Засгийн газар өнөөдөр 14:00 цагаас ээлжит бусаар хуралдаж байна.
УОК-ын хуралдаанаар коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлыг авч хэлэлцээд, дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хөл хорио тогтоох санал гаргажээ. Засгийн хуралдаанаар уг саналыг хэлэлцэн шийдвэрлэх юм.
Эрүүл мэндийн яамны мэдээллээр сүүлийн 24 цагт 11.116 хүнд шинжилгээ хийснээс 554 хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн. Өнөөдрийн байдлаар хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс 373 хүний биеийн байдал хүндэвтэр, 74 хүний биеийн байдал хүнд, 14 хүн маш хүнд байдалтай. Нэг хүн нас барснаар ковидоор нас барсан хүний тоо 18 болоод байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хөл хорио тогтоох шаардлагатай, энэ эсэргүүцээд байгаа хүмүүс зөвхөн өөрсдөө л болж байвал бусад нь хамаагүй гэдэг арчаагүй зан гаргаж байна, та нарын ойр дотны хүмүүс ба хүүхдүүд чинь өвдөөд эхэлвэл яах бол гэж бодоод үзээч, амьд байвал бусад бүх юмыг зохицуулж болно шүү дээ, 1 сарын тэвчээрийн л асуудал биз дээ