Яг одоо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра нарын албаны хүмүүстэй цахим уулзалт хийж байна.
Цар тахлын эсрэг авч буй хариу арга хэмжээ, цаашлан тогтвортой хөгжилд хүрэх Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтыг НҮБ байнга дэмжин ажиллаж ирснийг суурин төлөөлөгч яриандаа дурьдлаа.
Монгол Улсын Шадар сайд болон Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра хамтран удирдах Коронавируст халдварын цар тахлын хариу арга хэмжээний үеийн нэгдсэн зохицуулалтын багийг байгуулах саналын дагуу "Ковид-19"ийн нөхцөл байдлыг хянаж ажиглан, улмаар зөв шийдвэрийг аль ч түвшинд (өрхийн, бизнес эрхлэгчид, засгийн газар болон олон улсын байгууллагуудын түвшинд) гаргахад зориулан НҮБ-аас "КОВИД-19 үеийн Монгол Улсын нөхцөл байдал" гэсэн вебсайтыг боловсруулсан байна.
Энэхүү сайт нь /http://covidmongolia.mn// Монгол Улс дах Ковидын нөхцөл байдлыг шууд цаг алдалгүй хянах боломжийг бүрдүүлэх бөгөөд ард иргэд болон бизнес эрхлэгчдэд үзүүлэх нийгэм эдийн засгийн нөлөөллийг хянах зорилготой юм.
Түүнчлэн иргэд, бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийг онлайн судалгаагаар авч харуулахаас гадна албан ёсны статистик мэдээлэл, бараа бүтээгдэхүүний үнэ, иргэдийн шилжилт хөдөлгөөн, хэвлэл мэдээллийн тойм, түүнчлэн засгийн газрын гол шийдвэрүүд, Ковид-тэй холбоотой төр, хувийн хэвшлийн тусламж, хандивын талаархи мэдээлэл зэргийг нэг дор харах боломжийг олгож байгаа юм.
Энэ нь Монгол улс дахь Ковид-19-ийн нөхцөл байдалтай холбоотой бүхий л мэдээллийг оруулж нэг цонхны үйлчилгээ мэтээр ажиллахыг зорьсон бөгөөд НҮБ-ын агентлагуудаас хэрэгжүүлсэн судалгаа болон тэдгээрийн холбоос, НҮБ-ын нийгэм, эдийн засгийн хариу арга хэмжээний төлөвлөгөөн дэх судалгаанууд мөн багтсан аж.
Мөн тус вэбсайтад Үндэсний статистикийн хороо, Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, олон улсын санхүүгийн байгууллагууд, иргэний нийгэм болон бусад байгууллагуудаас нийтэлсэн Ковид-19 талаарх тайлангуудыг оруулсан байна.
Монгол Улс дахь НҮБ нь УОК-ийн Эрсдлийн мэдээлэл, харилцаа холбооны багийн ажлыг дэмжиж, нийгмийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор харилцаа холбооны сувгуудаар дамжуулан хүргэх мэдээлэл, контент үүсгэх техник технологийн дэмжлэг үзүүлж ажиллаж байгаад таларсханаа Шадар сайд цахим уулзалтаар илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ene. Battylga. Bolowcrol Baga. Ene Tom. Alban. Tushaald. Oyun. Canaa. Ukhaan Bolon. Bie. Ni. Bagdaad Balchirdaad. Bna. Heg. Tsag. Minutiin. Emne. Bolobch. Calamari bna