АНУ-ын Лос-Анжелест Оскарын шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Ингээд энэхүү дэлхийн хэмжээний арга хэмжээний үеэр болсон долоон онцлох үйл явдлыг танилцуулья.
Тэгш эрхийн асуудал Оскарыг ч тойрч гараагүй. Сүүлийн жилүүдэд энэ талаар их ярьж байгаа. Энэ жилийн Оскар эмэгтэйчүүдийн рекорд амжилтаар түүхэнд үлдэх наадам болсон юм. Шилдэг найруулагчийн шагналыг Хлоя Чжао авч, энэ шагналыг хүртсэн анхны ази эмэгтэй, Миа Нил, Жамика Уилсон нар Шилдэг нүүр хувиргалтын шагнал авсан анхны хар арьст эмэгтэйчүүд болсон нь ч нэгийг өгүүлнэ. Тэдэнтэй хамт нэгэн кинон дээр ажилласан 89 настай Энн Рот Оскарын шагнал хүртсэн хамгийн ахмад эмэгтэй болжээ. Эмиральд Феннел ч Шилдэг зохиол төрөлд сүүлийн 13 жил тэргүүлсэн анхны эмэгтэй болж, түүхэнд нэрээ бичүүллээ.
2. Паулина Поризкова, Аарон Соркин нар хамтдаа Улаан хивсэн дээр
Улаан хивсний ёслол дээр жүжигчид амраг хайрын харилцаагаа албан бусаар мэдэгддэг уламжлал эрт үеэс байсан. Цар тахлын үед папарацци нар ч ажилгүй болоод байгаа тул 56 настай модель Паулина Поризкова, 59 настай зохиолч Аарон Соркин хоёр Оскарын ёслолыг энэ зорилгоор ашиглалаа.
3. Юн Ё Жон “сэтгэлээ илчлэв”
Өмнөд Солонгосын 73 настай жүжигчин Юн Ё Жон Шилдэг туслах дүрийн шагналаа авах богинохон хугацааны дотор Брэд Питттэй (Брэд түүнд шагнал гардуулсан бөгөөд киноны продюссорт туслажээ) “айлгүйтээд” зогсохгүй Гленн Клоузыг (Клоуз түүнд ялагдсан юм) тайвшруулж, хүүхдүүддээ мэнд дэвшүүлж амжсан.
4. Томас Винтербергийн уярам үгс
Данийн найруулагч Томас Винтерберг Шилдэг гадаад киноны шагнал хүртсэн. Тэрээр 19 настай охиноо алдаад удаагүй байсан юм. “Бид амьдралын тухай кино хийхээр шийдэж, зураг авалтаа эхлээд дөрөв хонож байхад охин минь ослоор амиа алдсан. Охин минь киноны зохиолыг уншаад магтаж байсан нь одоо нүдэнд харагдаж байна. Бид киногоо түүнд зориулсан” гэж тэр хэлсэн.
5. Гленн Клоузын бүжиг
Гленн Клоуз нийт найман удаа Оскарт нэр дэвшээд нэг ч ялж байсангүй, энэ удаад ч тэр чадаагүй. Гэхдээ Клоуз гандан буурахгүй, бүжиглэн, олныг баясгасан билээ.
6. Жорж Флойдыг хөнөөсөн цагдаагийн нэр дурдагдлаа
Оскарын шагналаас хэдхэн хоногийн өмнө АНУ-д хар арьстан Жорж Флойдыг хөнөөсөн цагдаагийн шүүх хурал болж, Дерек Шовин хэмээх тэр цагдааг гэм буруутай гэж үзсэн шийдвэр гаргасан. Реджина Кинг ёслолыг нээхдээ “Алдартнуудыг нийгмийн олон асуудал дээр үзэл бодлоо илэрхийлэх ёсгүй гэж үздэг хүн олон бий. Гэхдээ хар арьст хүүтэй эх хүний хувьд хэлэхэд хүүгийнхээ амь насанд нь аюул учрах бий гэж үргэлж санаа зовж суудаг өнгөт арьст эмэгтэйчүүд олон бий” гэж хэлсэн.
7. Даниэл Калуягийн хошигнолд ээж нь дургүйцэв
Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналт Даниэл Калуя маш их баярласан тул хэлэх үгээ хянаж чадахаа байсан байлаа.
Тэрээр “Залуус аа, та нар амьдралдаа баярлаж байх хэрэгтэй. Амьсгалж, алхаж байгаа минь ч гайхамшиг шүү дээ. Манай аав, ээж хоёр секс хийгээд би төрсөн. Энэ бол гайхамшиг. Ойлгож байна уу? Тэгээд л би энд байна” гэж хэлснийг олон хүн алга ташин хүлээж авсан ч ээж нь харин шоконд орсон харагдаж байв.
Сэтгэгдэл ( 0 )