УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.
Энгийнээр илэрхийлбэл, энэ нь нь Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан эрхмүүд дахин нэр дэвших эрхгүй гэсэн утга бүхий Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт юм. Уг дүгнэлтийг Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн билээ.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ:
-Өнгөрсөн 30 жилийн өмнө нэг намын дарангуйллыг устгаж, олон намын тогтолцоотой болохын тулд би Их сургуулийн багшийн ажлыг орхин орж ирж байлаа. Өнөөдөр би эмгэнэлтэй дүр зураг харж байна. МАН-ын 62 гишүүн том дарангуйлагч нам болж хувирч байгаа юм байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй дөрвөн намаар яаж тоглож байна вэ гэдгийг та бүхэн харж байгаа. АН Засгийн газрын харьяаны бүртгэлийн газрыг оруулж самруулаад өнөөдрийг хүртэл өөх ч биш болгоод хаяж байна. АН-ынхан танай тэр У.Хүрэлсүхтэй өрсөлдөхүйц чадвартай хүн гаргах чадалтай тул та бүхэн ингэж тоглож байна. ХҮН-аар цэцэд өргөдөл өгүүлсэн байна. МАХН-ыг нэгтгэнэ гэхдээ С.Ганбаатарыг дэвшүүлэхгүй байхын тулд ийм үйлдэл хийж байна. МАН намуудын дээр гарчээ.
КОВИД-19, улс орны нөхцөл байдалд санаа зовж байгаа юм. ҮАБЗ сүүлийн дөрвөн сар хуралдаагүй. Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь ирэхгүй байгаа юм байна. Нам бол төрийн дээр гарч суужээ.
ҮАБЗ-ийн гурван гишүүн юу ч болж байсан ард түмнийхээ төлөө нэг ширээний ард суугаад ярьдаг. Танай 62 ч бас харахад хэцүү болж дээ. Манай намын Удирдах зөвлөл нэг орой хуралдаад, Засгийн газраа огцруулаад явж байна. Цэц бол яахав дээ. МАН-ын дутууг нь гүйцээж, дундуурыг нь дүүргэдэг гар, хөл маягийн газар болсон байна. МАН цэцийн дээр гарч дээ. Өндөр дээрээс унахаар тархи их хөдөлдөг юм даа. Эрх мэдэлдээ хэтэрхий эрдэж, хуулийг өөрсдөө өөрчилж чадахгүй болохоор цэцийг ашиглаж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН О.ЦОГТГЭРЭЛ:
-Сүүлийн үед улс төрийн орчинд болж байгаа үйл явцыг харахад цэцийн хуралдааны дундуур бүрэлдэхүүнийг нь солиод, шийдвэр гаргуулж байгаа нь итгэл үнэмшилгүй болгож байна. МАН өөрсдийгөө улс төрийн мундаг үйлдэл хийж байна гэж бодож байгаа байх. МАН сонгох, сонгогдох эрх рүү халдсан үйлдэл хийлээ.
Сэтгэгдэл ( 14 )
1.5 тэрбум $ ын бондын 50 хувийг гагал Батбаяр та 2 чаачихсан шүү
Altanxuygiin zovoo man tarax ystoi deereesee avaad dood shat xvrtlee yalzarsan
Altanxuygiin zovoo man tarax ystoi deereesee avaad dood shat xvrtlee yalzarsan
МАН-н ТАРХИ ХӨДӨЛЖ Л БАЙВАЛ ЧАМД Л АШИГТАЙШДЭЭ САНУУЛГА ӨГЧ ТЭНЭГТЭЭД БАЙХИИМ УЛС ТӨРИИН ӨРСӨЛДӨӨН ДУНД ЯВАА ГЭДГЭЭ МАРТСАНУУ ? ИНГЭХЭД НААД ӨӨРИИН ЧИНЬ БӨНДГӨР ЗҮГЭЭРҮҮ ?
Шудрага царайлсан худалч шоу хүн дээ. Ерөнхий сайд байхдаа юу хийсэн юм.
Алтанхуяг гишүүн орон гаран юм яриад байдаг болчихлоо.Бие нь зүгээр байгаа даа.Харц нь хүртэл нэг л биш ээ,хөөрхий.
БСШУЯ [202.9.46.146]1 цаг 26 минутын өмнө Сайд Л.Энх-Амгалан: Эрх баригч намын дарга нь намынхаа байранд 300 гаруй офицер цуглуулаад зэвсэгт тэмцэл бослогод уриалаад сууж байна‼️ Зүгээр нэг улстөрийн намын дарга хүн төрийн дээр гарч сууж болдог юм уу‼️ ❓❓❓
Хэлэмгий хүн дадамгай гэж өөрөө мөнч өндөрөөс хар хонгилд унаж тархиндаа сумтай болчихсон хүн. Алтанхуяг мэтийн улс төрчид иргэд биднийг тэнэг л гэж боддог юм байна , хэдхэн жилийн өмнө энэ нөхөр ноён байхдаа Юун хууль мууль гэж шааж байсан этгээд шүү дээ. Одоо энхийн цагаан тагтаа болчихсон ичих булчирхайгүй шаах юмаа.
Ene nii tarhi neeree zasal avahaargui hudulsun yum baina huurhii unaad. Mun ch ih dongio yum yariad baigaan...
Тийм байхаа. Энэ өөрөө даанч хачин хачин юм гаргаад байдаг юм. Тархи нь бүр аймаар хөдөлчихсөн яваад байгаа юм биш үү?
davarsan MANam tatan buugdach estoi
davarsan MANam tatan buugdach estoi
za bitgii balair
БСШУЯ [202.9.46.146]1 цаг 26 минутын өмнө Сайд Л.Энх-Амгалан: Эрх баригч намын дарга нь намынхаа байранд 300 гаруй офицер цуглуулаад зэвсэгт тэмцэл бослогод уриалаад сууж байна‼️ Зүгээр нэг улстөрийн намын дарга хүн төрийн дээр гарч сууж болдог юм уу‼️ ❓❓❓