Коронавируст цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч, Монгол Улс 86 иргэнээ алдаад буй амаргүй энэ цаг үед улс төрийн тогоо Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан буцалж байна. Эрэмбэлж харвал, энэ улс орны иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хамгийн эхний асуудал байх ёстой. Гэвч улстөрчид, бүлэглэлүүдийн хувьд эрх мэдэл хамгийн чухал гэдгийг өрнөж буй үйл явдлууд батлан харуулсаар.
Тухайлбал, “Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан гадны лобби компанитай Ардчилсан нам гэрээ байгуулжээ” гэх мэдээллийн үнэн учир тайлагдаж, “Хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур” нь өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулга болохыг хэвлэлүүд баримттайгаар бичиж, нийтэлж эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Вашингтонд төвтэй лобби фирмтэй хамтарч, төлбөртэй хэвлэлийн мэдээ түгээдэг компанийг хөлслөн, Монголын улс төрд өрнөж буй үйл явцын эсрэг буюу маргаашийн эрх мэдлийг олж авахын төлөөх худал хуурмаг мэдээллийг уншигчдын итгэлийг алдсан, найдваргүй сайтуудад байршуулан, цацалт хийлгүүлж байсныг баримтууд харуулж байна.
Ерөнхийлөгч болон түүний хамтран зүтгэгчид “DCI” группт захиалга өгч хамтран ажиллаж буйг харуулах баримтууд АНУ-ын Хууль зүйн яамны албан ёсны веб сайт дахь цахим архивын хэсэгт нээлттэй байгаа юм. АНУ-д төвтэй “DCI” лобби фирмийн ажилтан Райн Грилло өөрийн илгээсэн и-мэйлдээ “Манай фирмийн хамтран ажиллагч Ерөнхийлөгч Баттулга” гэхчлэн бичсэн байна.
Тэрбээр өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийг дахин нэр дэвшүүлэхгүй байх нь зөв гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ-аар хэлэлцсэн үйл явдлын талаар захиалгат мэдээ, мэдээллийг сэтгүүлчдэд илгээхдээ “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөх гэж байна” илтэд худлаа мэдээллийг өгчээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай шууд холбогдож ярилцах боломжийг санал болгосон байна.
Тухайлбал, “Вашингтон пост” сонинд сурвалжилга бэлддэг Москвагийн Изабель Хуршудян гэх сэтгүүлчид илгээсэн и-мэйлдээ “Украйн, Навальныйг тойрсон асуудлаас үүдэн зав муутай байгаа байх, гэвч Монголд өрнөж буй үйл явдал таны эсвэл “Вашингтон пост” дахь бусад ажилтнуудын сонирхлыг татаж магадгүй гээд бичиж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгыг манай байгууллага АНУд төлөөлдөг бөгөөд олонхыг бүрдүүлэгч МАН зургаадугаар сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж, сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлын талаар хэлэлцэх маргаашийн парламентын хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн нам бойкотлох болсноо зарласан. Тус өөрчлөлт нь МАН-д ашигтай бөгөөд Ерөнхийлөгч дахин сонгогдох эрхгүй болох юм” гэхчлэн бичжээ.
Ерөнхийлөгчийн талаас Америкийн “DCI” фирмтэй гэрээ байгуулахдаа 50 мянган доллараар гарын үсэг зурсан бол гэрээний нэг чухал заалт “Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг худалдан авах” гэж байна. Үүнд хэвлэл, мэдээллээр өөрсдийн хүссэн мэдээллийг гаргах харилцааг тус фирм Захиалагчийг бүрэн төлөөлөн хийх бөгөөд 100 мянган доллар хүртэлх төлбөрийг 10 хоногийн дотор шилжүүлэх шаардлагатай гэжээ. Мөн 100 мянган доллараас дээшхи үнийн дүнтэй хэвлэл, мэдээллийн зардлыг гурав хоногийн дотор шилжүүлнэ гэж заасан байгаа нь асар өндөр төлбөрийг, түргэн шуурхай гаргаж өгч байхаар зөвшөөрчээ. Ийнхүү төлбөрөө төлж олон улсын хэвлэлээр “хүссэн дуугаа захиалан” улс, эх орноо зориудаар муухай харагдуулах үйл ажиллагаагаа гэрээгээр албажуулсан байна.
Тодотгоход, “DCI” фирм нь 1996 онд Вашингтонд байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлжээ. Улс төрийн лобби, бохир кампанит ажил хийдгээрээ АНУ төдийгүй дэлхий дахинаа танигдсан компани юм. Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль болон кампанит ажлуудад олон удаа ажилласан байна. Тухайлбал, Доналд Трампын 2016 оны сонгуульд Кэмбриж Аналитика болон Оросуудтай хамтран ажиллажээ. Мөн Мьянмарын сонгуульд 384 мянган долларын гэрээ байгуулан ажиллаж байсан төдийгүй Мьянмарын цэргийн дэглэм тогтоогчидтой ажиллаж байсан нь Нью-Йорк Таймс, Атлантик зэрэг Америкийн томоохон хэвлэлүүдээр дуулиан тарьж байсан юм. Энэ асуудлаасаа болж АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас өрсөлдөх сунгаанд Жон Мэккэйний зөвлөхөөр томилогдоод байсан “DCI”-ийн үүсгэн байгуулагч Дуг Гүүдеэр гэх хүн нь уг ажлаасаа халагдаж байв.Манай Ардчилсан нам болон Х.Баттулгатай холбоотой мэдээллийг “DCI” фирмийн Дэд ерөнхийлөгч Кэвин Ивэрс болон ахлах ажилтан Райн Грилло, төслийн зохицуулагч Ребэкка Невилл зэрэг хүмүүс хариуцан олон улсын хэвлэлүүдэд түгээх ажлыг хийсэн нь удаа дараагийн и-мэйлүүдээс харагдлаа.
Yahoo зэрэг уншигчдад танил болсон сайтууд тэдний гаргасан мэдээллийг төлбөртэй хэсэгтээ нийтэлсэн бөгөөд нийтлэлийн төгсгөлд уг мэдээллийн эх сурвалж хэмээн өөр холбоосуудыг зааж өгсөн байгаа.
Тухайн холбоосоор нэвтэрвэл “PR Distribution” гэх төлбөртэйгээр хэвлэлийн мэдээ түгээдэг агентлагийн вэб сайт бий. Улмаар “Монгол Улсын Ерөнхийлөгч ардчилал, бүрэн эрхэт байдлаа хамгаалах яаралтай алхам хийлээ” гэх гарчигтай хэвлэлийн мэдээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргуулсан төдийгүй харилцах хэсэгт Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн алба гэдгийг бичжээ.
Мөн “Энэхүү хэвлэлийн мэдээ нь захиалагчийн бэлтгэсэн нийтлэл бөгөөд агуулгын хувьд “PR Distribution” болон үүнийг нийтэлсэн бусад редакцын агуулгатай хамааралгүй болно... Уг материалыг Монголын Ардчилсан намыг төлөөлж “DCI” фирм түгээж байна” гэхчлэн тодотгосон байна.
Тухайн мэдээллүүдэд Монголын ардчилал, бүрэн эрхэт байдал аюулд орсныг аврах хүн нь Х.Баттулга. Тэр бол 1990 онд Зөвлөлтийн систем задран унасны дараа тайван замаар ардчиллыг авчрах үйл хэрэгт оролцсон МоАХ-ын үүсгэн байгуулагч, Ардчилсан намын шанг татсан, 20 жил парламентад ажилласан улстөрч гэхчлэн магтан сайшаасан агуулгатай.
Гадны хэвлэлүүдээр ийнхүү Монголын аврагч хэмээн өөрийгөө бичүүлж буй Х.Баттулга үнэн хэрэгтээ улсынхаа эрх ашгийн эсрэг үйлдэл хийж буйг цаг хугацаа баримттай харуулж байна.
Сэтгэгдэл ( 30 )
УИХ-ын гишүүн Ц.Туваан “Тэр сошиалд яригдаад байгаа зүйлс дээр гэрээ байгуулагч дээр миний овог буруу, гарын үсэг нь О.Цогтгэрэлийн хуурамч гарын үсэг байгаа нь харагдсан. Ерөнхийлөгч, МАН-ыг тараах захирамж гаргасантай холбоотойгоор, эсрэгээр нь буруутай харагдуулах гэсэн оролдлого гэж ойлгож байгаа. Ямар ч ийм гэрээ байгуулаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэв.
Энийг МАН ыхан ч зориудаар тэгж хийсэн байхыг үгүйсгэхгүй ...Энэ бол санаатай санаатай нэгнээ унагах бохир улс төрийн зориуд хийсэн бохир харлуулах технологи ш дээ
Женко өөрийнхөө эрх ашиг, эрх мэдлийн төлөө гаднын хэвлэл мэдээллийг ашиглаж улсаа муухай харагдуулж болохгүй л дээ ЯМАР ИХ ШУНАЛ ВЭ!!!
Монгол хүн болж төрсөн нэгч хүн өлсөж цангахгүй байх ёстой баттулга та ерөнхийлөгч хүрэлсүх та гишүүн нараа цэвэрлэгч насан ордны хамгаалагч гээд ажил хийж цалин авч буй адил хотод шавалдсан энэ олон хүнээ монгол нутагт тархан суурьшуулж төрийн нэгдсэн зөв бодлого тодорхойлж жишээнь сонгуулиар амалсан мөрийн хөтөлбөртөө тусгасан махны үйлдвэрүүдээ бариул.
Улс орон дотроо эвтэй байж чадахгүйнүү.хааяа нийслэлдээ ирхэд сайхан залуус архичин болсныг өвлийн тэсгимд яажтолгой хорогд дог юм бол гээд нүдэнд содон харагдахч сэтгэлд харуусал төрүүлдэ г олон гаж зүйлийг төр засагнь ямар нэг шийдэлгүйл юмдаа гэж бодогддог юмаа.
Төрөө дээдэлдэг ард түмэн төрийн түшээдээ хараахын шалтгаан юусан.түмэн олны нэг хэсэг ажилгүй орлогогүй төрөөс мөнгө нэхэхнь ай юуны шалтгаан бэ
Төр түвшин түмэн олон нь эрүүл саруул хөдөлмөрч байгааса \n\n\n Төр түвшин түмэн олон эрүүл саруул байгаасай.эгэл малчин ард биднээс элдвийн ааш аяг гардаггүй юмаа.эрхэм түшээдээс их буруу бөгөөд бусармаг зүйл гардаг юмсануудаа.олон намтай байснаас олон үйлдвэртэй байвал ажилтай орлоготой хийж бүтээдэг байвал улс орон хөгжих буйза.\n\n\n .түшэ
муухай монгол хүн
Bravo Eokk
Баттулга Монголын ард түмний хөрөнгөөс луйвардаж олсон мөнгөө буцаагаад тэдний эсрэг,олон нийтийн тархийг угааж өөртөө татахын төлөө ашиглаж байгаад харамсаж байна.Күгээр ч үгүй гаднын хар пиарын компанитай хамтарч дэлхий даяар Монголыг харлуулж байгаа нь новшийн байна даа.Уг нь олгой хагаравч тогоондоо гэдэгсэн.
Ard irged min sonor seremjtei bj jonxuugiin gar xul bolvoo.
Jonxuu bur ulairchchjee. xugiin novsh shde ugasa
Энэ дэмжигчдийг нь хардаа Мундаг гэчихжээ АНыхан замбараатай баймаар шуу Элбэгдорж нь Солонгосуудаас хандивл аваад л ятэр нь ил болоод Хонгилын хуулийнхан нь юу ч болоогуй юим шиг онгорсон Одоо АН аас нэр дэвшсэн Баттулга нь хууль зорчиж сонгуульд гадныхныг ашиглаж нолоолох оролдлого хийсэн байна АН таг чиг
Улсаа худалдсан гэж энийг хэлнэ биздээ.дэндүү тэнэг мулгуу байна
MONGOL CHINI UVUR MONGOL BOLTSIIM BAINASHDE
Tanai site er ni oligtoi ym neg bichihgui ymaa dandaa hudlaa medeelel oorsdoo jaahan nyagtalval ysiin be neg hun yvuuldag teriig ni hulaad tavihaas oor ajil hiidiimuu er ni sport medeegee oruulaad yvbal amjilt olno tanai site hha\n
Энд тэгээр буруу юм юу байна.
коментуудыг минь нь устгах ямар шаардлага байна даа, үнэн үг хэллээ гэж эзэнтэй адил өшүүрхээд байгаа юм уу, хөөрхий гэж
манай хүчний байгууллагууд одоо л сайн ажиллахгүй юм бол цаашид болж өнгөрөх аюулыг эртнээс таслан зогсоож чадна шүү, энэ гадны нөхдүүд дотоод дахь урвагчнартай нийлж монголын нийгмийг яаж ч тоглож магадгүй шүү, анхааралтай өдөр шөнөгүй ажилна шүү, амжилт
Get trump it!Get trump it!
Жонхуу шалдан байна.Зи ар талаас нь хутга наасан
Үхэхдээ үхэр буугаа тавина гэж ярьдаг. Юу ч гэсэн үг юм бэ. Ёсоороо болж байна. 7 сарын 1 бүү давтагдаасай.
Яах вэ дээ. Чадаж байгаа юманд арга бхгүй. Мундаг л гэхээс
Энэ Баттулгын үйлдлийг сайн хянаж бхгүй бол эрх мэдлээ ашиглаад гадны улсад Монголоо худалдах зарлиг , бичиг сэмхэн хийчээд огрох нөхөр шүү! Снгапурын хужаад баахан лиценз өгөад зайлна даа . Өмнө нь өчнөөнийг өгсөн бсан ! Тэр лицензүүдээ буцааж авах юм шүү . Синга руу гараад үугана шүү !!!!!
Америк хуульчдын мэйлийг задлаад уншдаг ямар мундгууд вэ, энэнд тэгээд итгээд л гахгах, үйлчилгээ авсанч яадын ямар хууль зөрчсын
Зиндаа.мн МАН д худалдагдаж хаалтын гэрээ хиййжээ
Ичиж зовохоо байсныг бодоход шоронд орчихгүй цаашид энэ суудалдаа суух л мөрөөдөл юм биздээ,,? ҮХЭХДЭЭ ҮХЭР БУУ Тавина гэгч болж байх шивдээ! Энийг зогсоох хүмүүс алга уу?
muu tsuur, tanaih hudal mefeelel tsatsdag, mungunii site bz dee
muu tsuur, tanaih hudal mefeelel tsatsdag, mungunii site bz dee
Хөөрхий дөө, энэ нэг нөхөр ч ёстой алингаа алдаж байх шив, чааваас гэж.