ЭНЭ 7 ХОНОГТ: Ерөнхийлөгчийн сонгуульд НЭР ДЭВШИГЧИД тодорно 

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 27

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 9-нд болно. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооноос хуульд зааснаар нэр дэвшигчдийг ирэх ням /2021.05.02/ гарагаас эхэлж бүртгэж эхэлнэ. Нэр дэвшигчдийг бүртгэх үйл ажиллагаа тавдугаар сарын 5-ны өдрийг хүртэл гурав хоног үргэлжлэх юм. 

Харин парламентад суудалтай дөрвөн нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвших үйл ажиллагааг ирэх баасан /2021.04.30/ гарагаас эхлүүлж, тавдугаар сарын 02-ны өдрийг хүртэл зохион байгуулж, намаасаа хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ тодорхой болгох ёстой.

Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд парламентад суудалтай дөрвөн нам болох МАН, АН, МАХН, ХҮН-аас нэр дэвшин өрсөлдөх билээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen (66.181.161.112) 2021 оны 04 сарын 28

Demjlee

0  |  0
Зангараг (202.179.25.250) 2021 оны 04 сарын 27

Монгол улсын ерөнхийлөгчийг нийт монголын ард олны дундаас тодруулж сонгодог байх ёстой. Намуудаас нэр дэвшигчид бол монголын ард түмний төлөөлөл биш бүлэглэлийн хүн учраас энэ жилээс монголчууд сонгуульд оролцохгүй байхаар шийдлээ.

0  |  0
Top