Хөл хорионд таргалсан Танд зориулсан турах тухай 10 шилдэг кино

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 01

Хөл хорионы дэглэм сунгагдаж, гэртээ хэвтсээр “хөвсийсөн” монголчуудын тоо өдрөөс өдөрт эрс нэмэгдэж байна.

Хөвсгөр та бүхэн жингээ хасах нь эх орны ирээдүйн хөгжил, эрүүл мэндэд тун чухал гэдгийг сануулаад, жингээ хасан турсан баатруудын тухай шилдэг 10 киног танилцуулж байна.

Өөрөө хүссэн болон өрөөлийн шахалтаар турсан ялгаагүй оруулсан болно.


Thinner (1996)  

Төрөл: аймшиг / зөгнөл.

Найруулагч: Том Холланд.

Дүрүүдэд: Роберт Жон Берк, Люсинда Женни, Тайм Уинтерс, Хауард Эрскин.

Стивен Кингийн зохиолоор хийсэн энэ кинонд тарган өмгөөлөгч эр цыган эмэгтэйг дайрсан ч найз цагдаа нарынхаа тусламжаар хэргийг хаана. Хохирогчийн аав түүнд яаж ч идсэн турдаг хараал уншуулснаар аажмаар араг яс мэт болж эхэлнэ.

Just Friends (2005)

Төрөл: инээдэм / мелодрам.

Найруулагч: Рожер Камбл.

Дүрүүдэд: Райан Рейнольдс, Эми Смарт, Анна Фэрис, Крис Клейн, Крис Маркетт.

Райан Рейнольдсын баатар багадаа бүдүүн, бүтэлгүй дурлалд шатсан хүү байлаа. Арван жилийн дараа тураад, баяжсан залуу нутагтаа буцан очиж, анхны хайраа эргүүлэх болно.

Love on a Diet (2001)

Төрөл: инээдэм / мелодрам.

Найруулагч: Жонни То, Вай Ка-Фай.

Дүрүүдэд: Энди Лау, Самми Чен, Рикия Күрокава, Асүка Хигүчи, Ван Тянь-линь.

Алдартай хөгжимчин болсон хуучин найз залуутайгаа дахин уулзахын өмнө турж байгаа бүсгүйн тухай кино.

Death Becomes Her (1992)  

Төрөл: инээдэм / аймшиг / зөгнөл.

Найруулагч: Роберт Земекис.

Дүрүүдэд: Мэрил Стрип, Брюс Уиллис, Голди Хоун, Изабелла Росселлини, Иэн Огилви.

Баян эмэгтэйчүүд залуужуулж, тураадаг, мөнхийн ус хэрэглэнэ. Гэхдээ энэ нь тэд аз жаргалтай болно гэсэн үг биш. Аажмаар тэд амьд хүүр болон хувирна.

The Nutty Professor (1996)

Төрөл: инээдэм / мелодрам / зөгнөл.

Найруулагч: Том Шэдьяк.

Дүрүүдэд: Эдди Мерфи, Жада Пинкетт Смит, Жеймс Коберн, Ларри Миллер.

Тарган багш нэг хормын дотор булчинлаг залуу болон хувиргадаг эм зохион бүтээнэ. Эдди Мерфи энэ хоёр дүрийг хоёуланг нь амжилттай бүтээсэн билээ.

Primo amore (2004)  

Төрөл: драм / мелодрам.

Найруулагч: Маттео Гарроне.

Дүрүүдэд: Микела Ческон, Виталиано Тревизан, Альберто Ре, Паоло Каподуро.

Залуу бүсгүйтэй танилцсан эр түүнд турах даалгавар өгснөөр энэ садомазохист кино эхэлдэг юм.

The Machinist (2004)  

Төрөл: драм / триллер.

Найруулагч: Брэд Андерсон.

Дүрүүдэд: Кристиан Бэйл, Женнифер Жейсон Ли, Айтана Санчес-Хихон, Жон Шариан.

Өвчний улмаас турсан дүрд тоглохын тулд Кристиан Бэйл жинхэнээсээ 54 кг болтлоо турсан байдаг. Бейл дүрдээ орохын тулд 48 кг болгоно гэж зүтгэсэн ч эмч нар зогсоож байв.

Into the Wild (2007)

Төрөл: намтар / драм / адал явдал.

Найруулагч: Шон Пенн.

Дүрүүдэд: Эмиль Хирш, Марша Гей Харден, Уильям Хёрт, Жена Мэлоун.

Бодит түүхээс сэдэвлэсэн бүтээл. Үерийн улмаас цор ганцаар зэрлэг байгальд үлдсэн эрд турахаас өөр зам үгүй.

The Pianist (2002)  

Төрөл: намтар / дайн / драм.

Найруулагч: Роман Полански.

Дүрүүдэд: Эдриан Броуди, Эмилия Фокс, Михал Жебровский, Эд Стоппард.

Дэлхийн хоёрдугаар дайны эцэст Польшийн еврейчуудын 10 хувь нь л амьд үлдсэн байлаа. Алдарт төгөлдөр хуурч Владислав Шпильманы түүхийг Полански дэлгэцэнд буулгасан юм.

The Silence of the Lambs  (1991)  

Төрөл: драм / триллер.

Найруулагч: Жонатан Демме.

Дүрүүдэд: Жоди Фостер, Энтони Хопкинс, Брук Смит, Скотт Гленн, Тед Левайн.

Оскарын Шилдэг киноны төрөлд тэргүүлсэн цорын ганц аймшгийн кино. Тарган охидыг хулгайлан арьсаар нь хувцас оёдог аймшгийн түүх.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top