Ерөнхийлөгч Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох ЗАРЛИГ хүргүүлэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 29
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хүүхэд бүрд олгож буй 100 мянган төгрөгийн тэтгэмжийг хугацаа заахгүйгээр үргэлжлүүлэн олгох тухай зарлигийн төсөл боловсруулж, Монгол Улсын Засгийн газарт хүргүүллээ.
ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙН ТӨСӨЛ

“Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг.Төрийн аливаа бодлого улс төрийн сонгуульд чиглэсэн явцуу зорилгын хүрээнд бус улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн ахуй амьдрал, хэрэгцээнд үндэслэсэн байвал зохих тул коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас үүдэлтэй хүндрэлийг даван туулах, гамшгийн үеийн болон хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааны /цар тахлын тархалтыг дарж зогсоосны дараах/ үеийн хүндрэл, эдийн засгийн хямрал, бэрхшээлийг шийдвэрлэх шаардлагын үүднээс хүүхдийн мөнгөний бодлого /хүүхэд бүрд олгож буй мөнгөн тэтгэмж/-ыг хугацаагүй хэрэгжүүлж, дараах арга хэмжээг авахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т чиглэл болгосугай:

1/ Арван найм хүртэлх насны хүүхэд бүрд 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл сар бүр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг олгох тухай Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдэд өөрчлөлт оруулж, хүүхэд бүрд сар бүр 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн тэтгэмжийг хугацаа заахгүйгээр үргэлжлүүлэн олгох;

2/ “Хүүхдийн мөнгө”-ний бодлого нь хүүхэд бүрийг эрх тэгш нөхцөлөөр хангах, боловсрох, хүмүүжих, хөгжих нөхцөл боломжийг бий болгох агуулгатай, хүүхэд бүрд чиглэсэн, халамжийн гэхээс илүүтэй Монгол төрийн хүн амын бодлого гэдгийг анхаарч, хүүхэд бүрд олгож буй мөнгөн тэтгэмжийг 100,000 /нэг зуун мянга/ төгрөгөөс бууруулахгүйгээр тогтмол олгох, цаашид энэхүү мөнгөн тэтгэмжийг хүүхдэд өөрт нь зарцуулдаг болгоход чиглэсэн оновчтой бодлого, хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх.

Хоёр.Зарлигийн биелэлтийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч болон олон нийтэд мэдээлж, цаашид энэ журмын дагуу улирал тутам танилцуулж байхыг  Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.”

Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
shine erin (66.181.161.18) 2021 оны 04 сарын 29

heregui huuhdiin munguur amidardag ajil huudeggui malnuud ih bolloo

0  |  0
шударга иргэн(66.181.190.41) 2021 оны 04 сарын 29

Хүүхэд л бол хүүхэд. Баян хоосон ялгаагүй бүгдэд нь өгөх хэрэгтэй. 3хан сая хүнтэй баялагтай улс хүүхдийн мөнгө өгөх ёстой Монголын ард түмэн баялгаасаа хүүхдийн мөнгө хэлбэрээр ч хамаагүй авах эрхтэй. Монголын үрс маш олон болтугай.

0  |  1
bolio(103.26.194.175) 2021 оны 04 сарын 29

үнэхээр тэтгэврийн настай хийдгээ хийцэн хүмүүс нь хөгжлн бэрхшээлт хүмүүс нь мөнгөө авах ёстой болхоос алцайж хүүхэд цувуулсан болгонд өгөд бмааргүй бна

1  |  1
boliochee(103.26.194.175) 2021 оны 04 сарын 29

охин уйлаад ярьж бсан би ман ыхан жил бүр захиа бичдэг ч хариу ирдгүй гэж хүүхдн мөнгөнд хамрагдаж үзээгүй гэж бсан энэ мэт бсаар бхуу яг хэрэгт хүндээ очдогүй татвар төлөгч халааснас авдаг мөнгийг зүгээр тараамааргүй бна болиочээ женко өөрөө орос монгол баахан хүүхэдт хүндээ орос эхнэр анжелика н женкод 5 н хүү төрүүлж өгсөн бдг юм

0  |  1
bolie(103.26.194.175) 2021 оны 04 сарын 29

хүүхдийн мөнгө гэж ажилгүй хүмүүсг тэтгэдг мөнгө бнаа нөгөөдүүл нь ажил хийхгүй хоёулаа эм нь хүүхэд гаргаад эр нь хүүхэд хийгээд хэвтчихнэ дээ хэдэн ажил хийж бгаа хүмүүсээ татвар шимтгэлээр шулсаар бгд сүйрүүлэхнээ боломжтой ажилтай эмнэлэгтэй одонтой ээж хүртэл мөнгө авхаар юу болхов 7н хүүхэдт 700мянга нөхөртөйгөө 9лээ нийлээд хүүхдийнхээ мөнгөөр сард гахөй болтлоо идээд хэвтчих мөнгө дөөхувийн эмнэлгээсээ өдөр бүр их мөнгө олно шүдний баянсан дэнт ч билүү больё тэгээд яг үнэхээр идэх хоолгүй боломж тааруу хүнд нь хүүхдн мөнгө очдоггү 4настай бхдаа хагас өнчирч 8тайдаа бүтэн өнчин болсон

1  |  1
Х(139.5.217.42) 2021 оны 04 сарын 29

ЭНЭ МАШ ЗӨВ ЧИГЛЭЛ БАЙНА. ОЮУНЭРДЭНЭ ҮР ХҮҮХЭД, ЗАЛУУ ҮЕИЙН ИРЭЭДҮЙН ТАЛААР САНАА ТАВЬДАГ БОЛ ХЭРЭГЖҮҮҮЛЭХ Л БАЙХ.

0  |  1
mn(202.131.243.186) 2021 оны 04 сарын 29

БИД, ТҮҮХЭНД ҮЛДЭХ ЦАЙРЧИХСАН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ НЭГ ЦАГ ҮЕД АМЬДАРЧ БАЙНА ДАА. ГҮЙЦЭТГЭХ, ХУУЛЬ ТОГТООХ, ШҮҮХ ЗАСАГЛАЛ РУУ ЮУ ДУРТАЙ РУУГАА ГАР ДҮРЖ БАЙНА. ИЙМ ПОПУЛИЗМ ЯРЬСАН НӨХДҮҮД УЛС ШИГ УЛСАА САМАРЧ БАЙГАА ТҮҮХ ЗАХААС АВААД Л БАЙНА. ТҮҮНИЙГ БУРХАН ӨРШӨӨГ!

1  |  0
ЗОЧИН (103.9.90.130) 2021 оны 04 сарын 29

ниргэсэн хойно нь хашгирав гэгч болж байх шив дээ

1  |  0
Зочин(202.9.46.57) 2021 оны 04 сарын 29

Төсвөөс гарахаар бидний татвар нэмэгдээд байх юмаа.хүүхдийн мөнгө энэ хэвээрэ явахад болохгүй юм үгүй ЗГ үргэлжлүүлэх юм ярьж байхад ерөнхийлэгч өмнүүр нь орж зарлиа гарах нь зохимжгүй л юм яагаад ийм нэр хүндэд дуртай мулгуу юм болоо

3  |  0
Зочин(139.5.216.156) 2021 оны 04 сарын 29

Сонгуулийн өмнө эрх мэдлээ ашиглаж иймэрхүү улсын төсөвтэй холбоотой зарлиг гаргах нь буруу юм шиг санагдаж байна

5  |  0
З(66.181.180.98) 2021 оны 04 сарын 29

ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БУЙ ХҮМҮҮСИЙН ТАТВАР НЭМЭГДЭХ БОЛНО ДОО.ЭДИЙН ЗАСГИЙН ТООЦООЛОЛТОЙ юм ярьж баймаар юм

3  |  1
Top