ХҮН-ын удирдлагыг хууль бусаар авсан Б.Найдалаа, Д.Доржханд нарыг шалгуулна гэж тус намыг үүсгэн байгуулагчдын нэг С.Зоригтбаатар нар мэдээлэл хийлээ.
Тэд дараах шаардлагыг хууль, хяналтын байгууллагад хүргүүлж байгаа аж.
"Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсэгт “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ” гэж заасан байдаг. Гэвч Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-ын удирдлагыг хууль бусаар авсан Бадрахын Найдалаа, Тогмидын Доржханд тэргүүтэй хүмүүс нийгэм, төрийн аюулгүй байдлыг алдагдуулж, хуулийг удаа дараа зөрчиж, хуурамч баримт бичиг бүрдүүлэн, Улсын Дээд шүүхэд намын даргаар ээлжлэн бүртгэгдсээр байгаа ёс зүйгүй, хууль бус үзэгдэл 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үеэс эхлэн өдийг хүртэлх хугацаанд өрнөсөн" гэж тэд байр сууриа илэрхийлэв.
С.Зоригтбаатар нар дараах үндэслэлүүдийг танилцуулав.
Нэг. ХҮН намын удирдлагыг хууль бусаар авсан нь
ХҮН намын одоогийн удирдлагаар бүртгэгдээд буй Т. Доржханд, Б. Найдалаа, Д. Гантулга нар тус намын удирдлагыг хуурамч баримт бичиг үйлдэх замаар авч, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд бүртгүүлснийг нотлох баримтууд:
Ийнхүү хууль бус аргаар намын удирдлагыг авсан байдлыг шалган тогтооход хүндрэлтэй байдлыг цаг хугацаа болон халдашгүй байдлын хувьд бий болгож, цэвэршүүлэн угааж буй мэтээр Б. Найдалаагаас намын даргын албан тушаал Т. Доржхандад шилжин, улмаар 2017 оны хууль бус бүртгэлд үндэслэсэн хоёр дахь удаагийн хууль бус бүртгэлийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр (Ардчилсан намын удирдлага, дүрэмтэй холбоотой хүсэлтүүдийг хэлэлцэж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн өдөр) хийлгэсэн нь мөн Улсын Дээд шүүхийн цахим хуудаст тавигджээ.
Хоёр. Хууль бус бүртгэлд үндэслэн сонгуульд оролцож УИХ-ын гишүүнээр сонгогдсон, Үндэсний аюулгүй байдлын тогтолцоонд нэвтрэн орсон талаар:
Т. Доржханд нар Б. Найдалааг ХҮН намын даргаар сонгож батлах тухай №03 дугаар хурлын тогтоол гэх хуурамч баримтыг 2017 оны 05 дугаар сарын 24-ны өдөр үйлдэж, өөрсдийн үүсгэсэн Намын төв хорооны гишүүдийн нэрийг ашиглан улс төрийн намын удирдлагыг хууль бусаар авсныхаа дараагаар УИХ-ын болон орон нутгийн сонгуульд оролцсон үйл ажиллагаа нь бусад иргэд, улс төрийн хүчин ардчилсан ёсоор сонгуульд шударгаар өрсөлдөн сонгогдох эрхийг нь бүдүүлгээр зөрчиж, хууль бусаар санал хуваасан төдийгүй:
Цаашилбал, Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, төрийн тэргүүн, Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд ч мөн адил улс төрийн намын удирдлагыг хууль бус аргаар, хуурамч баримт бичиг үйлдэн ашиглах замаар олж авсан бүлэг этгээдүүд өрсөлдөгч нэр дэвшүүлэх нь улс төрийн тогтворгүй байдлыг бий болгож цаашилбал улс оронд бослого, үймээн, олон нийтийг хамарсан эсэргүүцэл, мөргөлдөөн үүсэх эрсдэлийг нөхцөлдүүлсэн байна.
Гурав. Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим улс төрийн намын бүртгэлийг хөтлөх явуулж буй үйл ажиллагаа
ХҮН намын даргаар хууль ёсоор бүртгэгдсэн байсан С. Боргил дээрх нөхцөл байдлыг тухайн үед тодорхой дурдаж, Улсын Дээд шүүхэд хандан өргөдөл гаргаж байсан боловч түүний өргөдөлд дурдсан дөрвөн үндэслэлийг бүрэн дүүрэн судалж нягтлахгүйгээр, түүнчлэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр, Б. Найдалааг дээрх “…2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Намын төв хорооны хурлын тогтоолууд, хуралдааны тэмдэглэл, гишүүдийн ирц зэрэг холбогдох бусад баримтыг үндэслэн” бүртгэсэн гэсэн хариуг шүүгч Х. Эрдэнэсувд №3/2450 дугаар албан бичгээр өгсөн.
Улсын Дээд шүүх ямар тохиолдолд дотоод маргаантай асуудлаа шийдвэрлэснийх нь дараа бүртгэлийг хийх шаардлага тавьж, ямар тохиолдолд энэхүү шаардлага нь бүрэн хэрэгжиж үйлчлэхгүй байгаа нь тунгалаг бус, намуудын гишүүд, удирдлагад байгаа хүмүүст харилцан адилгүй байдлаар алагчлан хандаж буй мэт эргэлзээ, хардлага төрүүлэхээр байгаа тул улс төрийн намын бүртгэлийг хөтлөх үйл ажиллагааг цаашид илүү тунгалаг тодорхой, ил тод, зохицуулалттай болгох чиглэлд бодлогын түвшинд анхаарч ажиллах, шаардагдах зөвлөмжийг гаргаж өгөхийг хүсье.
Дөрөв. Тагнуулын ерөнхий газрын дарга УИХ-ын гишүүн Т. Доржхандад 2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийн үеэр эрх мэдлээ хэтрүүлэн дэмжлэг үзүүлсэн эсэх асуудал:
Тагнуулын ерөнхий газрын дарга УИХ-ын гишүүн Т. Доржхандад хандан 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ХҮН намын тамганы асуудлаар хариу хүргүүлсэн албан бичгийн хууль зүй, улс төрийн үр дагавар нь онцгой анхаарал татсан.
ХЗДХС-ын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/216 тушаалын хавсралтаар батлагдсан “Тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”-д зааснаар тамга тэмдгийн лавлагаа мэдээлэл гаргаж өгөх ажил, чиг үүрэг нь улсын бүртгэлийн байгууллагын эрх хэмжээ байхаар тусгайлан зохицуулсан байхад, Тагнуулын ерөнхий газрын дарга уг үүргийг гүйцэтгэж УИХ-ын гишүүн Т. Доржхандад хариу өгснийг шууд үндэслэл болгон Нийслэл дэх Захиргааны хэргийн хэргийн шүүхийн шүүгч А. Насандэлгэр ХҮН-ын нэр дэвшигчдийг орон нутгийн сонгуульд оролцуулахаар бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсэн захирамжаа өөрөө дахин хянаж, илт үндэслэл муутай болсон хэмээн үзэж сонгуульд оролцуулах бололцоог олгосон.
Энэ утгаараа, Тагнуулын ерөнхий газрын дарга өөрийн эрх хэмжээ, чиг үүрэгт хамаарахгүй асуудал болох тамга, тэмдгийн талаар лавлагаа, мэдээллийг гаргаж өгөх замаар ХҮН-ын хууль бус удирдлагад улс төрийн дэмжлэг үзүүлсэн, давуу байдал олгосон, эрх мэдлээ хэтрүүлсэн эсэх асуудал хардлага, сэрдлэг бий болгож байна. Зүй нь, тагнуулын байгууллага ХҮН-ын хууль бус удирдлагын явуулж буй, дээр дурдсан аливаа асуудлаар хамгийн сэрэмжтэй хандаж, үндэсний аюулгүй байдлын тогтолцоонд хуурамч баримт бичиг үйлдэн ашиглах замаар нэвтэрсэн улс төрийн тоглогчдын үйл ажиллагаа, аюул заналыг хянан хамгаалах үүргийг хэрэгжүүлэх ёстой билээ. /Тагнуулын ерөнхий газрын дарга асан Д. Гэрэл нь Т. Доржхандтай нэгдмэл сонирхолтой компанид зөвлөгөө өгч байсан, мөн ХҮН намын хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан зэрэг хувийн холбоо харилцаатай гэх албан бус мэдээллээс үүдэж тухайн байгууллага дахь түүний шахалт, нөлөөлөлд хэрэгжсэн байж болзошгүй гэх хардлага бий./
ХҮРГҮҮЛЖ БУЙ ШААРДЛАГА
Сэтгэгдэл ( 9 )
Энэ нөхөрийг Үйлдвэрчний Эвлэлд байхын мэдэх юм бна. Ганбаатарын цүнх баригч бсан. Одоо юун ХҮН нам бэ?! энэ намд үзэл бодол, итгэл үнэмшил тэс өөр нөхөн шдээ. Тоон доторх Үсэг бхгүй юу.
Хэн ч биш байж ичихгүй зурагаа юун том тавидаг юм бэ Ерөнхийлөгчид нэр дэвшээд байгаа юмуу хаашаа юм
энэ Зоригтбаатар босоо Ганбаагийн цүнх баригч байсан хэдийдээ нам мэддэг болоо вэ Багш ГАМБАА гийн шавь мөндөө хэрүүл тэмцэл нам эвсэл бутаргах албан тушаал горьдох Ийм л нөхөд нам гэхэээр үнэхээр бусад намуудад итгэх итгэл даанч алгадаа
ямар юмны гар хөл юм болдоо
энэ доржханд гэдэг нөхөр төрийн хүний ёс зүйгүй төр түмнээ хүндэтгэдэггүй сонин товариш юмаа. их хурлын нээлтэнд ямархуу юм ирлээ. саяхан юу болов. ард түмэн сонгож болсон юм эргүүлэн татах нь зүйтэй дээ. харин нөхөн сонгууль явуулахгүй байх хэрэгтэй. нөгөө согтуу машин унаад осол аваар хийсэн нөхөр эд нарыг эргүүлэн татаад энэ маягаар хэдэн хүн энэ парламентд үлдэх болдоо
Харваас бүтэхгүй нөхөр тэгж л таарна. Ийм юмнуудыг Их хуралд сонгож байдаг толгой нь эргэсэн хүмүүс юмаа бид ч
Одоо ҮАБЗ хуралдаж чадахгүй хэдэн сар болсоон. Доржхандын асуудлыг бүрч хэлэлцэхгүй нь тодорхой.МАН-ын халаасны хүн
ХОЛ ОЧИЖ ХУЦАА
Hun bol MAN-iin hhuheldei