ЧУУЛГАН: Ерөнхийлөгч 1 сая төгрөгийн асуудлаа танилцуулж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 09

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож байна. Засгийн газрын мэдээлэлтэй уялдуулж гишүүд сонирхсон асуултандаа хариулт авч байгаа юм. 

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "Оюутолгойтой холбоотой татварын маргаан арбитрын шүүх дээр явж байгаа. Өмнөх туршлагаас харахад тав орчим жил болох байх. 2020 оны дөрөвдүгээр сард батлагдсан Ковидын үеийн хуульд Засгийн газар орлогыг хамгаалах арга хэмжээ авах эрхтэй, жилийн төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн зохицуулалт хийх эрхтэй, цалин орлого нь тасарсан иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх эрхтэй гэж заасан. Иргэдэд 300 мянган төгрөг олгож байгаа нь хуулийн дээрх заалтын хүрээнд гаргасан шийдвэр.Эрдэнэт үйлдвэр цар тахлын эхний үеийн хүндрэлийг авч гарсан. 650 тэрбум төгрөгийг гэрэл, дулааны зардалд зарцуулсан. Нийт дүнгээрээ 760-аад тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэрийн өнгөрсөн жилийн орлогоос цар тахлыг давж гарах арга хэмжээнд зарцуулсан.Оюутолгойг зогсооно, зогсоохгүй гэж өнгөрсөн жилээс ярьж эхэлсэн. Зогсоогоогүй учраас энэ удаад их наяд гаруй төгрөгөөр иргэдэд дэмжлэг олгож байна.

Вакцины тухайд сайн, муу гэдэг яриа огт байж болохгүй. Гурван янзын вакциныг аль алийг нь хэрэглэж байна. Гадна талд тэр нь муу, энэ нь сайн гэсэн захиалгат явуулга явж байгаа. Үүнд автаж сайн, муу гэж ярих нь зохисгүй. Би гэхэд оросын вакцин хийлгэсэн. Өчигдөр хоёр дахь тунг нь хийлгэлээ. Яах ч үгүй байна" гэв. 


Засгийн газраас иргэн бүрт 300 мянган төгрөг олгох шийдвэр гаргахаас өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга өрх бүрд 1 сая төгрөг олгох санал гаргасан. Үүний эх үүсвэрийг оффшор бүсийн 4 их наяд орчим төгрөгийг эх орондоо оруулаад, өрх бүрд сар бүр 1 сая төгрөг тараах санал гаргаад байсан. Уг саналыг Засгийн газар дэмжээгүй иймд дахин Ерөнхий сайдад хандаж, өрх бүрт 1 сая төгрөг олгох санал хүргүүлжээ. Энэ талаараа УИХ-ын чуулганд танилцуулахаар хуралдаанд оролцож байна. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баавар(124.158.85.147) 2021 оны 04 сарын 11

АН-н удирдлагууд халдвар зориуд тараалгаж байна гэсэн мэдээллүүд яваад байна шүү. Бидон Ганбаатийм шийдвэр өгсөн ч юм шиг дуулдаж байна.Арайч дээ ардчилагчид минь болиочээ та нар чинь алуурчид болох нь байна шүүдээ

0  |  0
Баавар(124.158.85.147) 2021 оны 04 сарын 11

АН-н удирдлагууд халдвар зориуд тараалгаж байна гэсэн мэдээллүүд яваад байна шүү. Бидон Ганбаатийм шийдвэр өгсөн ч юм шиг дуулдаж байна.Арайч дээ ардчилагчид минь болиочээ та нар чинь алуурчид болох нь байна шүүдээ

0  |  0
zochin(202.179.25.52) 2021 оны 04 сарын 10

bugdiin avna bid avach estoi!!! tegeed chaana bgaa taraaj ogoochee

0  |  1
Иргэн(202.126.90.3) 2021 оны 04 сарын 10

Төр засаг 300000төг өгч бгаа нь их юм.өгөхгүй мөнгөгүй гэвэл яах юм.төрийн сүлд өршөө гээд аваад идэх юмаа бэлдсэн дээр шүү.энэ хэцүү үед хэд хоног хоолтойгоо бна гэдэг боллоо.төр засагтаа баярлалаа.эгэ өвчнөөс салгах гэж их л ажил хийж бна.хуучин хэвэндээ орох цаг удахгүй.гадны улс маш их үхэлтэй халдвар ихэсч бна.бид дор бүрнээ хичээж өөртөө гэр бүлдээ төр засагтаа туслах иргэн бүрийн үүргээ биелүүлэхээс.энэ үед битгий улс төржүүлээчээ.ан гэж 2дарга сонгоод бужигнаж байх юм.ингэлээ гээд юуч өөрчлөгдөхгүй.хүмүүсийн дургүй хүргэнэ гэхээс.бидон ганбат одоо болиоч.ан гарсан 3аймаг халдваргүйьч г

1  |  0
Top