Засгийн газраас 15 ХОНОГ ХӨЛ ХОРИО тогтоох шийдвэр гаргалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 08

Халдварын тархалт, цар хүрээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тул Эрүүл мэндийн яамнаас өчигдөр /2021.04.07/ хатуу хөл хорио тогтоох саналаа Улсын Онцгой комисс болон Засгийн газарт хүргүүлээд байгаа билээ. Харин Засгийн газрын өчигдрийн /2021.04.07/ ээлжит хуралдаанаар ирэх бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 10-наас эхэлж хатуу хөл хорио тогтоох эсэх асуудлыг хэлэлцсэн ч ямар нэгэн шийдвэр гаргаагүй юм. Учир нь, Засгийн газар Улсын Онцгой комиссын саналыг сонсох шаардлагатай гэж үзсэн байдаг. 

Тэгвэл Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.04.08/ 12:30 цагаас цахимаар хуралдаж, ирэх бямба гарагаас буюу энэ сарын 10-25 өдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа. Үргэлжлүүлэн Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг Засгийн газар 14:00 цагаас ээлжит бусаар хуралдаж, шийдвэрээ гаргажээ.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар олон нийтэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд С.Амарсайхан нар оролцов. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Цар тахлыг даван туулахын тулд Засгийн газар өөрийн арга барилаар ажиллаж байна. Цорын ганц арга зам болж вакцинжуулалт юм. Энэ  ч утгаараа 4, 5 сарын дархлаажуулалтын сар болгон зарласан. Одоогоор нийт иргэдийн 30 хувийг нь вакцинд хамруулаад байна. Эхний тунг хийгээд явж байтал хоёр дахь тунгийн орил ачаалал эрүүл мэндийн салбарт нэмэгдэнэ. Дэлхий нийт вакцинжуулалтын хомсдолд орж эхэлж байна. Долдугаар сарын 1 гэхэд зорилтод бүх иргэнээ вакцинжуулж дуусна.

Вакцинжуулалтын татан авалтын хугацаа тодорхой болсон тул хөл хорио тогтоох шалтгаан болж байна. Улсын Онцгой комисоос гаргасан шийдвэрийг Засгийн газар дэмжиж, дөрөвдүгээр сарын 10-25-ны өдрийг хүртэл 15 хоног хөл хорио тогтоох шийдвэрийг гаргалаа" гэх мэдээллийг өглөө. 

БИЧЛЭГ ҮЗЭХ
 

 

Энэ удаагийн хөл хорио цар тахлын тархалтыг хумих, вакцинжуулалтын үр дүнг сайжруулахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов. 

Хөл хорио тогтоож буйтай холбоотойгоор Монгол Улсын иргэн бүрт 300 мянган төгрөгийн нэг удаагийн дэмжлэг олгохоорЗасгийн газар мөн шийдвэрлэсэн байна. 

Уг мөнгөний санхүүжилтийн эх үүсвэр нь “Оюу Толгой” компаниас Монгол Улсын Төрийн санд шилжүүлсэн 1 их наяд 26.5 тэрбум төгрөгийн татварын мөнгө болж байна.

Сануулахад, Монгол Улсын Татварын албанаас "Оюу Толгой" компанид  албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актуудыг  тавьсан байдаг. Төслийн хөрөнгө оруулагч тал татварын асуудлаар Лондоны арбитрт нэхэмжлэл гаргасан байдаг ч Монгол Улс хууль тогтоомжийн хүрээнд ногдуулсан татвар, алдангийг Төрийн дансандаа аваад буй. Түүнчлэн цар тахлын нөлөөлөл улам бүр нэмэгдэж буй энэ үед "Оюу Толгой" компаниас гурван удаагийн шилжүүлгээр орж ирсэн 1 их наяд гаруй төгрөгийг 3.3 сая хүнийхээ тоонд тэгшитгэн хувааж, 300 мянган төгрөг олгохоор болж байна гэсэн мэдээллийг өглөө. 

Иргэн бүрт 300 мянган төгрөг олгох ажлыг 7-10 хоногийн хугацаанд багтаан явуулахаар төлөвлөж байна гэж Сангийн сайд хэлэв. Дансгүй иргэдийг дансжуулах зэрэг асуудлууд дагаад гарч байгаа. НӨАТ-ын системд холбогдсон данс, Хүүхдийн мөнгөний данс зэрэг бэлэн байгаа сувгуудаар гүйлгээ хийгдэх ажээ. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.40.123) 2021 оны 04 сарын 09

7-10 хоногийн хугацаанд мөнгө нь ор ирэх юм бна \nуул нь гялс өгчихвөл хүмүүс идэж уух юмаа бэлдээд яг ичээнд орчихсон юм шиг нам им болно шдэ

0  |  0
Зочин(109.252.29.135) 2021 оны 04 сарын 08

Махан толгойт. Оюунэрдэнэ мэдлэг чадвар Алга. Баттулга орх бурт монго огоод хол хориог Сар тогтоое гэхэд . Хурэлсух та хоер оорсдоо монго чавчих гээд огоогуй. Эцсийн мочоо хуртэл эз нээлттэй байлгана гэсээр байтал бух аймгуудад овчин тархаж хумуус нь нас барж эхэллээ. Хариуцлагаа уурч огцорох хэрэгтэй. Нус Минь.

0  |  0
Зочин(66.181.182.143) 2021 оны 04 сарын 09

Хөл хорио тогтоогоод чухам юу амжуулах, ямар журмаар хэрэхэн ажиллах чинь тун бүрхэг, ерөөсөө ойлгогдсонгүй.

1  |  1
Зочин(66.181.182.143) 2021 оны 04 сарын 08

Хол хорио тогтоож байгаа нь маш зөв. Жаахан хожимдож цаг алдсан даа. Хүн бүрт 300 гэдэг чинь буруу шийдвэр боллоо. Төрийн өмчийг хулгайлаад луйвардаад хагартлаа баяжсан. Мөнгийг чихрийн цаас мэтээр ойлгодог баячуулд адилхан өгнө гэдэг үнэхээр буруу даа.

1  |  0
яг үнэн.(192.82.75.69) 2021 оны 04 сарын 08

Махан толгойтыг орой гэж нэг юм ойлгууллав аа. Ажил хийснээ л баалдаг жамаар хөөрхий муу Амарсайханыг ар гэрийнх нь алдаанд дөрөөлжмуучилж сэвээд баахан баалав аа. Тэгж яривал хамгийн нйитэр хүсэн ажил хийдэг юм

0  |  0
zochin(202.179.26.176) 2021 оны 04 сарын 08

choodooniichon chodoodoo yvaachee, chotiin bid chotdoo chatuu chol chorioond ormoor bna.

0  |  0
Bataa(119.40.98.177) 2021 оны 04 сарын 08

Улс даяар уу Зөвхөн хотод уу\n

0  |  0
Top