АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжоор хангах ёстой

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 04

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр АН-ын тамгатай холбоотой маргааныг өнөөдөр 13:30 цагт хэлэлцэж байна.  

С.Эрдэнэ АН-ыг 2020 оны сонгуульд ялагдуулсан хариуцлагаа хүлээж, намынхаа дэд дарга Ц.Туваанд ажлаа хүлээлгэн өгч, тамгаа шилжүүлсэн билээ. Уг нь тус нам Их хурлаа хийж, намын даргаа сонгох ёстой ч намынхаа дүрмийн дагуу өнгөрсөн оны долдугаар сарын 8-нд ийнхүү Ц.Туваанд намын даргын эрх, тамгатайгаа очсон юм. С.Эрдэнэ дэд даргаараа ажиллуулсан Ц.Туваанд итгэж байсан учраас тамгаа өгсөн байна.

Харамсалтай нь, түүний итгэлт хүн гэгддэг УИХ-ын гишүүн Ц.Туваан Ерөнхийлөгч Х.Баттулгын дохио зангаагаар хөдөлж, дүрэмд Х.Баттулгыг өрсөлдөгчгүйгээр дэвшүүлэх заалт оруулахыг завдсан гэж С.Эрдэнэ нар үзэж байгаа юм.

Тиймээс С.Эрдэнэ өмнө нь намынхаа Их хурлаар дарга болсон “зангараг”-аа санан тамгаа буцааж авахыг хүссэн ч Ц.Туваан өгөөгүй бөгөөд хариуд нь С.Эрдэнэ албан ёсны даргын хувьд УБЕГ-т хандаад шинэ тамгатай болсон.

С.Эрдэнийн хүсэлтийн дагуу   УБЕГ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд шинэ тамга хийж өгсөн бөгөөд ингэхдээ Ц.Тувааны барьж байгаа хуучин тамгыг хүчингүй болгосон юм.

Тамгаа хүчингүй болгуулсан Ц.Тувааны тал УБЕГ-ын дээрх шийдвэрийг  Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, ХЗДХ-ийн сайдын 2018 оны А/216 журмыг зөрчсөн гэж үзэн нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Уг гомдлыг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны хоёрдугаар сарын 2-нд хэлэлцээд УБЕГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийг түдгэлзүүлсэн. Ингэснээр шинээр хийлгэсэн С.Эрдэнийн тамга ч хүчингүй болчихоод байгаа.

Саяхан хоёр АН хоёулаа Ерөнхийлөгчийн сонгуульд тус тусдаа нэр дэвшигч тодруулсан гэхээр аль аль нь хүчингүй тамгаар бичиг баримтаа хүргүүлсэн гэсэн үг.

Яг энэ асуудлыг өнөөдөр  Захиргааны хэргийн давж заалдах шүүхээр хэлэлцэж байна. Шүүх хэний ч талд шийдсэн бай улс төрд өнөөг хүртэл төрийн бодлого тодорхойлолцож явсан АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжийг хангах ёстой. Үүнийг АН-ын гишүүд дэмжигчид болон олон нийт ч хүсэж буй юм.

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баатар(64.119.18.185) 2021 оны 05 сарын 04

АН нам сонгуульд орох хэрэгтэй ,Сонголт байхгүй болно?

0  |  0
Зочин(64.119.26.116) 2021 оны 05 сарын 04

Нэг намын дотоод зөрчлөөс болж сонгууль хойшлох нь хууль бус. Үүнийг зарим этгэдүүд хүсэж байхыг үгүйсгэх аргагүй

0  |  0
Зангараг(202.179.25.250) 2021 оны 05 сарын 04

Алтанхуяг Эрдэгэ нар хоорондоо мэтгэлцэж хэн нэг нь мэдүүлэх ёстой. Эсбөгөөс энэ жил сонгууль яявагдахгүй бх магадлалтай.

0  |  1
бат(103.229.123.40) 2021 оны 05 сарын 04

Сонгуульд оролцох эс оролцох нь өөрсдийнх нь асуудал.Хуулийн асуудал байхгүй бол асуудалгүй.

2  |  0
монгол(64.119.27.198) 2021 оны 05 сарын 05

энэ Сонгуулийн хорооны асуудал биш харин АН-ын өөрийнх нь асуудал өөрсдөө шийдэцгээ эс бол өнж

2  |  1
Иргэн(64.119.18.185) 2021 оны 05 сарын 05

АН намыг сонгуульд оруулах хэрэгтэй ухаалаг сонголт хийгээрэй?

1  |  1
Top