С.Амарсайхан: Хүүгийнхээ сургалтын төлбөрийг төрийн санд шилжүүлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 21


Шадар сайд С.Амарсайхан өөрийн хүүгээ гадаадад сургах төлбөрийг БШУЯ-ны Боловсролын зээлийн сангаас гаргуулсан гэсэн мэдээлэл олон нийтийг бухимдуулаад буй. Тодруулбал, БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангаас Шадар сайд С.Амарсайханы төрсөн хүү А.Эрдэнэхүслэн Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс буюу Английн Бристолын Их Сургуульд сурах сургалтын төлбөр хэмээн 27166 ам.доллар буюу 77,423,100 (Далан долоон сая дөрвөн зуун хорин гурван мянга нэг зуу) төгрөгийн зээлийг авсан байна" гэсэн мэдээлэл цацагдсан.

Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан хүүгийнхээ сургалтын төлбөрийг төрийн санд шилжүүлэхээр болжээ.

Энэ талаар тэрбээр "Миний хүү Боловсролын зээлийн сонгон шалгаруулалтанд хамрагдсан асуудал цар тахалтай тэмцэх амаргүй үетэй зэрэгцэн олон нийтийн сүлжээнд шүүмжлэл,бухимдал дагуулж буйд иргэдээсээ хүлцэл өчье. Хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн Оюутан болж, амьдралынхаа шинэхэн хуудсыг дөнгөж нээгээд буй хүүгийнхээ өмнөөс аав нь энэхүү шийдвэрийг гаргахад хүрсэн шалтгааныг хожмын өдөр хүү минь ойлгоно гэдэгт итгэж байна. Өнгөрсөн жил хүүгээ Их Британийн Бристолын их сургуульд хэний ч дэмжлэггүй тэнцээд хэрхэн догдолж байсныг аав нь мэднэ. Дэлхийн шилдэг 100 их сургуулийн сонгон шалгаруулалтад бэлдэхийн тулд сүүлийн 2-3 жил хүүгээ яаж хичээснийг ч сайн мэднэ.  Өөрийнхөө хүсэл зорилго, мөрөөдлийн төлөө олон шөнийн зүтгэлээрээ, бүхнээ дайчлан хичээсний үр дүнд дэлхийн шилдэг сургуулийн шалгуурыг давж элсээд, Боловсролын зээлийн нөхцөл болзолыг хангасан тухай хөөр баяртайгаар аавдаа хэлэхэд нь эцэг хүний хувьд би "Аавынх нь улс төр, нэр хүндэд сөргөөр нөлөөлнө", миний хүү наадахаа боль гэж хэлж зүрхлээгүй юм. Учир нь улстөрч Амарсайханы биш ирээдүйдээ итгэл дүүрэн Эрдэнэхүслэнгийн зорилго, хичээл зүтгэлийн үр дүн байсан  

Эцэг, эхчүүд бид үр хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг хорьж цагдах учиргүй, бусдын төдийгүй улс орныхоо өмнө хариуцлага үүрэх чадвар суулгаж, ялангуяа өөрсдийн эрх ашгийн үүднээс өмнөөс нь шийдвэр гаргах ёсгүй учраас тэр. 

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх 20 чиглэлээр дэлхийн шилдэг 100 их сургуульд тэнцсэн тохиолдолд Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл олгодог журамтайг бүгд мэднэ. Миний хүү ч тэдний нэг учраас ичиж, эмээх шаардлага байхгүй. Энд түүний буруу гэж огт  үгүй. 

Харин аав нь өнөөдөр хариуцлагатай албан тушаалыг хашиж байгаагийнхаа төлөө хүүгийнхээ өөрийн хичээл зүтгэлээр олж авсан  боломжийг бусдаар үгүйсгүүлж, чичлүүлэхэд хүргэж буйд аавыгаа өршөөгөөрэй. Үүнийхээ ч төлөө эцэг хүний гэмшлийг сэтгэл зүрхээрээ мэдэрч сууна. Эцэг хүн үрийнхээ өмнө гэмших  амар байдаггүй аж. Хожим ийм байдалд хүү минь бүү ороосой гэж аав нь бас хүсч байна.

Иймд энэ удаа хүүгийнхээ өмнөөс шийдвэр гаргаж байна.

Аав нь улс төрийн хариуцлагатай алба хашиж байгаа төрийн хүний хувьд цар тахлын хүнд үед ард иргэдээ талцуулан бухимдуулахгүйн тулд ёсзүйн алхам хийгээд ХҮҮГИЙНХЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ Сургалтын ТӨРИЙН САНД БУЦААН ШИЛЖҮҮЛЖ, хөтөлбөрөөс татгалзаж байна. Бизнесийн салбарт ажиллах хугацаандаа олон зуун оюутны сургалтын төлбөрийг хариуцаж, залуусын эрдэм боловсролд хөрөнгө оруулж ирсэн аавынх нь хувьд хүүгийнхээ сургуулийн төлбөрийг улсын зээлээр төлүүлэх санаархал байхгүйг хүү минь мэднэ. Хүү шигээ олон залуусын боломжийг хулгайлахгүйг ч бас мэднэ. Энэ нийгмийн эрхэм үнэт зүйлс болсон хүүхэд залуусынхаа итгэл, урам зоригийг мохоох зүйл хийхгүй.

Хүүгийн минь ирээдүй, хүүтэй минь адилхан мянга мянган залуусын ирээдүй саруул байг!  Өөрсдийн мэдлэг чадвараа үнэлүүлэн дэлхийн ТОП их сургуульд элсэж, төрийн дэмжлэг авч байгаа  олон аавын хүү, ээжийн охин ААВ, ЭЭЖ НЬ төрд зүтгэж ДАРГА байсны нь төлөө бусдад бүү буруутгагдаж адлагдаасай гэдгийг хэлэх  байна" гэж цахим хуудаснаа бичжээ.

Сэтгэгдэл ( 31 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.83) 2021 оны 04 сарын 22

ХӨГИЙН, ХУУРАМЧ ГАР,

0  |  0
зочин(59.153.87.33) 2021 оны 04 сарын 22

Энэ амарсайхан хүүхдээ сургах мөнгөггүй байтлаа УИХ-н гишүүн болох уу бүхэл бүтэн группын захирал хүн мөнггүй байна гэж байх уу?

0  |  0
хмм(59.153.87.33) 2021 оны 04 сарын 25

Хэрвээ энэ мэдээ ил гараагүй байсансан бол амарсайханы хүүхдийн ганц жил англид сургах 90сая төгрөгөөр нэн ядуу ямар олон хүүхэд Монголд дээд боловсрол эзэмших нөхцөлөө алдах байсан бол гэхээс дургуй хүрж байна. Ер нь иргэдийн хөлс хүчээ урсган байж ажил хийж өгсөн татварын мөнгийг энэ нөхдүүд ингээд өөрсдөдөө ашиглаад байдаг юм биш бээз гэсэн хардалд түрүүлж байна шүү.

1  |  0
зочин(49.0.142.33) 2021 оны 04 сарын 21

Өөрийн чадлаар тэтгэлэг олж авсан хүүхдийн буруу биш!

0  |  0
Зочин(192.82.72.175) 2021 оны 04 сарын 21

Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа Дэлхийн шилдэг 100 их дээд сургуулиын аль нэгэнд шалгалт өгөөд тэнцсэн залуучуудад төрөөс зээл олгож байх шийдвэр гаргасан тэр журмыхаа дагуу л зээл авсан байна ш дээ. Энэ сонгон шалгаруулалт бишээ хүмүүсээ, дэлхийн шилдэг эдгээр 100 их дээд сургуульд тэнцсэн хэн ч зээл авч болно гээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичигдээд байсан.. Хязгаар тогтоогоогүй, иймээс барьцах хэрэггүйдээ. Энэ хүүхэд бас Монгол улсын нэг иргэн шүүдээ.

0  |  0
Оюутан(139.5.217.24) 2021 оны 04 сарын 21

Иргэд мэдээгүй бол сэмээрхэн хүүхдээ явуулах нь байна шүү. \n

0  |  0
У(103.57.94.107) 2021 оны 04 сарын 21

Уул уурхайн яам лав танилуудаа явуулдаг юм б.алэээ

1  |  0
Zochin(133.82.250.243) 2021 оны 04 сарын 21

Asuudliin gol ni ene hun mungtei uuriin munguuruu l surgah heregtei shuu dee. Uuruu bolomjtoi yasan ichidgui yum bee? Ingej dandaa surjignej baih yum aa.

1  |  1
Yos zuigui bna(103.26.195.2) 2021 оны 04 сарын 21

tanai ger bul mongoldoo l tom companytai bayan baij huuhdiinhee tulburiin turuus garguulchih gsen chini uhamsargui l bnadaa.

2  |  0
.(192.82.87.239) 2021 оны 04 сарын 21

Өөрийн чадлаар тэнцсэн бол сурах л хэрэгтэй

3  |  0
Иргэн(124.158.86.251) 2021 оны 04 сарын 21

PARASITE FAMILY

2  |  1
Баатар(192.82.77.115) 2021 оны 04 сарын 21

Адилхан л аавын хүү сургалтын зээлийн нөхцөл болзлыг хангасан л бол хамрагдах л ёстой нөгөө хууль монголын иргэдэд адилхан үйлчлэх ёстой хэмээн ам мэдэн орилцоодог шударгууд хаачив... Амиа бодсон хөгийн амьтад хүүхдийг хүртэл ад үзнэ...яана даа яана . Монголйн зовлон ийм ядуу сэтгэлгээнд л байгаа юм шүү дээ.

5  |  0
Шаавай(66.181.161.4) 2021 оны 04 сарын 21

Хэрвээ энэ асуудал нийтэд мэдэгдээгүй бол энэ сургалтын төлбөрийг хэзээч төлөхгүй.Ийм бузар шуналтангуудыг МАН өсгөж бойжуулж өндөр албан тушаалаар шагнаад байхаар МАН-ыг ард иргэд татан буулгах саналыг дэмжээд байгаа юм.

4  |  2
Засуул(202.179.25.250) 2021 оны 04 сарын 21

Баригдаагүй бол хусчих санаатай хулгайч шинжтэй новш байж.

5  |  2
зочин(124.158.84.127) 2021 оны 04 сарын 21

Энэ нь ашиг сонирхолын зөрчил гэдгийг ухаж мэддэггүй хүн шадар сайд гэдэг өндөр албан тушаалд очих гэж. Ийм хүмүүсээр л дүүрэн ЗГ монголынхоо авилгагүй цэвэр ирээдүйг яаж ч бүтээх билээ. Даанч харамсахад ч багадна. Монголын эмэгнэл. ЭЗЭНГҮЙ ТӨР ГЭЖ ҮҮНИЙГ ХЭЛДЭГ БИЗ.

5  |  2
B(43.242.243.14) 2021 оны 04 сарын 21

Bidni khuukhded ter zeel ni oldokkhgui muu erin ymnuud novshnuudin khuukhduudees iluu mundag surakh khuselteu zunduu huuhed bgaa sh dee muu erin ymnuud

4  |  1
хүү (202.9.46.230) 2021 оны 04 сарын 22

”хүүгийнхээ сургуулийн төлбөрийг улсын зээлээр төлүүлэх санаархал байхгүйг хүү минь мэднэ”гэнэ үү? санаархал бсан болоод л төлүүлсэн бна ш дээ. юу яриад бна аа?

6  |  2
уучлаарлрай(202.9.46.230) 2021 оны 04 сарын 22

зүгээр л ”уучлаарай” гээд хэлчихээч, араас нь аймаар олон юм яриад л. ямар их хорсол тачаал вэ? Оюутнуудын төлбөрийг төлж бсан юм бол мөнгөтэй л юм бна ш дээ, тэгээд хурдан төлөөч. Монголчууд уучлал гуйж сураагүй, уучлаарай гэчихээд араас нь олон юм хуцаад өөрийгөө өмгөөлдөг новшнууд. Баачка, Сэрчмаа хоёрыг хар, яг тэр хоёр шиг.

5  |  1
Zochin(202.9.46.6) 2021 оны 04 сарын 21

Hyyhed buruugyi.amarsaihan neree hicheehgyi dee.odoo gomdollood yahav dee.

5  |  0
zochin(202.179.26.205) 2021 оны 04 сарын 21

luivarchin ger bul , tanaraas bolj bid tuildaj chaldvaraar uchej bna. Bugd dald or

3  |  1
Нугалчих(66.181.161.108) 2021 оны 04 сарын 21

Эргээд өгөхдөө уучлаарай гээд 10 нугалаад төлчихөө ахаа. Олон залуусын ирээдүйн итгэлийг мохоох чинь тийм хямд зүйл биш байх

4  |  2
Иргэн(124.158.84.250) 2021 оны 04 сарын 21

Хүү нь дэлхийн шилдэг сургуульд өөрөө бэлдээд тэнцсэн нь сайн байна ! ТОЛГОЙ САЙТАЙ хүү байна !! Гэхдээ энэ бол бол гэр бүлийн асуудал !!!! Үүнийг улс орны хэмжээнд ,бүх залуучуудын хэмжээний асуудал болгон тавиж ,өөрийн албан тушаалс болж хохирч байгаа мэтээр гоншигнох нь инээд хүрмээр...нэгэнтээ л хувиасаа төлчихсөн юм бол энэ бол гэрийн хүрээний асуудал...энэ Баатарлаг гавьяагаа нийтэд зарлах хэрэгггүүй шүү...хүү нь ухаантай болхоор ойлгох биз.,ав нь мөнгөндөө хар буугаад байх шиг байна,,.миний дүү аавдаа ойлгуулаарай...аав чинь олон үгтэй чавганц зантай хүн байна...

4  |  1
ЗОЧИН(66.181.161.66) 2021 оны 04 сарын 21

Тэр чинь дээр, ардын хүүхдийн боломжийг хулгайлсан байна, хүүгийнхээ төлбөрийг төрөөс хулгай хийсэн мөнгөөрөө төл, баригдсаныхаа дараа эргүүлж төсөвт төл, одоо та нар \\МАН\\-хан сайн зүйл хийсэн ч муугаар яригдана, үйлийн үр гэж байдаг юм.

3  |  2
зочин(202.179.26.65) 2021 оны 04 сарын 21

Өөрийгөө бүү хамгаал

4  |  1
Иргэн(103.10.23.174) 2021 оны 04 сарын 21

Самарсайханы нэр хүнд хэзээч өсөхгүй усан оргилуур бөөрөнхий чулуу минь

5  |  1
иргэн(66.181.169.162) 2021 оны 04 сарын 21

Ичээсэй ядарсан улсынхаа кармаа руу гараа дүрэхээс\n

5  |  1
Энхээ(66.181.184.117) 2021 оны 04 сарын 21

эхлээд коронад ард түмнээ алдаж байгаадаа уучлалт гуй.

5  |  0
БИТГИИ СОЛИОР(124.158.85.232) 2021 оны 04 сарын 21

БАРИГДААГҮЙ БАЙХДАА ИНГЭСЭН БОЛ ЛАГ БХ БЛАА, ДААНЧ БАРИГДХААРАА Л УЙЛАН МАЙЛАХ ЮМ

5  |  1
Иргэн(124.158.84.250) 2021 оны 04 сарын 21

Шадар сайд нэг л гомдсон ...гоншигносон...уйлагнасан хүн байх юм...сайд болсондоо ялархаад их хохирч яваа хүн болж жүжиглээд байх юм.Тэгвэл ажлаа өг л дөө ! тэгвэл амар биш үү ??Хамгийн гол ард түмэн амрах биш үү !!!

4  |  1
Mgl(107.126.32.160) 2021 оны 04 сарын 21

Busdiin huuhded uilaad guigaad ch oldoggui zeel , darga nariin huuhduuded bolhoor olddog/ darga etseg ni ichih ch ugui huugee surlaga saitai, uuriin chadlaar avsan geed yarih/ jiriin huuhed darga nariin huuhdees undur onoo, medlegtei bgaad ch oldoggui gedgiig hen ch medne.

3  |  1
ХАРАМЧ(64.119.22.43) 2021 оны 04 сарын 21

Харамч баян

5  |  2
Top