Ерөнхийлөгч МАН-ыг тараах материалыг Дээд шүүхэд хүргүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 27
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол ардын намыг тараах үндэслэл бүрдсэнийг мэдэгдэж, холбогдох баримт, материалыг Улсын Дээд шүүхэд хүргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр захирамж гаргаж, “Монгол ардын намыг тараах” үндэслэл бүрэн бүрдсэнийг нотлон зарлаж, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр болсон. Үүнийхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нийт ард түмэндээ хандан илгээлт гаргаж, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагт Улсын дээд шүүхэд өөрийн биеэр очиж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгөх байсан боловч тус шүүхэд цар тахлын тохиолдол илэрч, хорио цээрийн дэглэм тогтсоноос шалтгаалан хойшилж, шуудангаар хүргүүлэхээр болсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Улсын дээд шүүхэд хүргүүлсэн баримт, материалтай танилцана уу.

“МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ БҮРДСЭНИЙГ МЭДЭГДЭХ ТУХАЙ” МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН Е/28 ДУГААР АЛБАН БИЧИГ
 

Эх сурвалж: President.mn

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өвгөн(103.212.118.135) 2021 оны 04 сарын 27

Эрүүл саруулаар сэтгэдэг хүмүүс үүнийг зөв асуудал тавьсан гэж хэлнэ ээ. МАН угаасаа л худал бүлэглэл. Тэд Монгол ардын нам нэрийг авах эрхгүй, боломжгүй. Учир нь анх 1921 онд байгуулсан Монгол ардын нам эрмэлзэх 10 зүйлээ, зорилгоо биелүүлээд өөр нэрээр сольсон. Анхны МАН -ын нас тэр хугацаагаар л тооцогдоно. Одоогийн МАН саяхан байгуулагдсан бөгөөд зорилго нь, явуулж байгаа бодлого нь анхны МАН -ын бодлогын эсрэг байгааг хүмүүс ойлгохгүй байна гэж баймааргүй л юм. МАН, АН аль аль нь гэмт этгээдүүдийн хорогдох газар, үүр уурхай болсон. Монголчуудын төлөө биш, харийнхны эрх ашигийг гүйцэлдүүлэ

1  |  1
Зочин(122.201.24.225) 2021 оны 04 сарын 27

Ерөнхийлөгчийн санаачилга маш зөв санаачилга төдийгүй бүрэн хэрэгжих боломжтой, бүр хэрэгжих өндөр магадлалтай байна. Учир нь Дээд шүүх нэлээд цэвэрлэгдэж, одоо өндөр мэдлэг чадвартай, ёс суртхуунтай хүмүүс давамгайлах болсон. Нөгөө талаар эдгээр шүүгчдийг хүссэнээрээ байлгах гэж байнга хэвлэл мэдээллээр элдвээр гүтгэдэг, хараат бус байдалд шууд халддаг ганц газар нь МАНгас. Эдгээр шүүгчид энэ бүхнээс үнэхээр залхсан. Энэ бүх дарамт, шахалтаас гарахын зэрэгцээ Монгол улсын шинэ хөгжлийн замыг нээх боломж тэдэнд бий боллоо. Бас дээр нь нэгэнт ийм шийдвэр гарахад ЗГ, УИХ чадамжгүй болно

1  |  1
Бат(202.9.46.153) 2021 оны 04 сарын 27

Журмаараа явдагсан бол ёрөнхийлөгч МАН-г биш АН-г л тараах зарлиг гаргамаар бидний улс төр явахаа болилоо Одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо

1  |  1
С.Темер(64.119.23.142) 2021 оны 04 сарын 27

Авилгачин, байгалын баялгийг луйвардаж баяжсан, тереес терсен тэрбумтан, олигархууд су.батболд, миеэ, хуук тэргуутэй Маныг тараах нь бух ард тумний хусэл зорилго, НИЙГМИЙН ЗАХИАЛГА, ДЭВШЛИЙН ТУЛГАМДСАН ? ЮМ. ИРГЭД БИД нам харгалзахгуй гэмт мафитай тууштай тэмцэж бгаа Еренхийлегч Баттулга дэмжиж бна! Туунийг дахин Еренхийлегч болгох хэрэгтэй.Уунээс л МАНАН-н авилгачид, хууль бусаар баяжсан олигархууд айж бгаа юм. баасыг нь шахах тун!!!!

1  |  1
Shine ue(66.181.161.18) 2021 оны 04 сарын 27

Хуцалгүй зайлаа АНуусын хулгайчууд. МАН бол ард түмний нэгдэл

1  |  1
Иргэн(59.153.115.156) 2021 оны 04 сарын 27

Чи зүгээр гай бололгүй зайлаа.\nӨнгөрсөн 4 жил тараахгүй юугаа хийж байсан юм.\nШоучин гар

5  |  1
Бааскаа (66.181.161.58) 2021 оны 04 сарын 27

Би бас тарах н дээр гэж бодож бн баахан цүнх баригчид бөгс долоогчидоор дүүрсэн \n\n

1  |  3
Малчин ард(202.21.107.112) 2021 оны 04 сарын 27

Манын дангаараа байх үед хүүхэд болон залуу нас минь сурч боловсорч эрч хүчтэй гэгээн сайхнаар он цаг өнгөрсөн миний үеийхэнд тэр үеийг өөчлөх шалтгаан байхгүй

4  |  1
Малчин ард(202.21.107.79) 2021 оны 04 сарын 27

Ман нам нам шиг байсан.гишүүд нь шилдгүүд манлайгч нар .иддэг хулгайлдагнь байгаагүй шүү. Одоо ямар болчихоод ингэтлээ доош жийгддэгийн.жирийн гишүүд дэмжигчиднь лав муу асуудалд оролцдог үгүйшдээ.удардгач нар минь өөрсөндөө дүгнэлт хий.

2  |  1
Ооркийн сэтгэлгээ нэ(66.181.191.29) 2021 оны 04 сарын 27

Ямар ч байсан МАН нам өөрлөгдөн шинэчлэх ёстой. Энэ үйдлээ дотроо яриад шийдэх үү? Тарж байж үү? гэдэг нь болохоос

2  |  0
бодох л бодол(66.181.191.29) 2021 оны 04 сарын 27

Йливаа нам ч бай,эвсэл хөдөлгөн ч бай үзэл бодлоооо нэгдсэн итгэл үнэмшилдээ хөтлөгддөн нэгдэг,гэтэл хариуцлага хүлээдэггүй,худалч хулгайчдын оргондог үүр байж таарахгүй . Ийм зарчим баримталж тар гэж шаардуулж байгаа юмаа.

1  |  2
МАН ТАР(202.9.46.61) 2021 оны 04 сарын 27

ХУЛГАЙЧДЫН ЦУГЛАРАЛ БОЛСОН МАН ТАРАХ НЬ ЗӨВ

1  |  2
ЕСАЙДАА(103.212.119.112) 2021 оны 04 сарын 27

32000 ИРГЭН ОДОО БОЛТОЛ 300.000 ТӨГРӨГӨӨ АВААГҮЙ БАЙНА.\n\nЭНД ДАНС ЗҮГЭЭР БАЙГАА ЖИРИЙН ИРГЭД МӨНГӨӨ АВААГҮЙ БАЙНА.\n\nБАНКУУД МӨНГӨГҮЙ, ТӨРИЙН САНГААС ИРСЭН САНХҮҮЖИЛТ ДУУССАН ГЭЖ БАЙНА ГЭНЭ.\n\nДАХИЖ САНХҮҮЖИЛТ ХИЙГДЭЭГҮЙ ГЭЖ БАЙНА ГЭНЭ.\n\nЭНЭ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ ?? ХУДЛАА ЯРИЛГҮЙ ҮЛДСЭН ИРГЭДИЙН 300.000 ТӨГРӨГИЙГ ӨГӨӨЧЭЭ !!!

1  |  2
зочин(103.57.93.125) 2021 оны 04 сарын 27

санаа сэтгэлээрээ нэгдсэн хүмүүсийг тараана гэж ч юу байхав дээ одоо зүгээр ерөнхийлөгичнй ажлаа зөв хийвэл хүмүүс үнэлнэ тэгэхгүй бол хэн ч тоохгүй хүн болно доо

3  |  3
Top