Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлыг чуулганаар хэлэлцэхийг шаардав

Админ | Zindaa.mn
2021 оны 04 сарын 10

“Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд нарын нам бус иргэд Монгол Улсын иргэний хувиар УИХ-ын дарга Г.Занданшатар болон МАН-ын дарга У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ.

Тус шаардлагад “Монгол Улс нь социалист нийгмээс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгэмд шилжээд даруй 30 жил өнгөрлөө. Олон нийтийн хүсэн хүлээж байсан хүний эрх, эрх чөлөөг дээдлэсэн ардчилсан тогтолцоог Монгол Улс сонгосон хэдий ч ядуурал, ажилгүйдэл хэрээс хэтэрч, нийгмийн эрх тэгш бус байдал алдагдан, баян ядуугийн ялгаа илт болсоор өдийг хүрлээ. Нийгмийн давхарга, салбар бүрт ёс зүйгүй байдал газар авч, хариуцлага шударга ёс алдагдан, алдаа завхрал ёроолдоо хүрч буй энэ үйл явцын гол буруутанг сүүлийн 30 жил төрийн эрх барьж буй МАН, АН-ыг гэж олон нийт үзэж байна. Нийт сонгогчдынхоо 40 орчим хувийн саналаар 100 хувийн засаглалыг авч, ардчиллын үндсэн зарчим болох олонхын засаглалын утга санааг алдагдуулан, сөрөг хүчнээ нухчин дарж, эрх мэдэлтнүүд төрийг удирдах нэрээр алдаа завхарлыг өөгшүүлэн, бүлэглэл фракц болж, үгсэн хуйвалдан, төрт ёсыг уландаа гишгэлээ. Шинэ цаг үеийг эхлүүлэх нийгэм, улс төрийн нөхцөл байдал бүрэлдсэн гэж үзэж, шинэ улс төрийн хүчнүүдийн манлайллыг ард түмэн үгүйлж, хүсэн хүлээж байна. Нийгмийн эрэлт, олон нийтийн хүсэл тэмүүллийг үндэслэн дараах шаардлагыг бид хүргүүллээ.

Нэгдүгээрт, эрх мэдлийн төлөө байгалийн баялагт эзэн суух гэсэн хувийн эрх ашиг дээр нэгдсэн бүлэглэлүүдийн оромж, зэвсэг болсон өнөөгийн улс төрийн намуудыг татан буулгаж, нэршлийг дахин ашиглахгүйгээр өндөр шалгуураар үүсгэн байгуулж, эрх тэгш шинэ гараанаас эхлэх эрх зүйн зохицуулалт, боломжийг бий болгож хэрэгжүүлэхийг шаардаж байна. Хоёрдугаарт, УИХ нь Монгол Улсын үндсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд шүүх прокурор, хууль хяналтын байгууллагуудад нөлөөлж, "алагчилсан" ашгийн төлөөх шударга ёсыг хэрэгжүүлж ирснийг уламжлан төгөлдөржүүлж байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгад итгэл үзүүлэх талаар чуулганы хуралдааныг зохион байгуул. Мөн Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцсэн хууль тогтоомж, бодлого шийдвэрийг цаашид гаргах чадамжгүй, түүхэндээ гэмт хэрэгт нэр холбогдсон хүмүүсээр танхимаа бүрдүүлсэн ёс зүйгүй, иргэдийн итгэл, хүндлэлийг алдсан энэ УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгуулийг зохион байгуулах ёстой. Үймээн самуунгүй, энхийн замаар улс орноо цаг үе рүү шилжүүлэх бүрэн боломж Үндсэн хуулийг бүхлээр нь өөрчлөх эрхтэй, МАН-ын УИХ-ын 62-ын бүлэгт байгааг сануулж байна. Дээрх шаардлагын хариуг 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны дотор ирүүлэхийш шаардаж байна. Шаардлагыг хүлээн авахаас татгалзсан болон хариу өгөхгүй тохиолдолд бид дараагийн улс төрийн арга хэмжээг өрнүүлэхийг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kkkk(83.20.231.208) 2021 оны 04 сарын 10

Jonhuug zailuulah iim buzar eronhiilegch gez dudah hecuu bn bushuuhan huniad zailuul

0  |  1
ЦЭНД(192.82.77.220) 2021 оны 04 сарын 10

ЭНЭ МУУ МУУХАЙ БҮХНИЙ ЭХ ҮҮСВЭР ЛУЙВАРЧИНГ НЭГ ӨДРИЙН НААНА Ч БОЛТУГАЙ ЭНЭ СУУДЛААС ЗАЙЛУУЛ, ЦЭВЭРЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ. ХҮРЭЛСҮХ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ХҮРЭЭЧ.

1  |  2
Засаг(202.179.25.250) 2021 оны 04 сарын 10

Одоо л монголчууд ухаарч нэгдэж эрх чөлөөгөө эдлэх сайхан цаг авчрах тэмцлээ эхлүүлж засаглах цаг болсон байна.

0  |  0
Баярллаа(192.82.68.252) 2021 оны 04 сарын 10

Зөв

0  |  2
Top