“Найзууд” цуврал эргэн ирнэ

2021 оны 04 сарын 14


Алдарт “Найзууд” цуврал дахин гарах болсон талаар HBO Max өнгөрсөн оны хоёрдугаар сард зарлаж байсан билээ.

Тэр үед найруулагч нар тус цувралын гол баатрууд 17 жилийн дараа дахин цугларч, дэлгэцэнд тавдугаар сард гарна гэж зарлаж байсан билээ. Гэвч цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшилсон.
 


Харин HBO Max саяхан зураг авалт бүрэн дууссаныг зарлалаа. Энэ бол бид удахгүй дуртай баатруудаа шинээр, нас ахисныг нь харж чадахаар болжээ гэсэн үг юм.

Яг хэзээ гарах вэ?
 


Анхны төлөвлөгөө ёсоор “Найзууд” 2020 оны тавдугаар сард гарах ёстой байсан. Гэвч хөл хорионы улмаас зургаа авч амжаагүй. Харин энэ сарын 11-нд тус цувралын албан ёсны сайтад зураг авалт дууссанаа зарласан. Нэгэнт зураг авалт дууссан тул бид Женнифер Энистон, Кортни Кокс, Мэттью Перри, Мэтта Леблана, Лиза Кудроу, Дэвид Швиммер нартайгаа тун удахгүй уулзах нь.

Шинэ цувралыг хэн бүтээв?
 


“Найзууд” цувралын зургаан гол баатар болон найруулагч Дэвид Крейн, Марта Кауфман нар 2004 оноос хойш анх удаа хамтран ажиллаж байгаа нь энэ. 2016 онд уг нь хамтарсан ч тэр үед Мэттью Перри оролцоогүй юм.

Шинэ анги юуны тухай өгүүлэх вэ?
 


Одоогийн байдлаар продюсерууд шинэ ангийн үйл явдлыг нууцалж байгаа. Тодорхой байгаа ганц зүйл бол хуучин шигээ биш гэнэ.

Өөрөөр хэлбэл, жүжигчид заавал хуучин баатрынхаа дүрээр эргэн ирнэ гэсэн үг биш. Кортни Кокс, Мэтт Леблан, Лиза Кудроу, Мэттью Перри, Женнифер Энистон, Дэвид Швиммер нар хуучнаа дурсан ярих ток-шоу хэлбэрийн анги ч бий. Харин зураг авалтыг үзэгчдийн харж дассан тэр газраа хийсэн. Үзэгчидтэй зураг авах гэж байсан боловч цар тахлын эсрэг арга хэмжээний хүрээнд болсонгүй.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Usa(172.58.45.6) 2021 оны 04 сарын 15

Jennifer aniston sejgiin bolsoon hiimel. TV geer reklamiig ni harah bur haramsahiin kkk

0  |  0
Temuul(103.212.119.88) 2021 оны 04 сарын 15

Yamar saihan mash saihan yum be de

0  |  0
зочин (64.119.18.45) 2021 оны 04 сарын 14

ГАНЦ ҮЗЭЖ БОЛДОГ ЦУВРАЛ

0  |  0
Wow(66.181.166.78) 2021 оны 04 сарын 14

Цар тахлын хүнд үед энэ цувралын үзэгчдийн хувьд сайхан л мэдээлэл байна. \n

0  |  0
Top