ХЗБХ: Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 20

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Эх Эзэн Чингис хаан” танхимд цахимаар хуралдаж байна. 

Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Энгийнээр илэрхийлбэл, энэ нь нь Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан эрхмүүд дахин нэр дэвших эрхгүй гэсэн утга бүхий Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт юм.

Ингээд байнгын хороогоор санал хураалт явуулахад Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд хавсаргасан бүх заалтыг дэмжив. 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх; мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг; мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргасан билээ.

1.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна.

2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг; мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна.

3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтын “... 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, ... уугуул ...”; мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн “50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, ... уугуул ...” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлсүгэй.

4.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.


Хуралдааны үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Өчигдөр хэдэн хүн гарч ирээд юм яриад байна лээ. Сошиалд та бүхнийг МАНгарууд гэдэг болсон байна. Улсын Дээд шүүх танай намыг тарах ёстой гээд шийдвэр гаргавал тарахгүй гүрийгээд байх юм уу. Бослого, тэмцэл гаргах гээд байгаа юм уу" хэмээн зэмлэв. 

Мөн Байнгын хорооны гишүүд ҮХЦ-ийн дүгнэлтүүд хурдан шуурхай хэлэлцүүлэгт орж ирж байгааг шүүмжлэв. Харин итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд тайлбарлахдаа "Цэц дүгнэлтээ 24 цагийн дотор УИХ-д хүргүүлэх хуультай. Ингээд Баасан гарагт ажил тарахын өмнө ирүүлсэн. Хуулийн дагуу хэлэлцээд явж байна" гэв.  


Байнгын хороогоор хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлууд
 

  • Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
     
  • Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
     
  • Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
     
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлт.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ub irged(66.181.161.8) 2021 оны 04 сарын 20

Ganbat lalriin gahai mini sons. AN-g anuus gedeg yum buusuu

0  |  0
зочин(139.5.217.95) 2021 оны 04 сарын 20

Улсын дээд шүүхэд бидон Ганбаа шиг тэнэгүүд байхгүй л дээ, харамсалтай нь. Тийм учраас АН бүү горьд.

3  |  0
зочин(103.212.116.76) 2021 оны 04 сарын 20

улсын дээд шүүх захиармжийг хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй тул буцаана даа

2  |  0
Top