УИХ-ын чуулган хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 09

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан өглөө.

Үүний дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат байр сууриа илэрхийлэв. Тэрбээр иргэн бүрд 300 мянган төгрөг олгох Засгийн газрын шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлээд хөл хорионы үеэр ямар арга хэмжээ авах вэ гэж тодруулахад хөл хорио нь өөрөө арга хэмжээ юм гэж Сангийн сайд Б.Жавхлан тодотголоо. 


Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

/2021.04.09-ний өдөр 10.00 цагаас/

1.Цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонсох: “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар.

2.Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top