Цэцийн дүгнэлтээр АН-ын бүлэг завсарлага авлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 22

УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ.

Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэх явцад УИХ дахь АН-ын бүлэг 16:00 цаг хүртэл завсарлага авлаа. 

Цэцийн дүгнэлтийг энгийнээр илэрхийлбэл, энэ нь нь Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан эрхмүүд дахин нэр дэвших эрхгүй гэсэн утга бүхий Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт юм.

Уг дүгнэлтийг Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн билээ.

Чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэллээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.212.116.76) 2021 оны 04 сарын 22

аваад яахав дээ цагийн гарз даа ард түмэн хэнийг сонгосныг т мартаж болохгүй дээ ичгүүр сонжжургүй хүмүүс дээ та нар

1  |  0
Top