Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 22

УИХ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээж авах нь зөв гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрлөө. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувийн саналаар цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан дүгнэлтийг хүлээж авсан ба уг дүгнэлтийг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг хоёр удаа цагаар хэмжигдэх завсарлага авсан юм.

Ингээд завсарлагын хугацаа дуусаж, дүгнэлтийг хэлэлцэх үеэр АН-ын гишүүд санал хураалтад оролцсонгүй.

Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрлөө

Улсын Их Хурлын гишүүд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн тул хэлэлцүүлэг санал хураалтаар үргэлжилсэн. Улсын Их Хурлаас 2020 оны арван хоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээх зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Байнгын хороодын саналыг өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний 55 нь дэмжлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээх зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Байнгын хороодын саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 80.9 хувь нь дэмжив.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж заасныг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээх зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Байнгын хороодын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 82.4 хувь дэмжсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж заасныг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээх зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Байнгын хороодын саналыг гишүүд 82.4 хувийн саналаар дэмжив. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээх зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Байнгын хороодын саналыг дэмжих саналын томьёоллыг гишүүдийн 80.9 хувь нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээх зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Байнгын хороодын саналыг дэмжих саналын томьёоллыг гишүүдийн 82.4 хувь нь тус тус дэмжсэн юм.
 


Иймд “Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлах санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний 82.4 хувь нь дэмжсэн тул дээрх Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Г.Занданшатар дарга эцсийн найруулгыг уншиж танилцуулснаар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.

 
 
 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.191.68) 2021 оны 04 сарын 23

Хамгийн инээдэмтэй бас гутамшигтай нь Байнгын хорооны болон УИХ-ын хуралдаан дээр МАН-аас сонгогдсон гишүүдийн баяр хөөрөө нууж чадалгүй өнөөгийн Ерөнхийлөгч дайрч басамжлан тохуурхаж байлаа. Байнгын хорооны дарга Бямбацогт, Мөнх-Оргил, хэлгүй байсан Сандаг-Очир гэх мэтэээс өгсүүлээд. Уг нь УИХ-ын гишүүн алиаваа зүйлийн зөв буруу, гарах үр дагаварыг бодмоор юм,

1  |  1
ZOCHIN(180.150.83.228) 2021 оны 04 сарын 22

TANAI SAIT L IH BAYRLAJ BGAA BIZDEE..UMHII AVILGACHID.

0  |  1
Зочин(103.229.122.252) 2021 оны 04 сарын 22

МАН одоо огцорч тарах хэрэгтэй дээ

0  |  1
I(202.126.90.23) 2021 оны 04 сарын 22

Jenko zailj dald orloo bravo

1  |  1
УБ иргэд (66.181.161.8) 2021 оны 04 сарын 22

Very good

1  |  0
Top