УИХ-ын чуулганы өчигдөр (2021.04.22)-ийн нэгдсэн хуралдааны үеэр нэр бүхий гишүүд УИХ-ын гишүүн Ц.Туваан АНУ-ын Лобби бүлэгтэй 50 мянган ам.долларын гэрээ байгуулсан тухай асуудлыг хөндсөн.
Энэ талаар өнөөдөр (2021.04.23) УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Г.Дамдинням нар мэдээлэл хийлээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Г.ДАМДИННЯМ:
-Хаана ч, юу ч нууж болдоггүй болсон нь ардчилсан улсын нэг сайхан зүйл. Ил тод байдал гэдгийн хүчийг иргэд, улстөрчид харж байна. Дэлхийн мэдээллийн уурхай болчихсон байгаа үед ийм гэрээ байхгүй гэж чуулганы хуралдаан дээр хэлж болохгүй. АНУ-ын лобби компаниудын гэрээ, хэлэлцээрийг албан ёсоор бүртгэдэг бүртгэлийн системд албан ёсны бичиг баримт л бүртгэгддэг. Энэ гэрээ бол бодитой, баталгаатай хийгдсэн гэсэн үг. Хоёрдугаарт, гэрээнд хэн гарын үсэг зурсан бэ гэдгийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох шаардлагатай. Бид ардчилсан тогтолцоогоо өөрөө өөрсдөө хийх ёстой. Хэн нэгний оролцоогүйгээр бид сонгуулиа хийдэг байх хэрэгтэй. Цэргийн дэглэмтэй зэрэг улс орнуудад зөвлөгөө өгч, тархи угаалт хийдэг лобби бүлгийг хөлслөх гэж байгаа нь манай ардчиллын дархлаанд асар сөргөөр нөлөөлнө. 2008 оны долдугаар сарын 1-ний түүхэн хар өдрийн үйл явдалд гаднын улсын оролцоо орсон эсэхийг одоогоор тогтоож чадаагүй. Ардчиллын дархлааг хамгаалахад АНУ-ын хөлсний лобби компанитай Монголын улс төрийн томоохон нам гарын үсэг зурсан нь маш ноцтой асуудал.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХ-ОРГИЛ:
-Би энэ мэдээг сонсоод хувь хүнийхээ хувьд цочирдсон. Яагаад гэхээр Монголын АН АНУ-ын лобби бүлэгтэй Ерөнхийлөгчийн сонгуулиар хоёр сарын хугацаанд хамтран ажиллах 50 мянган ам.долларын гэрээ хийсэн гэсэн мэдээ тавигдсан. 2008 оны долдугаар сарын 1-нээс хойш Монголын улс төрийн намын гол гол хүчнүүдийн хооронд бичигдээгүй хууль болсон аман тохиролцоо явж ирсэн. Тэр нь “Сонгуулийн үеэр гадаад, дотоодын дэмжлэг туслалцаа авахаа больё. Сонгуулиа өөрсдөө хийж байя” гэсэн тохиролцоо байсан. Энэ тохиролцоо энэ гэрээгээр эвдэгдээд, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилчилгааны үед хоёр сарын хугацаатай гэрээ байгуулсан байна. Бид уг нь аймшигтай бөгөөд аюултай түүхийг давж гарч ирсэн ард түмэн. Монголчууд бид улс төрийн эрх мэдлийн төлөө хоорондоо тэмцэлддэг, муудахаар гаднынхны хүч дэмжлэг туслалцааг дулдуйддаг, татаж оролцуулдаг, үүнээсээ болж эх орныхоо тусгаар тогтнолыг алддаг XX зууныг даваад гарсан учраас улс төрийн намуудын хооронд ийм аман тохиролцоо байсан. Гэтэл энэ зөрчигдсөнд харамсаж байна.
АНУ-ын Гадаадын лобби бүртгэлийн тухай 1938 оны хуулиар гадаадын аль нэг байгууллага, улс төрийн хүчний өмнөөс лобби хийх бол вэб сайтад бүртгүүлдэг. Ингэж бүртгүүлэхдээ гэрээгээ хавсаргадаг. Түүнийг АНУ-ын Хууль зүйн яам бүртгэдэг. АНУ-ын Хууль зүйн яамны Үндэсний аюулгүй байдлын газар буюу Сөрөх тагнуулын хэлтсийн хөтөлдөг вэб сайт дээр энэ гэрээ гарч ирсэн. Өчигдөр Ц.Туваан гишүүнээс асуухад “Энэ талаар мэдэхгүй, манай нам гэрээ байгуулаагүй” гээд байгаа юм. Би Ц.Туваан гишүүнд итгэж байна. Гэхдээ Ц.Тувааны өмнөөс хэн гарын үсэг зурчихав аа. Америкчууд Монголын Ардчилсан намын өмнөөс өөрөө өөрсдөө гарын үсэг зураад, 50 мянган ам.долларын гэрээ байгуулахгүй нь тодорхой. Мөн гэрээний зорилго нь их ойлгомжгүй байгаа юм. Монголын АН-ын нэрийн өмнөөс Монголын ардчилал, тусгаар тогтнолыг дэмжих зорилготой гэсэн гэрээ байгуулсан.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХЦЭЦЭГ:
-АНУ-ын хуулийн дагуу бүх лобби компанитай хийсэн гэрээг ил болгодог. Энэ вэб сайт руу ороод харахаар авлигын сүлжээнд холбогдсон улс төрийн албан хаагчид АНУ-ын лобби компаниудыг хөлслөн, хууль зүйн болон бусад дэмжлэг авсан талаар маш олон баримт ил болгосон байдаг юм байна. Тухайлбал, 2021 оны хоёрдугаар сарын 1-нд Монголын улстөрч, уул уурхайн авлигын холбоотой лобби бүлэг хөлсөллөө гэсэн гэрээ тавьсан байгаа юм. Мөн Мьянмарт төрийн эргэлт хийгээд байгаа цэргийнхний хоёр сая ам.долларын гэрээг тавьсан байна.
АН-тай хийсэн 50 мянган ам.долларын гэрээ улс төрийн зорилготой. Зөвхөн 50 мянган ам.доллараар зогсохгүй хэвлэл мэдээллийн салбарт хийсэн үйлчилгээний төлөө 100 мянгаас доошгүй төлбөр орж ирвэл ажлын гурав хоногийн дотор шилжүүлэх ёстой гэсэн байна. Үүнээс гадна энэ гэрээнд маш их мөнгөний дүнг тусгасан байна. Намын санхүүжилт олон нийтэд ил тод байх ёстой. АН Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж асар өндөр мөнгөн дүнгээр лобби бүлэгтэй гэрээ байгуулсан. Энэ нь улс төрийн хувьд ч, тэр тусгаар улсын хувьд ч тэр Монгол Улсын дотоод хэрэгт оролцож байгаа хэлбэр учраас МАН санаа зовниж байна. Уг асуудлаар АН албан ёсны байр сууриа илэрхийлэх ёстой.
Сэтгэгдэл ( 13 )
Энэ Ардчиллын нэр барьсан харгис этгээдүүд Монголыг сөнөөхнээ. 2008.07.01-нд яалаа, эцэст нь 5 хүн алчихаад бурууг цагдаагийн дарга нар руу чихээд ялаас зугтсан, бүр давраад МАН руу чихдэг болж. Өнөөдөр болохоор Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болгохгүй гэж Баттулгаасаа эхлээд дээр дооргүй хууль бус ажиллагаа явуулж элэг барьж байна. ГАДНЫ ХҮЧИНТЭЙ СОНГУУЛЬД НӨЛӨӨЛӨХ ГЭРЭЭ ХИЙСЭН НЬ БУЛТАХ АРГАГҮЙ БАТАЛГААТАЙ ЯЛТ ҮЙЛДЭЛ БОЛЖЭЭ. ЭНЭ БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧ ОГЦРОХ, АН ТАРАХ ХОЙШЛУУЛШГҮЙ ШАЛТГААН БОЛЖЭЭ
Энэ Ардчиллын нэр барьсан харгис этгээдүүд Монголыг сөнөөхнээ. 2008.07.01-нд яалаа, эцэст нь 5 хүн алчихаад бурууг цагдаагийн дарга нар руу чихээд ялаас зугтсан, бүр давраад МАН руу чихдэг болж. Өнөөдөр болохоор Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болгохгүй гэж Баттулгаасаа эхлээд дээр дооргүй хууль бус ажиллагаа явуулж элэг барьж байна. ГАДНЫ ХҮЧИНТЭЙ СОНГУУЛЬД НӨЛӨӨЛӨХ ГЭРЭЭ ХИЙСЭН НЬ БУЛТАХ АРГАГҮЙ БАТАЛГААТАЙ ЯЛТ ҮЙЛДЭЛ БAЙНА.. ЭНЭ БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧ ОГЦРОХ, АН ТАРАХ ХОЙШЛУУЛШГҮЙ ШАЛТГААН БОЛЖЭЭ
Коммунистууд Монголд ноёрхоод ирж байгаа ийм аюултай цаг үед Ардчилсан ололтыг хамгаалах нь зөв л үйлдэл болсон байншт. Мөнх -Оргил гэмгүй 5 хүнийг буудаж алах тушаал гардан өгч байсан жинхэнэ Коммунист шүү дээ
Энэ үнэн бол ноцтой юм байна даа, Туваан биш бол өмнөөс нь гарын үсэг зурцан хүн нь хэн юм болоо? Нөгөө АН-ын Цогтгэрэл нь юм болов уу? Яадаг ч байсан их мөнгөөр ард түмний тархийг угаах гээд гэрээлцэн байна даа
Мөнх Оргил хуурамч бичиг чадамгай үйлдээд гүтгэж бна. Тамгагүй, гарын үсэг хуурамч байна шүү дээ. Та нар гүтгэж сурсан байх нээ. Харж л байя.
0 минутын өмнө\nАм тохиролцоотой гээд байх юм!? Яаж ч бодосон улс үндэстний эрх чөлөө тусгаар тогтнолтой холбоотой чухал асуудалд гадны хүмүүс байгууллага оролцоно гэдэг байж болшгүй бөгөөд гэмт хэрэг гэж үзэж байна!? Үнэндээ санал хураалтад хуурамч үнэмлэхээр гадны хүн санал өгөхтэй адилтгаж болно гэж үзэж байна!?\n
0 минутын өмнө\nАм тохиролцоотой гээд байх юм!? Яаж ч бодосон улс үндэстний эрх чөлөө тусгаар тогтнолтой холбоотой чухал асуудалд гадны хүмүүс байгууллага оролцоно гэдэг байж болшгүй бөгөөд гэмт хэрэг гэж үзэж байна!? Үнэндээ санал хураалтад хуурамч үнэмлэхээр гадны хүн санал өгөхтэй адилтгаж болно гэж үзэж байна!?\n
0 минутын өмнө\nАм тохиролцоотой гээд байх юм!? Яаж ч бодосон улс үндэстний эрх чөлөө тусгаар тогтнолтой холбоотой чухал асуудалд гадны хүмүүс байгууллага оролцоно гэдэг байж болшгүй бөгөөд гэмт хэрэг гэж үзэж байна!? Үнэндээ санал хураалтад хуурамч үнэмлэхээр гадны хүн санал өгөхтэй адилтгаж болно гэж үзэж байна!?\n
2008 оны 7 сарын 1 д 5 сайхан залууг буудаж алж олон хүнийг тахир дутуу бологсон Мөнх ориглоос ял асууж шоронд хийж монголчууд сэтгэл амар амаглан байх болно
Сонгууль луйварддаг гэмт бүлэглэл МАНын гишүүн МөнхОргил 2008 онд сонгуулийн дараа 7 сарын 1 нд 5 сайхан залууг буудан алж байсныг эргэн санацгаа. Үүнийг таслан зогсоохоор лобби бүлэг байтугай олон улсын экспертүүдийг татан оролцуулж коммунистуудын булхайг илчлэх ёстой. Юу ч болоогүй юм шиг яаж хуцаж чадаж байнаа МАН ынхаан?
Ардчилсан оронд сонгууль хийхэд иймэрхүү зөвлөгөө өгдөг авдаг зүйл байдаг байлгүй дээ. Ардчиллын өлгий орны хуулийн фирм ямар ч байлаа гэсэн ялагдахаараа хүн буудаж болохгүй шүү гэж наад зах нь зөвлөх байлгүй дээ. Манайхан 2008 онд МАН сонгууль луйвардаад үймээн гарахад яах учраа олохгүй бөөн юм болоо биз дээ. Тэр үеийн Хууль Зүйн сайд Ц.Мөнхоргил гэх коммунист з####уу ямар ч байсан 7 хүний амь үрсэн. Хариуцлага хүлээх нь байтугай удаа дараа УИХ -д сонгогдоод ард түмнээрээ даажигнаад МАНАНТААД л сууж байна. МАН тарах цаг хэдийнэ болсон.
50 ногоон мөнгө шууд төлчих хүн хэн байгаа бол
50 ногоон мөнгө шууд төлчих хүн хэн байгаа бол