэслэн шийдсэн нэмэргүй сүнс сүүдрийг дуудаж амилуулж эргэж буцаад л шийдсэн юм байдаггүй 10 бүр 20 жил улиглах нь байна.Урагшилж байгаа юм байна уу?

1  |  0
Араачдээ(202.126.89.142) 2021 оны 04 сарын 08

Тордай МАНын бууны нохой болсон юм уу.

1  |  0
Top