Улс төрийн ЧАНСАА ТОГТООХ асуулга явуулбал 200 сая төгрөгөөр торгоно

2021 оны 05 сарын 04

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хяналт тавин ажиллах чиг үүрэгтэй.

Чиг үүргийн дагуу 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан ажиллаж байна.

Тус хуулийг зөрчин ХАРИЛЦАА ХОЛБОО болон ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ЦАХИМ ОРЧИН ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулсан, нийтэлсэн ХУВЬ ХҮНИЙГ Зөрчлийн тухай хуулийн дагуу 20 сая төгрөг, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ 200 сая төгрөгөөр торгоно.

Тус хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай ЗӨВЛӨМЖ-ийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүргүүлжээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Стори(66.181.161.94) 2021 оны 05 сарын 04

Юу солиороод байгаа малнууд вэ өөр хийх ажил алга уу мах хүнс өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдөлд хяналт тавьж чадахгүй байж хуцдаг чацаганууд вэ

0  |  0
Зангараг(202.179.25.250) 2021 оны 05 сарын 04

Иргэдээ хянадаг тогтолцоог социалист, коммунист нийгэм гэдэг. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ШӨХТГазар байрлалаа андуурсан юм шиг байна. Хойд Солонгос тэдний байх ёстой газар .

1  |  0
Top