АН-ын хувь заяа бүрхэг байна

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 03

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорч, СЕХ-нд бүртгүүлэхээр бэлдэж эхлээд байна. МАН-аас У.Хүрэлсүх, ХҮН-аас Д.Энхбат нарыг нам тус бүр нь дэмжсэн бол АН-аас хоёр нэр дэвшигч тодроод байгаа билээ.

Тус нам өнгөрсөн өвлөөс эхлэн хоёр хуваагдаж, хоёр тамгатай, хоёр даргатай, хоёр байртай үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ингээд хоёр талд тус тусдаа сунгаа зарлаж, шинэ даргаа тодруулсан ч шүүх хүлээж аваагүй юм. Ийнхүү хэмлэлдэж суусаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаа хаяанд ирэхэд С.Эрдэнийн талаас С.Эрдэнэ өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр тодорсон бол Ц.Тувааны талаас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тодорсон юм.

Н.Алтанхуяг гишүүний хувьд бие дааж УИХ-д сонгогдсон ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшилт явагдахын өмнөхөн намдаа буцаж орсон билээ. 

АН-д өрнөж буй үйл явцыг гишүүд дэмжигчид нь шүүмжилж байгаа ч тус намын толгойд гарсан удирдлагууд өнөөгийн нөхцөл байдлаа өөрчлөхийг хүссэнгүй. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Тавдугаар сарын 2-5-ны өдөр нэр дэвших эрхээ авсан хүний материалыг СЕХ-нд өгнө. СЕХ дахин гурав хоногийн дотор бүртгэх эсэхийг шийднэ. Үүний дараа СЕХ тухайн хүний материалыг буцаасан тохиолдолд материалаа засах хоёр хоногийн боломж өгнө. Сонгуульд нэр дэвшсэн хүн нас барах, шүүхээр шийдвэрлүүлсэн тохиолдолд нөхөн дэвшинэ. Бусад тохиолдолд нөхөн нэр дэвших заалт байхгүй. Үүний цаана маргалдагч талууд МАН-ын мэхэнд орж байна. Манай нам хоёр тамгаараа хоёр нэр дэвшигч дэвшүүлэх юм бол СЕХ-ны П.Дэлгэрнаран дарга У.Хүрэлсүх дээр очоод "Дарга аа, та алийг нь таалах вэ гэж асууна. Үүнээс нэг дэвших эсвэл бүр аль нь ч дэвшихгүй байх магадлалтай болоод байна. Өөрөөр хэлбэл, нэг талын тамга хүчинтэй, нөгөө тал нь цахим бүртгэлд бүртгүүлээгүй гэх мэт шалтгаан бий.

Олон хүн үүнийг мэдэж байгаа ч мэдээгүй мэт зүтгэж байгаад харамсаж байна. Та бүхэн 200 мянган гишүүний эрхийг уландаа гишгээд урагшаа явж болно. Гэхдээ ирээдүйд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоогүйн төлөө  та бүхнийг яллах болно" гэж байр сууриа илэрхийлсэн билээ. 

Үнэхээр түүний хэлснээр хоёр талаас хоёр нэр дэвшигч тодорч, СЕХ-нд бүртгүүлэхээр зэхэж байна. Энэ бол маш том тэнэглэл. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар эдийн засагч Л.Наранбаатар хоёр газраас нэр дэвших хүсэлтээ өгсөн байна гэдэг шалтгаанаар бүртгэхээс татгалзаж байсан удаатай. 

Тэгвэл энэ удаад нэг намаас хоёр нэр дэвшигч тодорч байгаа нь Б.Пүрэвдорж гишүүний хэлдгээр 200 мянган гишүүний эрхийг уландаа гишгэсэн үйлдэл боллоо. Иймд дотоод асуудлаа шийдэж чадаагүй Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай золгож байгаа АН-ынхан Н.Алтанхуяг, С.Эрдэнэ хоёрын материалыг Сонгуулийн ерөнхий хорооноос хүлээж авахыг харах үлдлээ. Эсвэл бүр эсрэгээрээ тэдний хэнийх нь ч материалыг хүлээж авахгүй ч байж мэднэ.

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.46.246) 2021 оны 05 сарын 04

АН одоо 2 хүн дэвшүүлснээрээ алдсан хуулинд байхгүй 2 уулаа хасагдана

0  |  0
Иргэн(202.9.47.13) 2021 оны 05 сарын 03

Одоо л их хурлын 13 гишүүний чансааг харахнээ Эрдэнэ гудамжнаас хууль яриад яахав хуулийг нь баталдаг 13 байна. Харин монголчууд 13 тоонд яадаг ю бол\n\n

0  |  0
Эгэл(64.119.23.236) 2021 оны 05 сарын 03

Ганданд очиж Чой хамбаар ан-ын хойдхыг уншуулцгаая

0  |  0
zochin(66.181.190.41) 2021 оны 05 сарын 03

Эрдэнэ чинь Хүүкээс даалгавар авсан тоглоомын хүн нь юм бишүү. АНус намыг самрах даалгавартай.

3  |  0
zochin(66.181.190.41) 2021 оны 05 сарын 03

2 туулай хөөсөн анчин хоосон хоцорноо гэж.

0  |  0
зочин(192.82.90.161) 2021 оны 05 сарын 03

дотооддоо асуудлаа шийдэж чадахгүй хүмүүс төрийн удирдлагад оролцоод хэрэггүй дээ зүгээр энэ удаа өнжчих гэж зөвлөе шүүхээр явж байгаад хугацаа чинь дуусана шүү

0  |  0
Зочин(192.82.78.140) 2021 оны 05 сарын 03

Хуулиа баримталвал алийг нь ч буртгэхгуй Мэдээж шуу дээ Алийг нь гэх вэ дээ Аль алиных нь ард АН ы гишууд байгаа Эрдэнэ намаа баллаж хаялаа даа Эби болон бусадтайгаа

0  |  0
Top