АН-ын тамганы асуудлыг хэлэлцэж буй шүүх хурал хойшлов

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 04

Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан тус шүүхийн нийт шүүгчдийг татгалзан гаргах тухай хүсэлтийг Шүүгчдийн зөвлөгөөн хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.55) 2021 оны 05 сарын 05

АН-ын жирийн гишүүдэд нь гайгүй эрүүл хүмүүс байдаг юм болов уу. Хэцүү эргэлзээтэй л нам даа. Дахиж энэ намд хэзээ ч санал өгөхгүй. Бүтэхгүй хүмүүсийн цуглуулга. Хулгайч угшилтай. Хулгайчийн хүүхэд хулгайч л болдог.

1  |  0
зочин(192.82.85.46) 2021 оны 05 сарын 04

МАН-ынхан л МАНАН Эрдэнийг турхирч нохойтож байгаа юм. Шударга хууль шүүх гэж байхгүй болж дээ

0  |  0
ард(64.119.17.90) 2021 оны 05 сарын 04

АРДЧИЛСАН НАМ ДОТРОО ЁСТОЙ ҮЗЭЛЦЭЖ БАЙНА ДАА. ШУДРАГА НЬ ЯЛААСАЙ.

1  |  0
Top