NEW 76 I Шүдэнзний гэрэлд нүцгэн зогсогчийн паян

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 13

Анх “Бенз” Б.Баярсайхан гээд байхаар нь их л ганган тэрэг хөлөглөсөн эр байх гэж боддог байв. Мэдээллийн орон зай миний санаж байснаас өөр зүгт яваад байсан учраас хэрэгт дурлан цахим өнгийв. Гэтэл Төрийн өндөр дээд албан тушаалтан маань ганган тэрэгтэй биш гоёхон дотуур өмдтэй, булчинлаг эр биш гоо сайхан биетэй эмэгтэй хүн байж билээ. Цочирдолгүй л сонирхсон, яадгийм. Өндөр дээд албан тушаалтан байж саваагүй лүд вэ ч гэж бодоогүй. Яагаад гэхээр хүн өөрт байгаа илүү сайн сайхан зүйлээ харуулж гайхуулахыг хүсдэг нь орчлонгийн ёсон. Гоо сайхан биетэй нь биеэ гайхуулж, эрдэм чадалтай нэг нь мэдлэгээ гайхуулдаг жамтай хойно. Тэгээд ч ямар Боловсролын яаман дээр нүцгэн алба залгуулалтай биш. Зугаалж хөгжиж явахдаа гоо сайхан биеэ нөхрөөсөө өөр хүнд харуулах гэсэн ч юм билүү, хэн мэдлээ. Байх л асуудал. Тэгэхээр энэ асуудлыг нэг мөр хойш тавъя.  

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, гишүүн асан З.Нарантуяа хоёрыг харьцуулах ямар ч аргагүй, тэнгэр газар шиг ялгаатай гэдэг нь үнэн. З.Нарантуяа бол төрийн албаны дадлага туршлага, мэргэжил боловсрол, зангараг гээд аль ч талаараа Б.Баярсайханыг дагуулахгүй төрийн түшээ байв. Үүнтэй хүн бүр санал нийлэх ч завханчуудын тухайн үеийн долгион нийлэхгүй л болов уу. Аливаа сонгууль санамсаргүй ялалт ялагдлаар дүүрэн байдаг. Тэр хэрээр ард түмний сэтгэл гэдэг тогтворгүй, алдаа оноо дүүрэн байх аж.

Б.Баярсайхан гишүүнийг Завхан аймгаас парламентад ороод ирнэ гэж бодох нь бүү хэл зүүдлээ ч үгүй гэх хүн олон бий. Гэсэн ч тэр парламентад сууж байна. Өнгөрөгч 2020 оны сонгуулийн онцлог бол Ц.Цэрэнпунцаг гарди, Б.Баярсайхан гэх хоёр хүн ялалт байгуулсанд бий. Нөгөө талаас Завхан аймгаас иргэдээ төлөөлж байсан Д.Батсайхан, З.Нарантуяа нар өвдөг шороодсонд бас байгаа юм.

Ямар гээчийн сонголт хийхээрээ хэмээн халаглаж байгаа хүнтэй ч таарч байв. Цаст уулынхан алдаа гаргах нь ховор ч энэ удаад яах аргагүй алдаа гаргаснаа дөрвөн жил эдэлж таарна гэх. Гэхдээ биологийн нас нь зуугийн тал хүрсэн ч улс төрийн хувьд цэл залуухан Б.Баярсайхан гишүүнд сурч боловсрох төлөвших тэгээд ажил хийх цаг хугацаа хангалттай байгаа учраас хэтдээ завханчуудыг төрд төлөөлөх чамгүй сайн түшээ болж мэдэх юм. 

Тэр 1991 онд Багшийн сургуулийг багш мэргэжлээр төгсөж, цэцэрлэгийн дуу хөгжмийн багшаар ажлынхаа гарааг эхлүүлсэн ч мэргэжлээрээ төдийлөн ажиллаагүй. Мөнхүү 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн ч бас л мэргэжлээрээ ажиллаагүй. Харин тэс хөндлөн сэтгүүл зүйн салбарт хамгийн удаан ажилласан байдаг. Амьдралынх нь ид нас энэ салбарт өнгөрсөн бололтой юм билээ. Манай салбарын хамгийн том шагнал Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан болсон гэхээр чамгүй олон жил үр бүтээлтэй ажилласанд тооцно биз дээ. Б.Баярсайхан 1995 онд Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн "Өглөө" хөтөлбөрийн хөтлөгч, редактораар ажиллаж эхэлсэн ч 1999 онд “Хэвлэлийн хүрээлэн”-гийн дээд курс төгсгөсөн гэдэг. Зургаан сарын түр сургалт юм уу даа.

Завхан аймгаас сонгогдсонд бас учир бий. Удаа дараа парламентад сонгогдож байсан Д.Оюунхорол нийслэлд тойрог сольсон гэмтэй, тэгээд ч улс төрийн насны нар хэвийсэн, Д.Балдан-Очирын сураг тасарсан, Ш.Сайхансамбуу нам төөрсөн гээд МАН-аас үнэндээ Завхан руу илгээх дүр олдоогүй байх. Нэгэнт сул тойрог байгаа хойно бяраас гадна мөнгөө багтааж шингээхээ больсон гарьд Ц.Цэрэнпунцаг, дүү нь ч шүдэнз зураад л өөрөө ч бие хаагаа гайхуулж гүйгээд байгаа Б.Баярсайхан хоёрыг явуулахаар шийдсэн байж болох юм. Өөрөөр хэлбэл, нэгэнт тодорхой ялалтын эзэд Д.Батсайхан, З.Нарантуяа хоёрын аманд хаяж өгсөн болов уу. Угаасаа аль ч намд өрсөлдөгч лидерүүдэд хаяж өгдөг сул тойрог байдаг даа. Нам дундын тохиролцооны тойрог ч гэж бий. Гэтэл МАН-аас аманд өгсөн хоёр нь ялчихаад ирсэн. Ц.Цэрэнпунцаг нь эр бяраа гайхуулж, Б.Баярсайхан нь өөрийгөө гайхуулж байгаад завханчуудыг дөнгөчихсөн байх. Манай ард түмэн бөхдөө даанч хайртай шигээ манай эрчүүд сайхан бүсгүйгээс харцаа салгаж, саналаа харамлах гэж юу байхав. Ийм л зүйл болж. Шүдэнз зурсан гэснээс “Шүдэнзний гэрэлд нүцгэн зогсогч” гэх нэрийг угийн шооч монголчууд өгсөн хэрэг байх. Би л хувьдаа бодож олохгүй нэр. Завхан ч тэгээд Бэгзийн Явуухулангаас эхлээд цэцэн цэлмэг найрагчдын өлгий нутаг шүү дээ. Сонгогчид түүний дүү Б.Амарсайханыг МАН-ын сурталчилгаанд шүдэнз зурж, үг хэлээд байхаар эгчийгээ дэмжиж байна гэж ойлгосон байх. Хэвлэл мэдээллийнхэн ч ийн онцолж байсныг санах аж. Гэтэл өөрөө нүцгэн зургаа алдаснаас үүдэж энэ нэр үүссэн болов уу гэж таамаглаж байна. 

Тэгэхээр нэгэнт түүний тухай өгүүлж байгаагаас хойш хэзээ хэрхэн их улс төрд ямар замаар хөл тавьчихав гэдэг нь тодохой бус ч гэсэн таамаг байх учиртай. Үнэн хэрэгтээ Б.Баярсайханыг МАН, улс төр хавьд сураггүй байхад жүжигчин Б.Амарсайхан МАН-ын төлөө шүдэнз зураад явж байсан юм шүү. Б.Баярсайхан нэлээд хожим 2020 онд Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар гэнэт тодорсон. Миний бодоход сэтгүүл зүйн туршлагаа түшиглэж яамны Олон нийттэй харилцах албаны даргаар очиж болох байсан, тэгээгүй. За дүүрсэн хэрэг. Дээш явлаа явлаа гэхэд багш мэргэжлээрээ далайлгаж яамны Бага боловсролын хэлтсийн даргаар очиж болох байсан ч тэгээгүй. Шууд л өндөр дээд албанд дүрэмгүй морилсон бүсгүй. Үүнээс харахад яах аргагүй том крантай бүсгүй. Олны ярьж байгаа шиг намын үнэнч пиарчин, шүдэнзний гэрэл гэгээ юу л бол.

Ямартай ч салбарынх нь сайдаар ажиллаж байсан Ц.Цогзолмаа ажлаа өгөхдөө чуулганы индэр дээрээс "Монгол Улсын Ерөнхий сайдад хичээнгүйлэн захихад манай салбарт гурван сарын өмнө томилогдож ирсэн Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай хамтарч ажиллах боломж үнэхээр байгаагүй шүү. Та цаашид зөв, сэтгэлтэй хүнээр солихгүй бол энэ салбарын ажил явахгүй ээ. Би өнгөрсөн хугацаанд салбарынхаа нэр хүнд, цар хүрээг үргэлж бодож ирсэн. Ерөнхий сайд та үүнд онцгойлон анхаарна уу” гэж хэлээд бууж байсан нь санаанд тодхон байна. Үүнээс үзвэл тэр салбарынхаа сайдад лав таалагдаагүй. Өөрөөр хэлбэл салбараасаа “Онц муу” дүн авсан Төрийн нарийн бичгийн дарга юм. Угаасаа түүний ажлаас халагдсан шалтгаан нь “Яамны ажлыг цалгардуулж, удирдан зохион байгуулах ур чадваргүй” гэсэн үндэслэлээр халагдсан боловч удаа дараа шүүхдэлцэж байж эргэн ирсэн байдаг юм. Салбарынх нь сайд, салбар нь дүгнээд халчихаад байхад удаа дараа зарга хийж байгаад эргэн томилогдож байгаагаас харахад түүнд тэмцэгч чанар бас байна.

Өнгөрөгч сонгуулиар 13 эмэгтэй сонгогдсон нь түүхэндээ парламентад хамгийн олон эмэгтэй гишүүд орж ирсэн. Тэдний нэг нь Б.Баярсайхан. Өнөөдөр бол түүний ажлыг дүгнэх боломжгүй. Ахиад гурван жил ажиллаж байж бүрэн эрхийнх нь хугацаа дуусна. Харин УИХ-ын гишүүний тангараг өргөөд удаагүй байхдаа буюу наймдугаар сарын эхээр тойрогтоо ажилласан нь тун шуурхай байгааг харуулна. Шинэхэн болоод сонихон ч байсан биз. Магадгүй шинэ парламентаас орон нутагт анх удаа албан ажлаар хөл тавьсан гишүүн нь Б.Баярсайхан байх. Ингэхдээ зэвсэгт хүчний хээрийн хувцасаар гангарч Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханд эгээ л цэргийн дарга шиг үүрэг өгсөн нь олон хүний дургүйг хүргээд авсан. Хууль тогтоох дээд байгууллагын гишүүн аймгийн Засаг даргад үүрэг өгөх эрх зүйн орчин байхгүй л дээ.

Тэд хууль санаачлах, батлах, хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллах ёстой хүмүүс. Аймгийн төвийн гудамж,  зам харгуй шалгаад явах үүрэг огт хүлээгээгүй юм. Шүүмжлэл дагуулсан энэ явдал нь Б.Баярсайханыг улс төрд дэндүү шинэ байгааг харуулсан хэрэг. Ер нь бол өөрийгөө л жадалж яваад ирсэн бололтой юм. Уг нь тойргоос сонгогдог гишүүд бол Засаг дарга аль нам байхаас үл хамааран, хамтарч ажиллахыг эрмэлздэг, тал тохой татахаас эхлээд ямар ч утгаараа эерэг дүр гаргадаг жамтай. Д.Батсайхан дарга АН-ын хүн учраас л Б.Баярсайхан муйхраар л зүтгэсэн байх. Шинэхэн гишүүний гэнэн зан л гаргасан.

Түүний ирээдүйн улс төрийн замнал урт богиныг өнөөдөр дүгнэх боломжгүй ч улс төрд богино хугацаанд өрнүүлсэн паян нь өөрөө богиносгох нигууртай харагддагийг нуух юун.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БАЯРСАЙХАН(192.82.78.66) 2021 оны 04 сарын 16

гэж бөөн бөгс бөөрний явдалтан

0  |  0
Бииииий(66.181.161.38) 2021 оны 04 сарын 15

хар, шар гээл янз бүрийн хүнтэй

0  |  0
ёсёёё(43.242.243.124) 2021 оны 04 сарын 16

Ёстой гоё хүүхэн ш дээ. Бас МУИС-ийн хуулийг төгссөн. Зүгээр л хүн ш дээ.

1  |  0
Ээж(64.119.16.138) 2021 оны 04 сарын 15

Анхны нөхөр нь хятад хүн байсан..багшийн сургууль төгсөж байхдаа сууж байсан байх шүү..Мөнхэрдэнэ гэж монголд суурьшсан хятад залуу байсан

0  |  0
Zochin(66.181.187.23) 2021 оны 04 сарын 15

Муухай хүйтэн, засмал авгай

0  |  0
ха ха(103.212.117.37) 2021 оны 04 сарын 15

Сэтгэгдэл битгий устгаад байгаач ээ. Нарантуяагийн ажилчидаа\n

0  |  0
ха ха(103.212.117.37) 2021 оны 04 сарын 15

Нарантуяагийн захиалгат нийтлэл юм шиг байна. Бас Нарантуяагаа тэнгэрт хадтал магтахаа мартаагүй байна шүү. Тэр зальтай шар хүүхэн чинь сайндаа УИХ-ын гишүүн болоогүй шүү. Нөхөр нь Сонгуулийн ерөнхий хорооны хар машины оператор найруулагч тулдаа л гараад ирсэн шүү дээ. Мартсанаас Нарантуяа нь одоо яагаад тэгээд таг чиг болчив. Үнэхээр тийм нутаг орондоо сэтгэлтэй хүн юм бол энэ хүнд хэцүү цаг үед л Завхандаа ирж гэгээн дүрээ харуулж тусламж энэ тэрээ тарааж шоудмаар байх юм. Тэр дутуу хийсэн Алдархааны замын ажлаа дуусгамаар байх юм. Хамаг мөнгийг сонгуульд үрээд тараагаад дууссан гэлүү

0  |  0
Ккк(66.181.178.213) 2021 оны 04 сарын 14

Зааа капитал Ундармаагийн хажууд жинхэнэ мисс за юууу

0  |  0
Уншигч(103.212.119.156) 2021 оны 04 сарын 13

Завхаанчуудын тавилан юм даа гэж л бодохоос

0  |  0
хуульч(203.91.115.48) 2021 оны 04 сарын 15

ө наадах чинь төмөр замд байсын аль 980-аад оны сүүлээр дээ, бүр хочтой шүү д ээ, тмс техникум дээд сургуулийн ах нар очиж подьездонд нь” янзалдаг” байсан, буруу дуулаагүй бол буцахгүй гэдэг нэртэй хүүүхэн байсан шүү дээ хар багын, парик жагаа гм явсан хүний жагсаалт Ж.цолмонтой ижилэрхүү

0  |  1
140(66.181.180.93) 2021 оны 04 сарын 15

Ээ хүүрээ. Энэ чинь хэн ч уншсан захиалгатай л нийтлэл байна ш дээ. Очиж очиж Нарантуяатай харьцуулжээ. Ингээд бодохоор Нарантуяагийн зарилга юм бишүү. Нарантуяагийн нөхөр нь СЕХороонд насаараа ажилласан нэг нөхөр байдаг даа. Ардчиллынхны луйврыг хийдэг

1  |  0
Зочин(202.55.188.99) 2021 оны 04 сарын 13

Самардаг гарыг бүрэн бас бичээгүй л байна даа

0  |  0
Zochin (66.181.179.28) 2021 оны 04 сарын 15

Ханатай бичжээ. Энэ эмэгтэй Боловсролын яамаар тоглочихсон хүн шүү дээ. Яамныхан газар хэлтсийн бараг бүх дарга нар түүнтэй ажиллахгүй гэж сайддаа бичиг өргөж байсан юм. Хувиа хичээсэн, улс орныхоо эрх ашгийг умартсан хүн яаж төрийн алба хашдаг байна даа. Ийм үе хэзээ өнгөрөх бол доо

1  |  0
Зочин(103.229.121.119) 2021 оны 04 сарын 15

Чоччилино завханд хэрэг болж дээ

1  |  0
Залуур(202.179.25.250) 2021 оны 04 сарын 13

Ийм юм эрээчих нь хэнд хэрэгтэй юм бэ? Хувь хүний асуудалруу бүр давраад дотоожруу нь өнгийсөн бх юм. Иймэрхүү эротик өгүүллээ өөрөө өөртөө бичээд өөрөө уншаад хэвтэж бай гэх үү дээ.

0  |  0
Хаасар(66.181.161.56) 2021 оны 04 сарын 13

Ха ха гоё маашииинтай

0  |  0
Top