Хөл хориог шийдэх Засгийн газрын хурал 14:00 цагт болно

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 23

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 14:00 цагт товлогдсон байна.

Хуралдаанаар хөл хориог тавдугаар сарын 7-ны өдрийг хүртэл сунгах эсэхийг хэлэлцэх юм. Засгийн газар өнөөдөр ЭМЯ, УОК-ын санал, шийдвэрийг баталгаажуулан шийдвэл нийтдээ 28 хоногийн хугацаанд хатуу хөл хорио үргэлжлэх юм.

Сануулахад, Улсын Онцгой комиссын нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн яамнаас гаргасан саналыг дэмжин, хатуу хөл хориог тавдугаар сарын 7-ны өдрийг хүртэл сунгах саналыг Засгийн газарт хүргүүлээд байна. 

Засгийн газраас энэ сарын 10-25-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, шийдвэрлэсэн. Хөл хорио 13 дахь хоногтоо үргэлжилж буй ч коронавируст тархалтын дэгдэлт болоод нас баралт улам нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

ЭМЯ-ны зүгээс тархалтын идэвхжилтийг бууруулахын тулд дахин 14 хоног хязгаарлалт хийх нь зөв гэсэн саналыг тооцоолол үндэслэлтэйгээр танилцуулж буй юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(192.82.84.64) 2025 оны 03 сарын 13

sungasan ni deer shu

1  |  0
Top