Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид хүнсний захын хяналтыг чангатгаж, зэрлэг ан амьтны худалдааг таслан зогсоохыг зөвлөж байна.
ДЭМБ-ын цар тахлын асуудал хариуцсан онцгой хорооноос гаргасан мэдэгдэлд хүнээс амьтан, амьтнаас хүнд дамжих шинэ өвчин үүсгэх өндөр эрсдэл бүхий зэрлэг ан амьтны худалдаа, импортыг таслан зогсоож, хүнсний захад тавих хяналтаа чангатгахыг зөвлөжээ.
Түүнчлэн ДЭМБ гишүүн орнууддаа хандан амьтнаас хүнд өвчин дамжих эрсдэлийг буруулах зорилгоор эрсдэлийн үнэлгээнд үндэслэн амьтны тоо толгойг хянах шалгалт явуулахыг мөн зөвлөсөн байна.
Ингэхдээ хяналт шалгалтыг шинэ тутам вирус, төрөл зүйл үүсэхэд хүргэх эсвэл эх уурхай болох өндөр эрсдэл бүхий амьтдыг илрүүлэхэд чиглэх ёстой гэж ДЭМБ онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )